• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2342

04 сарын 22
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Д.Пүрэвсүрэн: Хүүхдээ уйлуулчихаад аргадахаа мартчихдаг нь хүмүүжлийн хамгийн буруу арга 2016 / 08 / 01

Нийтлэгдсэн огноо: 2016-08-01 15:23:00

Миний том хүү 3 настай. Ид ааш муутай нас нь юм болов уу гэж бодоход хүрэх үе ч бий. Нэг санасан юмаа авахаас нааш уйлахаа больдоггүй, бас зөндөө худлаа ярьдаг энэ насан дээр нь тэднийгээ бид яаж хүмүүжүүлэх ёстой юм бол. Энэ талаар Хэрэглээний сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэл судлаач Д.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

-3-4 насны хүүхэд бусад настнуудаас ямар ялгаатай байдаг юм бол. Энэ талаар та манай уншигчдад дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч?

-Энэ тухай ярихын өмнө нэг чигийн сэтгэхүйн талаар онцолмоор байна. Энэ нь 3-4 насны хүүхдүүдийн онцлог юм. Тайлбарлавал тоглож байсан хүүхэд ус уумаар санагдвал шууд л босоод усаа ууна, усаа ууж дуусаад бие засмаар санагдвал шууд л босч очоод бие засах жишээтэй. Энэ насны хүүхэд олон юм бодолгүйгээр, нэг бодсон бодлоо эсвэл мэдрэгдсэн мэдрэмжээ шууд үйлдэл болгон хувиргадаг үе юм. Харин томрох тусмаа олон чиглэлийн сэтгэхүйтэй болж ирдэг ба олон зүйлийг зэрэг бодож, оюун ухаан нь олон үйлдлийг зэрэг хийж байдаг. Тиймээс 3-4 насны хүүхдүүд нэг чигийн сэтгэхүйтэй, босно гэвэл шууд босно, уйлна гэвэл шууд уйлна. Энэ нь тухайн хүүхдэд өөрийгөө удирдах чадвар тогтож амжаагүйн шинжийг илтгэнэ.

Үүнээс гадна энэ насны хүүхдүүд худлаа их ярьдаг. Манай “Smart kids” хөтөлбөрт хамрагдсан 5 настай нэгэн хүүхэд “Би багадаа их худлаа ярьдаг байсан гэсэн. Гэхдээ би худлаа ярьдаг байснаа мэддэггүй байсан байхгүй юу. Ээж намайг худлаа ярьж байна гэхээр л би өөрийгөө худлаа ярьж байна гэдгээ мэддэг байсан” гэж хэлсэн. Тэгэхээр энэ насны хүүхдүүд өөрийгөө худлаа ярьж байгаагаа мэддэггүй. Худал, үнэн, зөв, буруу гэдгийн үнэлэмж нь тэдэнд хараахан тогтоогүй байдагтай холбоотой.

-Тэгээд яагаад тэд худлаа яриад байдаг юм бол. Учир шалтгаан нь юу юм бол?

-Хүүхэд худлаа ярих гурван үндсэн шалтгаан байдаг. Үүнд нэгдүгээрт хүүхэд зүүд болон бодит амьдралаа ялгадаггүй учир урьд орой нь зүүдэлсэн зүүдээ өглөө нь босоод бодит юм шиг сэтгээд, би баатар байсан гэх зэргээр өөрийгөө ярьдаг. Нөгөөтэйгүүр үлгэр зохион ярих болон төсөөллөөр илрэх худал яриа гэж байдаг энэ нь хүүхдийн сэтгэхүйг хөгжүүлж байдаг учир төсөөллийн худал ярихыг нь дэмжвэл хүүхэд бүтээлч сэтгэхүйтэй ухаантай болж өсөх болно.

Энэ нь тухайн хүүхдийн маань оюун ухаан нь тэлж, сэтгэхүй нь хөгжиж байгаагийн нэг хэлбэр юм. Гуравдугаарт, хүүхэд томчуудын үнэлэмжээс эмээгээд худлаа ярьдаг. Аав ээж нь загнана гэж санаа зовоод тэдэндээ буруу зүйл хийгээгүй юм шиг харагдахын тулд худлаа ярих болдог. Ингэхээр худлаа ярина гэдэг сэтгэхүйг хүүхдүүд өөрсдөө өөртөө бий болгоод байгаа юм биш, томчууд бид тэдэндээ зааж сургаж байгаагийн илрэл юм.

