Дэлхийн гоо сайхны олимп гэгддэг "Дэлхийн мисс-2016" шалгаруулах тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо болж өндөрлөлөө. Тус тэмцээнд дэлхийн олон орны гоо бүсгүйчүүд оролцсоноос Пуэрто Рико улсын гоо бүсгүй тэргүүлж "Дэлхийн мисс"-ийн титмийн эзэн боллоо. Харин нэгдүгээр байрт Доминикан улсын мисс шалгарсан бол хоёрдугаар байрт Зорилго бүхий гоо бүсгүй шалгаруулалтын ялагч Индонезийн мисс шалгарлаа.
Манай улсын мисс А.Баярцэцэгийн хувьд шилдгийн шилдэг 11-д шалгарч үлдсэн амжилттайгаар тэмцээнээ өндөрлүүлэв. Тэрбээр Miss world аппликейшны санал хураалтад тэргүүлж, ийн шилдэг 11 миссийн нэгээр шалгарсан юм.
Дэлхийн Мисс шалгаруулах энэхүү нэр хүндтэй тэмцээнийг MNC TV албан ёсны эрхтэйгээр өнөө өглөөний 04.00 цагаас Монголын үзэгчиддээ шууд дамжуулан хүргэлээ. Давталтыг өглөөний 09.00-22.00 цагуудаас MNC телевизээр хүлээн авч үзээрэй.
Дэлхийн мисс тэмцээний “Топ модель” шалгаруулах тэмцээнд БНХАУ-ын мисс шилдгээр шалгарсан бол “Спортлог мисс” тэмцээний төрөлд Күүкийн арлын гоо бүсгүй тэргүүлжээ.
Мөн тус тэмцээний Мультимедиа төрөл буюу гоо бүсгүйчүүд хаана юу хийж байгаагаа цахимаар дамжуулж, олон нийтийн санал асуулга авах шалгаруулалтад Филиппиний гоо бүсгүй тэргүүлж шилдэг 20-д үлдсэн билээ.
Шилдэг 20-т шалгарсан бүсгүйчүүд
1.Монгол
2.Хятад
3.Филлипин
4.Словак
5.Франц
6.Индонез
7.Гана
8.Бразил
9.Япон
10.Кени
11.Бельги
12.Унгар
13.Доминикан
14.Пуэрто рико
15.Австрали
16.Тайланд
17.Солонгос
18.Энэтхэг
19.АНУ
20.Күүкийн арал
Шилдэг 10
1.Филиппин
2.Индонез
3.Бельги
4.Бразил
5.Кени
6.АНУ
7.Хятад
8.Доминиканы Бүгд найрамдах улс
9.Пуэрто Рико
10.Солонгос
11.Монгол
Шилдэг 5
1.Кени
2.Пуэрто Рико
3.Индонез
4.Доминиканы Бүгд найрамдах улс
5.Филиппин
"Дэлхийн мисс"-т Монгол эмэгтэй түрүүлэх мөч ойрхон байна
Олимп, Нобелийн шагнал зэрэг томоохон тэмцээн уралдаан, арга хэмжээнүүдийн нэгд зүй ёсоор багтдаг Дэлхийн миссийн тэмцээнд манай улс 2005 оноос хойш олон улсын миссийн тэмцээнүүдэд оролцож эхэлсэн.
Өнгөрсөн жилүүдэд Дэлхийн Мисс тэмцээнд мисс А.Сарнай хамгийн өндөр амжилт үзүүлж, 2010 оны Дэлхийн Мисс тэмцээний Шилдгийн шилдэг 25 бүсгүйд шалгарч байсан түүхтэй.
Өнгөрсөн жилийн оролцогч Т.Батцэцэгийн хувьд урьдчилсан шалгаруулалтуудад сайн амжилт үзүүлж, Топ модель шалгаруулалтын шилдэг 20, Спорт шалгаруулалтын шилдэг 29, Мисс Авьяас төрлийн шилдэг 20, Интернет санал асуулгаар эхний 3 дугаар байрт багтсан амжилт үзүүлсэн юм.
Дэлхийн гоо үзэсгэлэнгийн "олимп"-д амжилттай оролцсон А.Баярцэцэгийн тухай
А.Баярцэцэг өнгөрсөн жилийн "Miss World Mongolia" тэмцээнд "Зорилго бүхий гоо сайхан" тодотголтойгоор тэргүүн дэд миссээр шалгарч байжээ. Мөн Австри улсад болсон Эх дэлхийн мисс буюу "Miss Earth" тэмцээнд Монгол улсаа төлөөлөн оролцож, 90 гаруй орны гоо бүсгүйчүүдээс шилдэг 16-д багтсан юм.
Тус тэмцээнд монгол орноо сурталчилсан Эко-видео нь шилдэг дөрөвт шалгарч, "Youtube" сүлжээнд 210 мянга гаруй хандалт авсан. Түүнчлэн шилдэг фотомисс, шилдэг үдшийн даашинзтай мисс, шилдэг илтгэгч миссээр шалгарсан юм.
А.Баярцэцэг ШУТИС-ийн КТМС-д маркетингийн менежментийн чиглэлээр, Өмнөд Африкийн Дурбан хотын "Mancosa Management College"-д олон улсын бизнесийн удирдлагын чиглэлээр бакалаврын зэрэг хамгаалсан. Мөн Испанийн Мурсиа хотын их сургуульд оюутан солилцооны "Erasmus Mundus" олон улсын хөтөлбөрөөр нэг жил суралцаж төгссөн. Тухайн үед "Голомт" банк, "Энержиресурс"-ын тэтгэлэгт хамрагдаж байжээ. А.Баярцэцэг англи, испани хэлтэй.
