Эдийн засаг

22 компанийн 41,045 хувьцаа арилжсан байна

2017 оны 4 дугаар сарын 17-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 22 хувьцаат компанийн 41,045 ширхэг хувьцаа арилжигдсанаас 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 7 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 7 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа.

9.2 сая ширхэг үнэт цаас арилжлаа

2017 оны 1 дүгээр сарын 31-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 27 хувьцаат компанийн 9,293,950 ширхэг хувьцаа арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцаа өсч, 11 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хай би ойл” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Женко тур бюро” 11.09%, “Улсын их дэлгүүр” 10.91%-иар тус тус өслөө.

Өнгөрсөн 7 хоногийн агаарын чанарын үзүүлэлт

2017 оны 1-р сарын 23-аас 29-ний өдрийг хүртэлх 7 хоногт /

Үхрийн махны үнэ 95 төгрөгөөр нэмэгджээ

Нийслэлийн статистикийн газраас 7 хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ.

Зээлийн хүүг хоёр дахин бууруулахаа зарлав

Санхүүгийн зохицуулах хороо банк бус санхүүгийн салбарын зээлийн хүүг үе шаттай бууруулж, дөрвөн жилийн хугацаанд одоогийн байгаа түвшнээс хоёр дахин бага болгох бодлогын зорилтоо зарлаж байна.

Хүнсний гол нэрийн барааны үнэ 4.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос хүнсний гол нэрийн барааны үнийн судалгааг гаргажээ. Энэ сарын 14-ний байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сарынхтай харьцуулахад 4.3 хувь, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад 2.4 хувиар өсчээ.

Монголчууддаа хандаж хэлэх миний захиас

1972 онд Япон, Монгол хоёр орны хооронд дипломат харилцаа тогтов. Монгол оронтой ямар ч хэлхээ, холбоогүй байсан миний бие 1975 онд Японы ГХЯ-нд Монголыг хариуцсан мэргэжилтнээр орж, улмаар 1977 онд Монголд анх хөл тавьж билээ. Тэр цагаас хойш өнөөг хүртэл Монгол дахь Японы ЭСЯ-нд нийт 4 удаа ажиллаж атташегаас эхлээд Элчин сайдын албыг хүртэл хаших завшаан тохиосны зэрэгцээ Японы ГХЯ-ндаа 6 жил Монголын асуудал хариуцан ажиллаж байжээ. Өөрөөр хэлбэл, ГХЯ-нд ажилласан нийт хугацааны маань тал нь Монголтой, монголчуудтай шууд холбоотой байлаа.

Махны үнэ өсчээ

Нийслэлийн статистикийн газраас арваннэгдүгээр сарын IV долоо хоногийн үнийн танилцуулгыг гаргажээ. Танилцуулгыг гаргахдаа зургаан дүүргийн 17 хүнсний зах, худалдааны төвийн үнийн мэдээлэлд тулгуурласан байна.

Өр төлбөр үүсгэвэл төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлнө

Ирэх оны төсвийн тухай хуулийг өнгөрсөн пүрэв гарагт баталсан. Энэ хуульд төсвийн зарлагад хэмнэлтийн зарчмыг баримтална гэж заажээ. Тодруулбал байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, өр төлбөр үүсгэсэн, төрийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулсан бол төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх хариуцлага тооцно гэсэн байна.

Ам.долларын ханш 2630 төгрөгтэй тэнцлээ

Монголбанкны өчигдрийн зарласан ханшаар 2453 төгрөг байсан нэг ам.долларын ханш "Найман шарга" зах дээр 2630 төгрөг хүрлээ. Өчигдөр энэ ханш “Найман шарга” валют арилжааны зах дээр 2560 байсан юм.

Энэ жил дотооддоо үр, тариа ногооныхоо хэрэгцээг бүрэн хангана

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар тариа хураалт 91 хувьтай байна. Одоогоор нийт 324.000 га талбайн үр тариаг хураагаад буй бөгөөд 75.500 га-гийнхыг ангилан хаджээ.

“Эрдэнэт”-ийн 51 хувьд төрийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томиллоо

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг өчигдөр зарлаж, тус үйлдвэрийн төрийн эзэмшлийг төлөөлөх ТУЗ-ийн гишүүдийг томилжээ.

Татварын 90 хувийн хөнгөлөлтөд 4678 ААН хамрагдахаар байна

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар /2016.10.04/ Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэлээ. Засгийн газраас 2016 оны есдүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийн талаар хууль санаачлагчийн илтгэлийг Сангийн дэд сайд Х.Булгантуяа танилцуулав.

Оффшор бүсэд данс эзэмших, мөнгө байршуулахыг хуулиар хориглоно

Сүүлийн жилүүдэд төрийн албан хаагчдыг оффшор бүсэд гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшсэн, банкны данс нээсэн тохиолдолд тэднийг авлига, албан тушаалын хэрэгтэй холбоотой гэх хардлага эрс нэмэгдэж, энэ хэрээр төрд итгэх иргэдийн итгэл буурч байна.

Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн өгөх, эсэхийг шинэ Засгийн газар шийднэ

Хүний хөгжил сангаас хүүхдүүдэд сар бүр олгодог халамжийг зогсоосон гэх мэдээлэл гараад байна. Энэ жил хүүхдийн халамжид 144 тэрбум төгрөг төсөвлөснөөс эхний зургаан сарын хүүхдийн мөнгө олгосон байна. Тэгэхээр санхүүжилт тасарсан гэж болно. Тодруулбал, энэ сараас эхлэн хүүхдүүдэд өгөх мөнгө байхгүй гэсэн үг юм.

Нийтлэл


Ярилцлага


Entertainment

Шар мэдээ