• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3115

08 сарын 08
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Стресс тайлах шалгарсан аргууд 2022 / 02 / 23

Нийтлэгдсэн огноо: 2022-02-23 10:35:00

Стресс, бухимдал нь хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг юм. Тиймээс та ямар нэгэн зүйлийг бишрэн шүт. Бурханы ямар нэгэн сонголт, байгаль эх дэлхий, эцэг, эх, ах дүү юм уу аль л өөртөө сэтгэлийн тааламж өгөх зүйлээ бишрэн шүтэхэд таны бухимдал тайлагдана.

Өөрийгөө тань

Та өөрөөсөө ямар нэгэн сайхан зүйлийг олж харахыг хичээ. Толинд хар, сайхан хувцас өмс, өөрийнхөө сайн чанарыг сайхан явсныг сана. Өөрийгөө зөв үнэл. Шүүмжлэлтэй хандсан ч бүр "ухах" хэрэггүй.

Эргэн тойрноосоо сайн сайхан зүйлийг олж харахыг хичээ
 
Замын бөглөрөл, амжаагүй ажил, хоолны хүнс цуглуулна... өө за, за бүтэхгүй нь. Ёстой ингэж амьдарснаас... Танд ийм бодол ойр ойрхон төрдөг үү? Хэрэв та иймэрхүү бодол гутралаас салж чаддаггүй бол өвдөж ч мэднэ шүү. Та эргэн тойрноо сайн хар л даа. Нар гараад ямар гоё байна, бас нэг мод шинээр суулгачихаж. Энэ жижиг сажиг зүйлийг анзаарахад л хангалттай. Хэрвээ эмэгтэй, эрэгтэй та угаасаа л ёрдын ааштай нэгэн биш бол бухимдал тань тайлагдана шүү, итгээрэй.

Хэрүүл зодоонд бүү оролц

Олон нийтийн газар, гудамж талбайд юу эс болдог билээ. Автобус унаанд хэрүүл, дэлгүүр, зах зээлийн газар мөн хараал хэрүүл. Заримдаа зодоон ч өрнөнө. Харин та үүнд тайван хандаж ач холбогдол бүү өгөөрэй. Соёлгүй биеэ зөв авч явж чаддаггүй хүмүүстэй маргах, зөв буруугийн шүүх гэж хайран цаг зав, мэдрэлийн эд эсээ үрэх хэрэггүй.

Цаганд харамч бай

Тэнд ч очиж хүн муулаад энд ч маргаан мэтгэлцээн өрнүүлээд явдаг нөхөд бий. Хэрэв та өөрийнхөө эрүүл мэндэд санаа тавьдаг бол энэ мэтийн хэрэггүй зүйлээс хол бай. Учир нь үр ашиггүй явган яриа, хов жив нь таны хайран цагаас хороож, тэр хэмжээгээр ажил бүтэлгүйтнэ. Энэ нь стресст автуулах давхар нэрмээстэй. Найз нөхдийнхөөрөө орох, амны зугаа гаргах цаг хугацаа гэж тусдаа байх ёстой. Бүх зүйл төлөвлөгөөтэй, дэс дараалалтай байвал хүн бухимдахгүй.

Инээмсэглэж яв

Эргэн тойронд хөмсгөө нумлан зангидсан хүмүүс. Түүний асуудалд бүх хүн буруутай юм шиг уурладаг нөхдүүд элбэг бий. Ингэснээр хүн юу ч хожихгүй. Харин ч мэдрэлийн эд эсээ үхүүлж байгаа хэрэг. Харин та инээмсэглэ. Дэлгүүрт ороод ганц талх авсан ч чин сэтгэлээсээ талархалтай ханд, та хариу эелдэг байвал бүх хүн тийм байна, эсрэгээр бол хар энергиэс салахгүй.

www.budda.mn

 

 

холбоотой мэдээ

...
Б.Догмид - Нулимс /Өгүүллэг/
...
Та оворгүй харагдахыг хүсч байна уу?
...
Ямар өдөр төрснөөрөө өөрийгөө шинжээрэй
...
Сэтгэлийн амар амгалан эрхэм чухал бөгөөд түүнд туслах дасгалууд

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Чингис хааны нэрийг Үндсэн хуульдаа оруулахыг санал болгов
2022-08-07 19:04:00
Б.Энхмаа: Элэг цөсөө цэвэрлэхээсээ өмнө мацаг барих ёстой
2022-08-07 18:59:00
Ким Жон Ун Солонгосоос 100 мянган цэргээ ОХУ руу илгээх санал тавьжээ
2022-08-07 15:58:00
Цаст Гималайн даяанч нарын дунд монгол лам байдаг
2022-08-07 15:55:00
Аз жаргалтай, урт удаан амьдралын гол нууц нь одоо цагтаа төвлөрөх гэнэ
2022-08-07 15:45:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030