• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2630

02 сарын 22
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Зургаан сараас өмнөх ба хойших насны хүүхдийн уух зүйлс 2018 / 11 / 24

Нийтлэгдсэн огноо: 2018-11-24 11:10:00

Монголын үрс маш олон болтугай гэсэн сайхан үгээр зөвлөгөө, жороо эхлүүлж байна. Монголын маань хойч ирээдүй болсон алаг үрс эрүүл хоол, хүнсээр тэжээгдэж саруул ухаан, өв тэгш биетэй иргэд болох ёстой учраас эцэг эхчүүд маань бяцхан үрсдээ өдөр тутам өгөх хоол, хүнсэнд анхаарах хэрэгтэй.

Нялх хүүхдийн хооллолтоос гадна бас нэг чухал зүйл бол уух зүйлс юм. Хүүхдийн насны онцлог, биеийн байдалд тааруулан шингэн зүйлээр ундаалах нь нэн чухал. Ингээд уух уснаас зөвлөгөөгөө эхлэцгээе. Жимсний шүүс, ундаа, сүү гэх мэт шингэн зүйлсээс хүүхдэд хамгийн хоргүй шингэн бол зөвхөн ус юм. Сүү болон жимсний шүүс зэргийг өгч болдог ч ямар ч сахар чихэр, өөх тос, илчлэг, исгэлэн, нянгүй байж болох цорын ганц шингэн бол УС.

6 сар хүрээгүй хүүхдэд ус уулгах нь тийм ч зохимжгүй. Учир нь хүүхэд энэ үед шингэний дутагдлыг хөхний сүүнээс хангалттай нөхдөг ажээ. Хэрвээ сүүгээ хөхүүлэхийн хажуугаар ус өгдөг бол хөхний сүүний шим тэжээл шингэрч ач холбогдол нь буурдаг байна. Улмаар хүүхэд сүүндээ цадахгүй байх, аажмаар дархлаа муудаж өвчин, эмгэг ороох аюултай. Мөн энэ насны нярай хүүхэд уснаас хордлого авахдаа амархан эмзэг байдаг тул 6 сар хүрээгүй хүүхдэдээ ус бүү өгөөрэй.
 


Харин ямар нэг шалтгаанаар жишээ нь эхийн хөхөнд сүү орохгүй байх, сүүгээ хөхөхгүй голох, хөхний толгой хагарах, хүүхэд халуурч бүлээрэх, шингэн алдах, хордлогонд орох зэрэг үед цэвэршүүлсэн бүлээн усыг угжинд хийж бага багаар өгөөрэй. Энэ нь хүүхдийн цангааг тайлж шингэнийг нөхөх болно. 6 сар хүрээгүй хүүхдэд өдөрт 1-2 удаа ус уулгах ба нэг удаад 25-35гр ус өгөхөд л хангалттай байдаг.

Харин 6 сар болон түүнээс дээш насны хүүхдэд усыг хангалттай өгч байх хэрэгтэй. Ялангуяа халуун дулаан, хуурай улиралд хүүхдийн цангааг дор бүр нь тайлах хэрэгтэй. Том хүн цангасан ч цангаагаа тоолгүй явж чаддаг бол нялх хүүхдийн хувьд цангах мэдрэмж төрсөн л бол бие нь тавгүйтэж, уурлаж, уйлах зэрэг сөрөг үйлдэл хийж эхлэнэ. Учир нь хүүхэд цангаж удаан хугацаанд шингэн уухгүй байвал толгой өвдөх, хуурайших, ядрах сульдах, улмаар бөөлжих, суулгах зэрэг муу үр дагаварыг үзүүлдэг байна. Тиймээс хүүхдээ цангасан үед цэвэршүүлсэн бүлээн, хүйтэн бүлээн ус өгөх хэрэгтэй. Тэглээ гээд угжинд дүүрэн ус хийгээд байнга уулгаж байх ёсгүй. Цангасан үед л ус уулгах ёстой. Энгийн үед хүүхэд цангаагүй атлаа ус дэргэд нь байвал байгалийн рефлексээрээ уудаг. Улмаар хэтрүүлэн хэт их хэмжээний ус уух тохиолдол бий. Энэ нь хүүхдийн бие организмд маш муу. Ингэснээр хүүхэд амархан ханиад томуу хүрэх, хоолоо шингээж чадахгүй байх, улмаар хордлогонд орж суулгах, бөөлжих, бусад өвчний эхлэл тавигддаг тул их хэмжээний усыг цэрийтэл уухаас нь болгоомжлоорой. Мөн хооллож байхдаа чийгшүүлэх төдий бага ус уулга. Хоолыг хэт их усаар даруулж өгч болохгүй.

