Шалтгаан тодорхойгүй 6 сараас дээш хугацаагаар ядарч сульдан танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагдах байдлаар илэрдэг эмгэг юм.
Энэхүү хам шинж нь эмэгтэйчүүдэд илүү, залуу, дунд насны, насанд хүрэгчдийн дунд түгээмэл тохиолддог байна. Судлаач эрдэмтэд ядаргааг бие махбодын түвшинд байж болох үзэгдэл гэдэг боловч хэмжээнээс хэтрэх буюу архаг хэлбэртээ орвол эрүүл мэндэд ихээхэн хор хохиролтой төдийгүй олон өвчний эх үүсвэр болдог гэдгийг нотолсоор байна.
Нэгэн жишээ дурьдахад: Америкийн өвчин судлалын урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр архаг ядаргааны хам шинж нь 21-р зуунд нүүрлэж байгаа том аюулын нэг гэжээ. Хятадын эрдэмтэд архаг ядаргааг зөв эмчилж, сэргийлж чадвал олон өвчнөөс зайлсхийж чадна гэсэн байдаг. Энэ мэтчилэн ядаргаа бол хүн төрөлхтөн тэр тусмаа хүний эрүүл мэндэд хор хохиролтой гэдэг нь нэгэнтээ ил болжээ.
Архаг ядарганы хам шинжийн үед ямар шинж тэмдгүүд гарах вэ?
- Байнга ядарна
- Унтаж амарсны дараагаар ядаргаа арилаагүй байна
- Анхаарал төвлөрөх чадвар алдагдаж, ой тогтоолт буурна
- Мартамхай, уур уцаартай болж стресст орно
- Хүзүү суга орчмын тунгалагийн булчирхай томорно
- Толгой өвдөнө. Энэ нь хүч, давтамж, тохиолдлын хувьд янз бүр байна
- Булчин хөндүүр өвдөлттэй болно, булчингийн ачааллаас үүдсэн өвчин нэг хоногийн дараа арилдаг бол ядаргааны үед удаан хугацаанд байна
- Булчингийн хүч бяр муудна
- Хоолой өвдөнө, улайна
- Үе мөч өвдөнө. Нэг үенээс нөгөө үенд шилжиж өвдөнө. Энэ нь ямар нэг хаван, улайлт, үрэвсэлгүй байна.