Нийтлэл

Богд хаант Монгол улсад 1912 онд Гадаад явдлын яамны дэргэд анхны иргэний сургуулийг нээжээ

Манжийн үед гадаад соёлт ертөнцөөс тусгаарлагдмал байсан Монгол юуны өмнө Европ иргэншлийн дэвшилтэт өв уламжлалтай танилцахын хамт иргэдийн оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл нэвтэрч, ХХ зууны уур амьсгал орж, шинэтгэл сэргэлт үзэгдэх болов. Үүний нэг жишээ нь тухайн үеийн нийгмийн оюунлаг хэсгийнхэн ард түмнийг сурган хүмүүжүүлэх, иргэний боловсролыг төрийн бодлого болгох, хүүхэд, залуусд шинжлэх ухааны мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэх тухай олон талыг хамарсан санал, санаачлагууд гарган түүнийгээ эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн явдал юм.

Байгууллагын соёл

Ажилтнууд тань ажлаасаа гараад байгаа бол өөрийн байгууллагын соёлоо нэг эргээд хараарай. Танай байгууллагын соёл хэмээх зүйл чинь магад хүмүүсийг явуулаад, хэн нэгний ажлын бүтээмжийг бууруулаад байж магадгүй.

Сталины охины ээдрээт амьдрал

1967 оны 03-р сарын 06-ны өдөр Энэтхэг дэх АНУ-ын элчин сайдын яаманд, ЗХУ-ын хуучин “их удирдагч” Иосиф Сталины охин Аллилуева /Светла́на Ио́сифовна Аллилу́ева/ өөрийн нөхцөл байдлын талаар болон орогнол хүсч байгаа тухайгаа гараар бичсэн хүсэлт хүргүүлэв. Тухайн үеийн АНУ-ын элчин сайд Честер Боулз /Chester Bowles/ түүнд улс төрийн орогнол өгч, шинээр амьдралаа эхлэхийг санал болгов.

Үзвэр үзэх гэдэг...

Бид таалагддаг дуучныхаа концертыг үзэхдээ дууг нь л сонсох гэж, жүжиг сонгохдоо юуг өгүүлэхийг, жүжигчин дүрээ хэрхэн амилуулахыг эсвэл найруулагч хэрхэн ур чадвараа гаргасныг харах гэж л зорьдог.

Б.Бат-Эрдэнэ аваргын тогтоосон таван дээд амжилт

Монгол түмний уламжлалт Цагаан сарын баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг 1963 оноос хойш тасралтгүй зохион байгуулжээ. Энэ жил 55 дахь жилтэйгээ золгож буй Улсын баяр наадмын дараа орох чансаа өндөр барилдааны сонин хачнаас хүргэе. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 13 удаа түрүүлж дээд амжилт тогтоожээ. Алдарт хоёр Мөнх аварга 22 насандаа заан цолтойдоо түрүүлж байв. Энэ нь хамгийн залуудаа түрүүлсэн амжилт юм. Улсын аварга Хадбаатар гурван удаа түрүүлэхдээ Ишгэн, Цэрэнтогтох, Долгорсүрэн нарын Өвөрхангайн бөхчүүдийн үзүүр түрүүнд орхиж байв. Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 15 жил дараалан их шөвөгт шалгарч дээд амжилт тогтоожээ. /1988-2002/ Х.Баянмөнх 8, О.Балжинням Д.Сумъябазар нар 7, Ж.Мөнхбат Д.Мөнх-Эрдэнэ нар 6, Д.Цэрэнтогтох А.Сүхбат нар 5 жил дараалан их шөвөгт шалгарч байв.

Хавдрын эс нь глюкоз буюу сахараар хооллодог

Цагаан будаа гурил зэрэг амархан сахар (глюкоз) болох хүнсийг ихээр хэрэглэсээр байвал хавдрын эсийн өсөлт тархалт түргэсдэг.

“Сүнзийн дайтахуйн ухаан” ном хүн төрөлхтний оюун сэтгэлгээний үнэт өв болон түгжээ

Эрчлэн буух усны их урсгал догшрон хуйларваас хад асгыг ч хаман одмуй, энэ болбоос эрчлэх усны их хүчин буюу, харцгай шувуу халин дүүлж, шувуу амьтныг шунган дайрч барьмуй, энэ болбоос хором агшин зуурын хурд эрчим буюу. Тиймийн учир цэрэглэн дайлахуйд чадвар төгс хүмүүний асвар сүр байдал нь аюун сүрдэм, хурд эрчим нь хором агшин зуур бөлгөө. Аюун сүрдэм асвар сүр нь эвшээлгэн татсан их нум мэт, эгшин зуурын хурд хэмнэл нь их нумнаас талбисан зэвт сум мэт буюу.

Зохиолч Х.Болор-Эрдэнэ - Монгол монголдоо дургүй...

