• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2850

04 сарын 21
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Эмнести Интернэшнл: Оросууд А.Навальныйг удаанаар "хөнөөж" байна 2021 / 04 / 07

Нийтлэгдсэн огноо: 2021-04-07 11:50:00

Хүний эрхийг хамгаалах Эмнести Интернэшнл байгууллага ОХУ-ын Владимирский муж дахь засан хүмүүжүүлэх төвд хоригдож буй ОХУ-ын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальныйг Оросын эрх баригчид тамлан зовоож, удаанаар "хөнөөж" байна хэмээн мэдэгджээ.

Эмнести Интернэшнл байгууллагаас мэдээлснээр өнгөрсөн жилийн 8-р сард "Новичок" бүлгийн бодисонд хордож, ХБНГУ-д эмчлүүлсэн А.Навальныйг хорих ангид шөнө дунд байн байн сэрээж, нойргүйдэхэд хүргэж, эмчид үзүүлэхийг нь зөвшөөрөхгүй байгаа аж.

Тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард Ройтерс агентлагт өгсөн ярилцлагадаа, "ОХУ болон Оросын эрх баригчид А. Навальныйг амиа алдахад хүргэх нөхцөлд хорьж, түүнтэй тохиолдож буй зүйлсийг нуун дарагдуулахыг оролдож байна. Оросын эрх баригчид түүний эрхийг зөрчиж байгаа нь илэрхий байна. Тэд өмнө нь түүнийг хөнөөх гэж оролдсон. Одоо тэд түүнийг тамлан зовоож байгаатай ялгаагүй нөхцөлд хорьж байна." гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт А.Навальный өлсгөлөн зарлаж буйгаа мэдэгдсэн юм. Тэрээр нуруу болон хөл нь хүчтэй өвдөж байгаа тухайгаа хорих ангийн удирдлагуудад мэдэгдсэн ч түүн дээр эмчийг нь оруулахгүй байгаа явдлыг эсэргүүцэж буйгаа илэрхийлэн ийнхүү өлсгөлөн зарласан аж.

Нөгөө талаас засан хүмүүжүүлэх ангиас 44 настай А.Навальныйд шаардлагатай бүх эмчилгээг хийж байгаа хэмээн мэдэгдсэн билээ.

Харин Кремлийн зүгээс А.Навальныйгийн эрүүл мэндийн байдлын тухай мэдэгдэл хийхгүй, энэ бол шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын асуудал хэмээн онцолсон юм.

Оросын сөрөг хүчний тэргүүн А.Навальныйд өнгөрсөн 2-р сард шүүхээс 2.5 жил хорих ялыг ноогдуулсан билээ. А.Навальный болон түүнийг дэмжигчид түүнийг улс төрийн зорилгоор хилс хэрэгт гүтгэн хорьж байна хэмээн үзэж байгаа бол Оросын эрх баригчид А.Навальныйг барууны орнуудын дэмжлэгтэйгээр ОХУ-ын тогтвортой байдлыг алдагдуулах зорилго тавьсан этгээд хэмээн тодорхойлсоор ирсэн юм.

Эх сурвалж: https://www.reuters.com/article/us-rights-amnesty/

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Японы хэйсэй тооллын эзэн хаан Акихито ухаан алджээ
...
Онгоцонд COVID-19 халдвар авах эрсдэл бага байгаагийн шалтгаан юу вэ
...
Доналд Трамп АНУ-ын армийг трансжендерүүдээс цэвэрлэнэ
...
Орос улс АНУ-ын 10 дипломатчийг хөөжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Төрсний дараах нурууны өвдөлт, түүний эмчилгээ
2021-04-20 13:30:00
Зэвсэг барин тулалдаагүй ч дайны ялалтад хувь нэмрээ оруулсан хүмүүс бол математикчид, холбоочид, код тайлагчид юм
2021-04-20 12:55:00
Миний эрх мэдэл, албан тушаалын төлөө та нар алалцаад, тарж бутраад өгөөч ээ...
2021-04-20 12:25:00
Англиар чөлөөтэй ярьж сурахад туслах 100 өгүүлбэр
2021-04-20 12:10:00
Монгол улсын гадаад пасспорт 62 улс оронд визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын 80-рт эрэмбэлэгджээ
2021-04-20 12:00:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030