Учир нь томчууд бид хүүхдээ худлаа ярихаар нь “Чи худлаа ярилаа, битгий ингэ” гэх зэргээр задрангуй хандахаар хүүхэд юунаас болж загнуулж буйгаа мэдэхгүй ч томчуудыг уурлуулахгүйн тулд хүүхэд үнэнээ хэлэхээс айж худал хэлдэг. Томчууд бид ёс суртахууныг анх хүүхдэд төлөвшүүлдэг учир ёс суртахуунд нөлөөлөх худал хэлэхийг нь хүүхдэдээ зөв тайлбарлаж уг хэлбэрээр илрэх худал хэлэх үйлдлийг нь дэмжилгүй зөв тайлбарлаж байх хэрэгтэй.

-Тэгвэл эцэг эхчүүд бид хүүхдээ худлаа ярьж байгааг нь мэдсэн ч гэсэн яриулаад, сонсох хэрэгтэй гэсэн үг үү?

-Тийм. Магадгүй бодит амьдрал дээр худлаа яриад байгаа бол учрыг нь тайлбарлаж ярьж өгөх хэрэгтэй. Асуудлыг эвтэйхнээр тайлбарлаж хэлж ойлгуулж байх хэрэгтэй гэсэн үг. Ёс зүйн худлаа ярихыг хэлээд, засаад яваад байж болдог. Гэтэл бид тэгдэггүй. “Чи худлаа ярилаа” гээд л загнаад, зандраад эхэлдэг. Манай дээр ирж байсан 4 настай нэг хүү их хөөрхөн зөв гэж юу вэ гэсэн асуултанд “Аав баярлаад, намайг магтаад, эрхлүүлбэл тэр бол зөв байхаа”, харин буруу гэж юу вэ гэхэд “ Аав уурлаад загнаад байвал тэр бол буруу” гэж хариулсан, үүнээс харахад хүүхэд зөв, буруу гэх ойлголтыг аавынхаа уурлах баярлахтай холбож ойлгосон байсан. Яг үнэндээ тухайн хүүхдэд зөв, буруу, үнэн, худал гэдгийн хэмжүүр ойлголт байхгүй байхад загнаад эхлэнгүүт аав, ээжийнхээ сэтгэл зүйн илэрхийллийг хүүхэд зөв, буруу гэх ойлголт гэж боддог.

-Ялангуяа энэ насныхан дэлгүүр хоршоогоор ороход хамгийн түрүүнд лангуу руу дайрдаг, харснаа авна гэдэг хэцүү зантай байдаг шүү дээ. Ийм үед ээж аавууд нь яахаа мэдэхгүй, зарим нь шууд загнаж, эсвэл шийтгэж байгаа харагддаг?

-Маш зөвөөр тайлбарлах хэрэгтэй. Хүүхдэд аливааг тайлбарлаж хэлэхэд маш сайн ойлгодог. Магадгүй биднээс ч илүү нарийн мэдрэмжтэй байдаг. Тэр мэдрэмжийг нь хөгжүүлэх ёстой байтал бид дарчихдаг. “Чи үүнийг авлаа гэхэд, гэрт чинь зөндөө олон тоглоом байгаа шүү дээ. Энийг авсан, эсвэл гэрт байгаа тоглоомуудаар тоглосон ямар ялгаатай вэ” гэдгийг анхнаас нь тайлбарлаж хэлэх хэрэгтэй.

Идэх, уух юман дээр сонголт маань ханиад хүрж болзошгүй гэдэг өнцгөөс тайлбарлаж ярьж болно. Болохгүй гэж шууд хэлэхээсээ илүү яагаад болохгүй вэ гэдэг шалтгааныг нь хэлбэл хүүхэд маш сайн ойлгоно. Жишээ нь, түрийвчиндээ байгаа мөнгөө үзүүлээд “Ээжид нь иймхэн мөнгө байна. Чиний энэ тоглоомыг авчихвал бид 7 хоног хоолгүй хононо. Маргааш юм идэхгүй яах вэ” гээд яривал хүүхэд ойлгоно. Үүгээрээ хүүхэд улам л ухаантай болно уу гэхээс биш доройтно гэж байхгүй. Тиймээс томчууд биднээс хамгийн их тэвчээрийг шаарддаг. Бүр тэвчээр барагдсан үедээ буланд зогсоох зэрэг арга хэрэглэж, яагаад болохгүй вэ гэдгийг нь ярьж ойлгуул.

Хүүхдэд аливааг тайлбарлаж хэлэхэд маш сайн ойлгодог. Магадгүй биднээс ч илүү нарийн мэдрэмжтэй байдаг. Тэр мэдрэмжийг нь хөгжүүлэх ёстой байтал бид дарчихдаг.

