БСШУСЯ-наас хэрэгжүүлж буй 1000 инженер бэлтгэх “Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд Япон улсад суралцах багш, судлаач, оюутнуудад батламж гардуулах үйл ажиллагаа боллоо. Манай улс японд МУИС болон ШУТИС-ийн тэргүүлэх чиглэлийн хамтарсан судалгаанд оролцдог тухайн их сургуулийн багш, судлаач нийт 10 хүн энэ удаад магистр, докторын сургалтын хөтөлбөрийн шалгуурыг хангаж Япон улсад суралцах болзол хангаад байна.