• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3115

08 сарын 07
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг
...
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas tellus ante, varius at leo sed, commodo gravida justo.
...
Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Maecenas tellus ante, varius at leo sed, commodo gravida justo.
Previous Next
Үлгэр Өгүүллэг Дуу Шүлэг Танин мэдэхүй

Хараацай, хэдгэнэ хоёр /Монгол ардын үлгэр/ 06 / 30

Сэтгүүлч: Админ

Эрт урьд цагт жигүүртний хаан Хангарьд газар дээр ямар амьтны мах хамгийн сайхан амттайг мэдэх гэж хараацай, хэдгэнэ хоёрыг дуудуулж гэнэ. Дуудуулж ирүүлээд хэлэв.

-Та хоёр энэ дэлхийг эргэн тойрон нисээд ямар амьтны мах илүү сайхан амттайг мэдэж ир! гэжээ.

Хараацай хэдгэнэ хоёр зарлиг ёсоор нисэн оджээ. Тэр өдрийн тэнгэр цэлмэг, нар дуртмал, найртай дулаан байсан тулд хараацай шувуу Хаан эзнийхээ зарлигийг мартаад хөх тэнгэрт хөөрөн нисч, хөгжилтэй сайхан жиргэн дуулж дуртмал наранд ээж, дураа ханатал цэнгэж явав.

Хорт муу санаат хэдгэнэ л харин харгуй замд дайралдсан хамаг амьтныг хатгаж, халуун цусыг амталж явав. Тэгж байтал нар шингэж, тэр хоёр ч буцах болов. Тэмдэгт газраа хоёулаа уулзаад, хан-гарьдад буцах замдаа хараацай шувуу хэдгэнээс асуув:

-Ямар амьтны мах хамгаас амттай гэж мэдэв чи? гэсэнд хэдгэнэ:

-Хүний мах л хамгийн амттай юм гэж мэдлээ. Хүндэт хаан маань одоо хүний махаар л хооллох болно гэв.

Хараацай шувуу харамсан гашуудаж «Хөөрхий хүн төрөлхтөнг хөнөөлөөс яаж аврах билээ» гэж гайхаш нь барагдаад:

-Амьд хүний цусыг амсаж яаж үзээ вэ чи? гэсэнд хэдгэнэ:

-Аа тэр юухан байхав. Хатгуураа хатгаад хэлээрээ амталж үзлээ гэсэнд хараацай:

-Тэр сүрхий амталдаг хэл чинь аль вэ? гэсэнд «энэ» гэж амаа ангайн хэлээ үзүүлсэнд хараацай хэлийг нь суга татчихжээ. Тэр цагаас хойш хэдгэнэ урьдын адил донгодож чадахаа байгаад зүгээр дүнгэнэдэг болчихсон гэнэ.

Тэгээд шувууны хаанд очиж, хэдгэнэ хааны хойно урд бөртөгнөн гомдол зарга мэдүүлэн, байдаг чадлаараа дүнгэнэсэн боловч нэгэнт хэлгүй болсон болохоор юу ч хэлж чадсангүй.

-Юу гэж чи дүнгэнээд байгаа юм бэ? юу ч ойлгохгүй байна гэж шувууны хаан унтууцан уурсаад:

-Хараацай чи хэл! Хэний нь мах илүү амттай вэ? гэсэнд:

-Хамгийн амттай нь могойн мах гэжээ. Шувууны хаан хараацайн үгийг үнэмшээд могой барьж иддэг болов гэнэ.

Одоо Хангарьдын удмаас ганц элээ үлдэж хоцорсон бөгөөд хааныхаа нэг адил могой идэх дуртай ажээ.                                       

www.ikhmongol.mn

 


холбоотой мэдээ

...
Оготно хэрхэн муур, нохой, бар болсон тухай үлгэр
...
Х.Андерсон - Нугасны муухай дэгдээхэй
...
Цуутын цагаагч гүү /Монгол ардын үлгэр/
...
Хортой лийр ба аяга /Япон ардын үлгэр/

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Чингис хааны нэрийг Үндсэн хуульдаа оруулахыг санал болгов
2022-08-07 19:04:00
Б.Энхмаа: Элэг цөсөө цэвэрлэхээсээ өмнө мацаг барих ёстой
2022-08-07 18:59:00
Ким Жон Ун Солонгосоос 100 мянган цэргээ ОХУ руу илгээх санал тавьжээ
2022-08-07 15:58:00
Цаст Гималайн даяанч нарын дунд монгол лам байдаг
2022-08-07 15:55:00
Аз жаргалтай, урт удаан амьдралын гол нууц нь одоо цагтаа төвлөрөх гэнэ
2022-08-07 15:45:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...