• Гэрээгээ нотариатаар батлуулах уу?
Нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг сүүлийн жилүүдэд нэлээд багасгасан байгаа. Иргэний хууль, Нотариатын тухай хуулинд заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой түүнийг худалдах, шилжүүлэх, барьцаалах хэлцлүүд болон итгэмжлэл, гэрээслэлийг л нотариатаар заавал гэрчлүүлж байж хүчин төгөлдөр болно. Иймээс нотариатаар заавал батлуулах шаардлагагүй гэрээг батлуулж, цаг, мөнгөө үрэх хэрэггүй.
• Гэрээ байхгүй, эх хувь нь байхгүй яах уу?
Хуулинд заасны дагуу шүүхэд өгч байгаа бүх бичмэл нотлох баримтыг эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Амаар хийсэн хэлцлийн хувьд тухайн үйл баримтыг нотлох тасалбар, мөнгө шилжүүлсэн баримт, пайз болон бусад нотлох зүйл байж болно. Тэгэхээр аливаа чухал гэрээ, хэлцлийг заавал бичгээр хийж, өөртөө эх хувийг хадгалж авч үлдэх хэрэгтэй.