• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2850

01 сарын 18
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Москвачууд ба тарган монголчууд 2016 / 08 / 23

Нийтлэгдсэн огноо: 2016-08-23 14:03:00

Ямар сонин гарчиг вэ гэж үү? Харин тийм ээ, ийм л гарчиг өгч таараад байна л даа. Өнгөрсөн 5 дугаар сард би "Москвад аяллаа" энэ тэр гээд л баахан зураг тавьж байгаад л бичээд байсан даа. Тэр аялалын сэтгэгдлээсээ л бичиж байна.

Би 40-өөд жилийн өмнө Москвад сурч байсан. Дараа нь 2000 онд бас очиж байсан. За тэгээд л тэр үед төрсөн бодол сэтгэгдлээрээ л энэ удаа очсон. Гэтэл тэс өөр болчихож, тайван амгалан Москва угтлаа ш дээ, биднийг. 2000 онд бол Чеченчүүдтэй үзэлцэж байсан цаг үе учраас автомат буу барьсан цагдаатай зэрэгцээд л Москвагаар алхаж болж байсан. Аймаар ч юм шиг, ахиж олдохгүй аз завшаантай учирч байгаа ч юм шиг санагдаж байж билээ. 

Энэ удаа хэд хэдэн илт анзаармаар өөрчлөлт харагдлаа. Нэгдүгээрт, Москвад тарган хүн цөөрчээ. Ялангуяа залуучууд дунд тарган хүн бараг харагдсангүй. Яахав би хотын төвөөр л голдуу явсан л даа. Москвачууд хэт их идэхгүй байгаа бололтой. Ресторан гуанзанд нь ч хоолны орц нэг их биш болж. Таньдаг оросуудаасаа асуусан чинь "аа тийм, наад гуанз ресторанууд чинь хоолны орцон дээр ажиллаж их хэмнэдэг болсон ш дээ" гээд л, хоолны орц багассаныг шүүмжлэх маягтай. Хоолны орц багассанаас гадна, өөх тос ердөө харагдсангүй. Өмнө нь ч өөх тостой хоол бага байсан л даа. Бас нэг том өөрчлөлт бол, айлууд гэртээ яаж байгаа юм мэдэхгүй, гуанз ресторанд дээр үеийнх шиг шарсан төм харагдахаа больчихож. Дээхнэ бол оросууд төмс их хурааж авдаг, маргарин хэмээх тосондоо төмсөө их шарж иддэг байсан. Тийм учраас л "энэ орос авгай нар тарган байгаа юм" гээд л оюутнууд бид тэр үед ярилцдаг байж билээ. Гэх маягийн өөрчлөлтийн дүнд тарган өөхлөг оросууд цөөрчээ. 

Одоо анзаарах нь ээ, Москвагийн метро газар доошоо их гүнд байдаг юм байна. Метро руу орж вагондоо суух гэж шатаар дээш доош гүйсээр байгаад таарч байна. Энэ ч бас нэг маягийн фитнес ч болоод байх шиг. Ингээд бодсон чинь манайд бол эсрэгээрээ хоолныхоо орцыг нэмээд л, өөх тосноосоо ч татгалзсан юм байхгүй, амьдрал муу байна гээд л, битон битоноор нь боодоглосоор байгаад бондгор бондгор болчихсон залуус алхаж чадахгүй, автобусанд суухгүй юм чинь, эксел хэмээх жижиг машиндаа суухаар багтахгүй болчихсон юм биш үү? 

Бас нэг юм ажиглагдсан нь Москвачууд хоолоо тааруулж авч иддэг болжээ. Хоол үлдээхгүй байна гэсэн үг. Амьдрал хэцүү байна гэчихээд манайхан тавагтай хоолныхоо талыг үлдээгээд байдгийг би яаж ч бодоод ойлгодоггүй юм. Яг Орос орон даяар нь аваад үзвэл ямар байгаа юм мэдэхгүй, хэдхэн хоног аялсан надад л ингэж харагдсан шүү. 

Бас нэг сэдэв бол водка хэмээх архины тухай яриа. Шуудхан хэлэхэд гудамжинд согтуу хүн их цөөхөн байна. Вокзал гэх мэт газраар бол архичид хөвөрч байгаа даа гэж бодоод очсон чинь алга аа. Зөвхөн Москвад хүчээр ийм байдал бий болгосон байж магадгүй ч үүнийг би том дэвшил гэж бодож байна. Вокзалууд нь хүртэл цэвэрхэн болсон байна лээ шүү. Дарангуйлж байгаад цэвэрхэн болгосон бол сайн л байна ш дээ.

Япон судлаач Д.Төмөрбаатар

холбоотой мэдээ

...
Машинаа асаагаад хөдлөхийн өмнө анхаарах зүйлс
...
Суурь боловсрол бол хүн төлөвшил
...
Л.Эрдэнэчимэг гишүүний тамхитай хийсэн тэмцлийг ДЭМБ үнэлжээ
...
Бүх зүйлс нэг цэгээс л үүссэн, эцэст нь бүх зүйлс нэг цэг л болно

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Үе мөчийг эмийн ургамлаар эмчлэх талаар
2021-01-13 21:57:00
Бүсгүй хүн хоол сайн хийдэг эсэх, хуруу хумсаа арчилж торддог эсэх, дээд боловсролтой эсэх нь эрэгтэй хүнд тийм ч чухал биш
2021-01-13 21:35:00
Өнгөрсөн сард брент төрлийн газрын тосны үнэ өссөн тул энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ
2021-01-13 21:30:00
МУСГЗ, сэтгүүлч Г.Жамьян - “КОРОНАТАЙ ДАЙТСАН НЬ” гэдэг эмгэнэлт жүжиг
2021-01-13 21:08:00
Усанд сэлэлтийн Олимпийн аварга Конгрессийн байр луу дайран орсон хүмүүсийн дунд байжээ
2021-01-13 19:00:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030