БНМАУ-ын хоёр удаагийн баатар, маршал, хөдөлмөрийн баатар Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг Засгийн газрын тогтоолын дагуу тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Монголын үндэсний музейд “Алдар гавъяаны замнал” үзэсгэлэн зохион байгуулагдаж, баярын хурал, хүндэтгэлийн концерт, хөшөөнд цэцэг өргөх ёслол зэрэг хүндэтгэлийн олон олон үйл ажиллагаа ар араасаа давхацсан.
Энэхүү үйл ажиллагаанд Ю.Цэдэнбалын хүү Ц.Зориг хүрэлцэн ирж оролцсон юм. Тэгвэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр төр, нийгмийн нэр зүтгэлтэн Ю.Цэдэнбалын хүү Зоригийг Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгэсэн тухай үнэмлэхийг түүнд гардуулан өгсөн байна.
Ц.Зориг нь өнөөг хүртэл Монгол Улсын иргэнээр шинэчлэн бүртгүүлээгүй буюу хуучны улаан паспорттой байжээ.