Асуулт хэрхэн асууж байгаагаас тухайн хүний төлөвшил, боловсрол, хандлага нэвт харагддаг. Хүнээс асуулт асуухдаа хоёр талын эвийг бодож байна уу, зөвхөн өөрийнхөө эрх ашгийг бодолцсон байна уу гэдгийг шууд л анзаарч болдог.

Антон Чеховын ахдаа бичсэн захидал - Соёлтой хүний найман чанар

Та байнга л “Хүмүүс намайг ойлгохгүй юм” гэж гомдоллох юм. Гете, Ньютон хоёр ингэж гомдоллодоггүй байсан юм шүү... Зөвхөн Христ л ийн гомдоллодог байсан, гэхдээ тэр өөрийнхөө өмнөөс биш номлолынхоо үүднээс хэлдэг байсан юм. Хүмүүс таныг тун сайн ойлгож байгаа. Харин та өөрийгөө ойлгохгүй байвал энэ тэдний буруу биш.

Хэн төрүүлсэн нь биш хэн өсгөсөн нь чухал

Таван настай байхад ээж өөр хүнтэй танилцаад хамт байхыг хүссэн ч дагавар хүүхэдтэй хүнтэй гэрлэхийг хүсээгүй учир хүү нь болох намайг энэ хүнээр амархан бөгөөд бөгөөд энгийнээр сольсон. Миний шаардлагатай бүх бичиг баримтыг авч намайг дагуулан явсан бөгөөд байрных нь хонхыг дарж, цоож онгойлгох чимээнээр бушуухан зугатаж ганцааранг маань үлдээн явсан юм.

2007 оноос хойш 35 улс тамхийг бүрэн хориглох хууль баталсан байна

Өнгөрсөн удаа тамхины эрсдлийн талаар мэдээлэл оруулсан билээ. Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний эрсдэлт зан үйлээс гадна ард иргэдийнхээ эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого их чухал үүрэгтэй л дээ. Энэ утгаараа иргэд олон нийтэд тамхины хор холбогдлыг ухааруулж ойлгуулах, тамхины хор хөнөөлөөс иргэдээ хамгаалах олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлжэх асуудал их чухал байх юм. Өөрөөр хэлбэл тамхины хяналтын бодлого үр дүнтэй хэрэгжихэд төр засгийн байгууллагуудын нэгдмэл, тасралтгүй бодлого үйл ажиллагаа зайлшгүй гэдгийг манай хүмүүс сайн мэддэг болсон байх хэмээн найдаж байна.

Дорнын говиос мэндэлсэн домог түүхтэй сэтгүүлч

Галсангийн Жамьян гэж нэртэй сэтгүүлч, зохиолч саяхан л биднийхээ дунд алхаж байсан сан. Гэтэл гэгээн ертөнцөд хувилаад даруй гурван хаврын урь наашилж байх. Аав шиг минь дотно санагддаг тэр хүнийг би бээр багшаа гэж гүнээ хүндэтгэж явдаг юм. Тийм учраас хааяа хачин ихээр үгүйлэгддэг дээ. “Улаанбаатар” сонинд сурвалжлагчаар ажиллаж байсан ерээд оны үед удирдлагад нь чамгүй хэдэн жилийг үдсэн билээ. Хэлтсийн дарга тэр бээр бидний хэдэн шаврай сурвалжлагчийг нэг удаа “Гарцгаа та нар, энэ умгар өрөөнд юугаа хийгээд шамбааралдаад байдаг юм бэ. Сурвалжлагч хүн сууж ажил хийдэггүй, явж хийдэг юм” гэхэд нь бид год үсрээд л гарч байсан сан. Над мэтэд нь бичих жаахан дөр байгаа бол энэ хүний л ач буян буюу.

Эсгий туургатан казах үндэстэн

Сүүлийн үед Казахстан улсын зарим эрдэмтэд судлаачид Эзэн Богд Чингис хааныг минь казах үндэстэн, Чингис хааны өвөг дээдсийг түрэгийн хаадын удам гэх мэтээр буруу ташаа үзлийг номлодог боллоо. Энэ бүхэнд миний санаа зовниж эсгий туургатан казах үндэстний үнэн зөв түүхийг бичихээр шийдлээ. Энэхэн Замбуутивийн эсгий туургатан бүгдийн Эзэн хаан нь Чингис хаан болой. Энэхэн Замбуутивийн эсгий туургатан бол монгол, казах, киргиз үндэстэн болой.

Хөрш айлынхаа хүмүүстэй мэндлээд өнгөрөх ч хэцүү биш...

Өглөөний цай, кофегоо гэрийнхээ хамгийн чамин аяганд хийж уух тийм ч хэцүү биш

Эр нөхөртөө үүрэг хариуцлагыг нь яаж өгөх вэ?

