Гурван өдөр үргэлжилж, ням гарагт өндөрлөсөн энэ жилийн тэмцээнд Г.Мандахнаран, О.Насанбурмаа, Д.Гомбодорж долоо дахь удаагаа түрүүлсэн юм. ДАШТ-ий хошой хүрэл медальт, “Гуанжоу-2010” Азийн наадмын аварга, гавьяат тамирчин Г.Мандахнаран 74 кг-ын жинд УАШТ-д долоо дахь түрүүгээ хүртэж, дэлхийн энтэй хүчтэн ямар байдгыг харууллаа. Мандахнаран гавьяат дөрвөн өөр (60, 66, 70, 74 кг) жинд аваргалж, ховорхон амжилтыг үзүүллээ.