Уснаас гадна өөр ямар төрлийн шингэн зүйл өгөх вэ хэмээн асуух эцэг эхчүүд олон байна. Тэгвэл ямар ч чихэр, хүчил, ислэгийн хольцгүй цэвэр жимсний шүүс тэр дундаа алим, тоор, жүрж, тарвас зэрэг зөөлөн амттай жимсний шүүсийг өгч амин дэм бэлэглэж болно. Хамгийн тохиромжтой жимсний шүүс бол тарвасны шүүс гэдгийг эцэг, эхчүүд төдийлөн мэддэггүй. Тарвасны шүүс чихэрлэг багатай байдаг тул устай хамгийн ойрхон шингэн юм. Киви, нимбэг зэрэг төрлийн исгэлэн жимсний шүүс өгөхөөс татгалзаарай. Исгэлэн чанар нь хүүхдийн ходоод, бөөрөнд муугаар нөлөөлдөг.

Мөн хийжүүлсэн ундаа, чихэрлэг нялуун ундааг хүүхдэд өгөхгүй байх хэрэгтэй. Энэ нь хүүхдийн цангааг ч тайлахгүй ба шүдний ургалт, ходоод, бөөрний өсөлт, хөгжилд маш муу.

Хүүхдэд сүү, тараг өгөхөд тохиромжтой. Гэхдээ анхаарах чухал зүйл бий. Таргыг өгөхдөө элдэв чихэр, сахар, жимс, жимсгэнэгүй цэвэр органик тараг өгөх хэрэгтэй. Савалгаатай жимс, шоколад, чихэртэй тараг нь /Yogurt/ хүүхдийн биед маш хортой байдаг. Yogurt хийхэд химийн бодис ордог учраас хүүхдэдээ өгөхөөс татгалз. Гэрийн нөхцөлд иссэн тараг эсвэл жимс жимсгэнийг тарагтай хольж өгхөд хүүхдийн ходоодонд ороод исэлддэг учраас ингэж өгөх тохиромжгүй. Зүгээр л байгалийн органик таргийг идүүлж сургаарай.

Сүү ууснаар хүүхдийн яс, шүд, биеийн өсөлтийг дэмждэг сайн талтай ч та хүүхдэдээ өгөх сүүгээ маш нарийн сонгох хэрэгтэй. Учир нь сүү хамгийн их нян, бактер тээдэг, амархан гашлаж, мууддаг эмзэг хүнс учраас эсрэгээр нь хүүхдийг гүн хордлогонд оруулах, гэдэс дотрыг хямраах аюултай тул та шинэхэн, ариутгасан, чанартай сүүг сонгож өгөөрэй. Ингэхдээ өдөр бүр сүү өгөхөөс илүү өнжөөд нэг удаа сүү өгөх улмаар 7 хоногт 3 удаа 1 аяга сүү уулгаж байвал таны хүүхэд сүүнээс хэрэгтэй амин дэмээ авч чадна. Түүнчлэн сүүтэй цайг хүүхдэд өгөх хэрэггүй. Сүүтэй цай нь ямар ч амин дэмгүй бөгөөд хүүхдийн гэдсийг дүүргэж, хямраахаас өөр ач холбогдолгүй. Харин шингэвтэр бор цай, сүүгээр сүлсэн шингэвтэр хярамыг бүлээнээр нь өгч байгаарай.

Мөн цэв хүйтэн ус өгч хоолойг нь өвтгөхөөс сэргийлээрэй. Хэрвээ таны хүүхэд ус уух дургүй бол бүлээн усанд бага зэргийн аньс, нэрс, чацаргана, үзэм, жимс зэргийг хийж хутгаад амт оруулах төдий найруулж өгөөрэй.

Ингээд таны хүүхэд эрүүл, саруул, өв тэгш өсч бойжих болтугай.

 

холбоотой мэдээ

...
Бөөрөнд зайлшгүй шаардлагатай 8 хүнс
...
Гулгаатай өгсүүр замд хэрхэн өгсөх вэ
...
Сэвхнээс салах энгийн арга
...
12-р сарын зурхай

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
The 10 Most Beautiful Stops on the Trans-Siberian Railway
2019-02-21 18:53:00
Сангийн сайдын мэдэгдэл “Ардчилсан нам өр тавиад, бид түүнийг нь төлж барагдуулж байгаа” гэх төөрөгдлийг нийтэд хүргэхийг зорьсон гэлтэй...
2019-02-20 07:50:00
Сёя Наказима Японы хамгийн үнэтэй хөлбөмбөгчин боллоо
2019-02-20 07:48:00
Судас ба элгийг хөгшрүүлэхгүй шидтэй хамгийн шилдэг тос
2019-02-20 07:45:00
Доналд Трамп Венесуэлийн цэргийн албан хаагчдаас сөрөг хүчнийхнийг дэмжихийг хүслээ
2019-02-20 07:43:00
Артерийн судас цэвэршүүлж, зүрхний шигдээсээс аврах ундаа
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030