Үүрэг хариуцлагыг нь өгнө гэдэг нь зөвхөн гэрийн ажлаа хувааж хийх биш юм.

"Үнэгний ав" буюу Хятад улс зугтсан авлигачдаа хэрхэн эргүүлж авч ирдэг вэ?

Хятадын тусгай албаныхан хилийн чанадад нуугдахыг оролдсон 2.5 мянган албан тушаалтныг эх орондоо авч ирж чаджээ.

Ѳрсөлдөж бус өөрийгөө хөгжүүлж амьдар

Монголчууд бидний бие биедээ атаархаж, бие биенээ муулж байдаг муу араншингийн үндэс нь УРАЛДААН бас ѲРСѲЛДѲѲН гэж надад бодогддог юм. Монголчууд бид хар багаасаа л уралдаж, ѳрсѳлдѳж ѳссѳн. Хэрвээ айлын хүүхдээс ямар нэгэн байдлаар дутуу байх аваас “турсгаа хуулуулах” хэмжээний шийтгэл эс бѳгѳѳс уруулаа тас зууж, нулимсаа залгилах хэмжээний “шоололт” амсана. Аав ээж минь биднийг загнахдаа “Чи тэдний хүүхдийг хар, тэгээд ѳѳрийгѳѳ хар” гэж жишээлнэ. Заавал түүнтэй адилхан байх ёстой болоод ирэхээрээ гэмгүй түүнд хорсож занана, эс бол түүнээс ямар нэгэн муу тал олох гэж анана. Түүнээс ѳѳрийгѳѳ “дор” гэж бодохоороо ямар нэгэн ѳѳ олж харах хүсэл минь түүнд дургүйцлээ илэрхийлэх шалтаг нь болдог аж. Хэн нэгэнд атаархах атаархал нь түүнээс ямар нэгэн ѳѳ олж бусдад муучлан бах таваа хангах адбиш хүсэл болдог аж. Надтай адил хүүхдүүд олон болохоор хамтдаа хов ярьж хэн нэгнийг муулан, түүнээсээ сэтгэлийн их таашаал тайвшрал авах хэмжээнд хүрч түгэх аж.

Трампаас хөгшин Учралд дайх үг

Д.Трамп 1946 онд төрсөн, кока коланы донтон, Бүгд найрамдах намын гишүүн, 77 настай. Х.Клинтонтой өрсөлдөн Америкийн Ерөнхийлөгч болж, эрх мэдлийн оргил дээр зогсож байхад нь түүнтэй нэгэн эр шүүхдсэн байдаг юм. Д.Трампын сошиал дахь нүүр хуудсыг дагадаг, үзэл бодол зөрөлддөг түүнд удаа дараа доромжлуулсныхаа дараа мань Дональд блоклоод хаяж л дээ. Гэтэл нөгөө нөхөр Трампыг шүүхэд өгч, ялалт байгуулан, блокноос эргэн ирсэн түүхтэй. Хэдий үзэл бодол зөрөлддөг ч уншиж, маргалдаж, өөрийгөө илэрхийлэх, Ерөнхийлөгчдөө үгээ хэлэх эрхээ тийнхүү хамгаалж үлдсэн нь хүний эрхийн талаарх хамгийн гайхалтай жишээ болж байлаа.

Эцэг эхчүүдэд өгөх 12 ЗӨВЛӨМЖ

Сургуульд орохоос өмнө хүүхдүүдэд ямар нэгэн зүйлийг сургах шаардлагагүй. Шатар, гадаад хэл болон бусад оюуны хөгжлийн суурийг сураагүйд харамсах хэрэггүй. 6-7 нас хүртлээ хүүхдийн тархи физиологийн хувьд их хэмжээний мэдээллийг хүлээн авахад бэлэн байдаггүй. Эцэг эхчүүд та бүхэн дэмий мөнгөө алдах болно, хүүхэд чинь бяцхан "хүүхэд" насаа алдах болно.

Гайхамшигтай нээлт хийж, Зөвлөлтийн шинжлэх ухааныг алдаршуулж, Мексикийн үндэсний баатар болсон эрдэмтэн

Майя омгийн индианчууд бол хүн төрөлхтний агуу нууцуудын нэг юм. Төв Америкийн Юкатаны хойгийн намгархаг ойд МЭ 3-10-р зуунд цэцэглэн хөгжсөн хүчирхэг, өвөрмөц соёл иргэншлийг бие даан бий болгож, дараа нь үл мэдэгдэх шалтгаанаар хот, сүм хийдээ орхиж, ядуу тариачид болсон ард түмэн юм. 16 -р зуунд Маяачуудын соёлын өвийн нилээд хэсгийг Испанийн байлдан дагуулагчид устгажээ.

Нийтлэл


Ярилцлага


Entertainment

Шар мэдээ