Бид хүүхдээ уйлуулж орхичхоод аргадахаа мартчихдаг. Энэ бол хүмүүжлийн хамгийн буруу арга. Яагаад гэвэл хүүхэд гомдсоныхоо хэрээр хайрыг хүсч байдаг. Гэтэл бид тэднийгээ гомдоож орхичхоод хайрлахгүй байвал сэтгэл зүйн тэнцвэртэй байдал нь алдагдчихдаг. Аргадна гэдэг бол нялуурахын нэр биш. Харин яагаад ийм буруу зүйл хийснийг нь тайлбарлаж яриад, “Ийм учраас би уурласан. Чамайг гомдоосонд уучлаарай. Гэхдээ чи бас намайг гомдоосон” гэдэг өнцгөөс нь ярих хэрэгтэй. Хайрлаж байгаа хүмүүсээ гомдоох нь маш хэцүү гэдгийг хүүхдүүд анхнаасаа мэддэг болохоор ёс суртахууны суурь нь зөвөөр тавигдана.  Хайрыг мэдэрч өссөн хүн бусдыг хайрлахыг мэднэ шүү дээ.

-Ийм сайхан ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. Сүүлийн асуултыг танд үлдээж байна?

-Хүүхдээ хайраар өсгөөд, сонголттой хүмүүжүүлээрэй. Хайранд өссөн хүүхэд бусдыг хайрлах чадвартай байдаг. Тиймээс хүүхдээ хайранд өсгөөрэй гэж хэлье дээ.

холбоотой мэдээ

...
Б.Билгүйтэй: Иргэн хүн төрөөс ч илүү баян болох боломж байна
...
Г.Пүрэвбат: Эмэгтэй хүнд айлын бэр болоход үл зохих нас гэж бий
...
Э.Энхболд: Би азанд найддаггүй зүтгэлд итгэдэг
...
Б.Отгонбаяр: Дэлхийн аваргаас сонсож чадаагүй төрийн дууллаа Азийн аваргаас сонслоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 2
  • Mrs Liya. • 6 өдрийн өмнө 154.77.136.10
    Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 доллараас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу
  • 0 0
  • •
  • Хариулах
    • Mrs Liya. • 6 өдрийн өмнө 154.77.136.10
      Hello Guys, Энэ бол амьдрал цаг хугацааны өөрчлөлт юм !! Би энэ хоосон ATM картны талаар сонсож байсан бөгөөд би эргэлзэж байгаадаа төдийлөн сонирхдоггүй байсан. Одоог хүртэл би Rick HE хэмээх хакерыг олж мэдсэн нь түүний хийж байгаа зүйлд үнэхээр сайн, тэр Бурханыг илгээсэн юм. Хэрвээ ажил гүйлгээ хийдэг байсан Хоосон Акаунт Картын талаар би асуусан, тэр ч байтугай надад хэлж байсан, мөн түүний картыг программчлан санамсаргүйгээр мөнгө хасах хөтөлбөрийг программчлан, ямар ч төрлийн үнэгүй онлайн худалдан авалтад ашиглаж болно гэдгийг асуусан. Энэ нь гайхалтай байсан бөгөөд би эргэлзэж байсан. Дараа нь би үүнийг туршиж үзээд картыг асууж, нөхцөлийг нь зөвшөөрөв. залбирч, энэ нь заль мэх биш гэж найдаж байсан. Би хоосон КАРА хэрэглэсэн бөгөөд амжилттай болсон. Би өдөрт 8000 доллараас багагүй мөнгө хөөцөлдөх КАРК ид шидийн ажил хийж байсан бөгөөд би одоо баян, алдартай болсон. Тэр миний түүхийг өөрчилсөн учраас би Рикт талархаж байна. Карт нь бүх улс оронд маш сайн ажилладаг. *** rickatmcardoffer@gmail.com хаягаар холбоо барина уу
    • 0 0
    • •
    • Хариулах
      • ШИНЭ
      • ИХ УНШСАН
      Хар батгыг багасгах санаанд оромгүй аргууд
      2018-04-22 14:35:00
      Яагаад D витамин дутагдаад байдгийг та мэдэх үү?
      2018-04-22 11:00:00
      Нүд улайж үрэвссэн үед яах вэ?
      2018-04-22 10:35:00
      Эцгийн зам гудайхад үрийн заяа хазайдаг
      2018-04-22 09:25:00
      Хүнээр “туг тахигчид” буюу төрийн сайдыг 16-тай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин гурав хөнөөсөн нь...
      2018-04-20 16:22:00
      Артерийн судас цэвэршүүлж, зүрхний шигдээсээс аврах ундаа
      Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
      Амны бэлэгтэй бай
      Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
      Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
      Ikhmongol.mn
      Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030