“Улаанбаатар” Олон Улсын Кино Наадам аравдугаар сарын 11-14-нийн өдрүүдэд болох гэж байна. Наадмын үеэр дэлхийн шилдэг Канн, Берлины олон улсын кино наадамд шалгарсан Англи, Афганистан, Герман, Франц, Польш, Солонгос, Тайвань зэрэг орны 10 кино бүтээлийг олон нийтэд толилуулна.