• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Цэцээт нуурын үзэсгэлэнт Бөлбөө цэцэг буюу Бадамлянхуа 2020 / 06 / 20

Нийтлэгдсэн огноо: 2020-06-20 09:40:00

Хөвсгөл аймгийн Ринченлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км юм. Нуурын ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм. Энэ нуур гадагш дотогш урсгалгүй. Нууранд үзэсгэлэнт Бөлбөө хэмээх нэг зүйлийн цэцэг ургадаг.

Нуурын ёроолоос 0,8-1,1 метр өндөр урган нуурын мандал дээр үзүүрийн цэцэгтэй хэсэг гарахад том ногоон навчууд наран мандахад дэлбээлж дотроос нь хурц тод өнгийн ягаан, цагаан цэцэг гарна. Үүнийг харахад нуурын усан мандалд том далбагар ногоон навч дэвсэж, дээр өнгийн цэцэг тавьсан юм шиг үнэхээр сэтгэл бахдам үзэсгэлэнтэй харагддаг аж. 

Байгаль дэлхийн энэ өвөрмөц гайхамшигтай газарт гадаад дотоодын жуулчид ихэд сонирхон очиж үздэг байна.

Нуурын үзэсгэлэнт Бөлбөө

Монголд хоёр төрлийн Бөлбөө буюу Бадамлянхуа цэцэг ургадаг. Цагаан Бөлбөө нь нуур цөөрөм, тогтуун урсгалт гол горхи, татуургын усанд ургадаг олон наст ургамал. Их нууруудын хотгор, Дархдын Хотгорын Цэцэгт нуур, Хомын хоолой, Хангайн нурууны Идэрийн голын хөндийн цөөрмүүд, Хар ус нуур, Чоно харайхын гол, Хомын хоолойд ургадаг ховор тархацтай цэцэг юм. Үр, үндэслэг ишнээс сэргэн ургахдаа сайн.

Монголчууд Цагаан Бөлбөө цэцгийг усан хатан хаан хэмээн нэрлэдэг. 30 см өндөр, 10-18 см голчтой, зууван дугуй том далбагар навчтай, сууриараа зүрхэрхүү, орой нь шовх усны мандал дээр ургадаг үзэсгэлэнт цэцэг юм. 5 сарын сүүлээр цэцэглэж 8 сарын сүүлээр цэцэг нь унана. Цэцэг нь өглөө 7 цагийн үеэс дэлбээгээ дэлгэж орой 17 цагийн үеэс дэлбээгээ хумидаг.

Цагаан лянхуа буюу бадамлянхуа цэцгийг дорно дахинд ихэд дээдлэн бурхдыг дээр нь залруулан бүтээдэг. Монголчууд соёмбо үсгийн доор уг цэцгийг байрлуулж ирсэн бөгөөд Монгол улсын өнөөгийн сүлд ч цагаан бөлбөө цэцэгтэй билээ. Усны ёроолын хар шавраас ургадаг ч цагаан цэцэгт нь хир буртаг огт халддагүйн адил Монгол улсын төлөө зүтгэх хүмүүн бүрийн сэтгэл ариун цагаан байх болтугай гэсэн билгэдэл агуулдаг байна.

 

холбоотой мэдээ

...
Хазгар хүүхэн хадамсаг
...
П.Батнайрамдал - Бөөгийн толь /өгүүллэг/
...
Балжирын Догмид-Аяны шувууд /Дурсамж/
...
Эр хүн гаднаасаа сайхан байх нь огт чухал биш.

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030