Тэрээр,
-1990 оны арваннэгдүгээр сарын 29-д Улаанбаатар хотноо төрсөн.
-Испанид сурч байхдаа "Escala" загварын агентлагт ажиллаж байсан.
-2008 оноос хойш "Торго" агентлагт загвар өмсөж байна.
-2012 оноос жүжигчин болох хүслээ бодитоор хэрэгжүүлэхээр зорьж, жүжигчин, найруулагчийн мэргэжлээр Монголын Урлагийн зөвлөл, АНУ-ын ЭСЯ-ны нэрэмжит сургалтуудыг дүүргэсэн.
-"Netflix"-ийн "МаркоПоло" цувралд туслах дүр бүтээснээс гадна Хубилайн дүрд дуу оруулсан.
-Алдарт найруулагч Кристофер Копполагийн "Deadbeats" тэргүүтэй Монгол, Америкийн бүрэн хэмжээний богино хэмжээний дөрвөн кинонд гол дүр бүтээсэн.
-"Миний эхнэр тагнуулч", "My Sacred Blood", "White on Rice" зэрэг есөн кинонд туслах дүр бүтээсэн.
-2017 онд зураг авалт нь хийгдэх "Зоригт Хотолун Гүнж" түүхэн тулаант киноны гүнжийн гол дүрд тоглох юм байна.
Дэлхийн анхны миссийн титэмийг 1951 онд Швед бүсгүй хүртэж байжээ
1951 онд Лондон хотын Мекка зар сурталчилгааны агентлагийн ажилтан Эрик Морлей бүжгийн танхимын сурталчилгаанд хүмүүсийн анхаарлыг хандуулахын тулд гоо бүсгүйн уралдаан зохион байгуулахыг санаачилжээ. Анхны Дэлхийн миссийн титэмийг 1951 онд Швед бүсгүй Кики Хааконсон авч байжээ. Тэрээр нэг мянган фунт стерлинг бэлнээр авч байсан гэнэ. Эхний тэмцээн амжилттай болсны дараа Эрик Морли эхнэрийн хамт дэлхийн гоо бүсгүйн уралдааныг зохион байгуулах фирм байгуулсан байна. Гоо бүсгүйн тэмцээнийг жил бүр Лондон хотод зохион байгуулж BBC телевиз шууд дамжуулж байв. Эрик Морли 2000 онд хорвоогийн мөнх бусыг үзүүлэх хүртлээ Дэлхийн миссийг зохион байгуулах хороог тэргүүлж байв. Харин одоо энэ албан тушаалыг түүний гэргий Жулия хашиж байна.
Дэлхийн миссийн тэмцээнийг сайшаагчид байхад эрсэргүүцдэг хүмүүс ч байжээ. Одоо Дэлхийн миссийн тэмцээнийг дэлхийн 70 гаруй оронд шууд дамжуулан ТВ-ээр үзүүлдэг. 1988 оноос эхлэн BBC телевиз дэлхийн миссийн тэмцээнийг шууд дамжуулахаас татгалзсан шийдвэр гаргасан байна. Учир нь 1988 оноос өмнө зохиогдсон дэлхийн миссийн тэмцээний үеэр уг үйл ажиллагааг эсэргүүцэгчид шүүгч рүү хуурай гурил, өндөг, бэх цацаж эсэргүүцлээ илэрхийлж байсан юм. 1992-1995 онуудад дэлхийн миссийн тэмцээн Өмнөд Африкийн бүгд найрамдах улсад зохион байгуулагдсан бөгөөд одоо бараг жил бүр дэлхийн өөр өөр хотуудад энэ уралдааныг зохион байгуудах болжээ.1996 онд Дэлхийн миссийн тэмцээнийг Энэтхэгийн Бангалор хотод, 1997-1998 онд Сейшелийн аралд, 1999, 2000 онд Лондон хотод зохиогджээ.
2000 онд Африкийн Нигер улсад дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулаар завдаж байсан ч тэнд олон нийтийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа болж зохион байгуулагчид Лондон хотод тэмцээнээ явуулжээ. Тэмцээнд оролцож байгаа бүсгүйчүүдийг ирсэн өдөр цагаар нь нарийн бүртгэж авдаг байна. Бүсгүйчүүдийг хамгаалалтад авч гадны хүмүүстэй уулзахыг хориглодог. Тэмцээн эхлэхээс 2-3 өдрийн өмнө family-party зохиодог бөгөөд энд оролцогч бүсгүйчүүдийн гэр бүлийнхэн, дотны найзууд нь оролцдог байна.
Маш өндөр зэрэглэлийн зохион байгуулалт, хатуу шалгуураар явагддаг энэхүү тэмцээнд Өмнөд Америк болон Африк тивийн улсуудын мисс ихэнхдээ түрүүлсэн байдаг. Харин хамгийн сүүлийн буюу 2012 оны Дэлхийн мисст БНХАУ-ын мисс 23 настай Юу Вэн Шиа түрүүлсэн юм.
Ингээд 2000 оноос хойш Дэлхийн миссийн титэм зүүсэн бүсгүйчүүдийн зургийн цомгоос хүргэе.
2000 оны Дэлхийн мисс Приянка Чопра ( Энэтхэг )
2001 оны Дэлхийн мисс Агбани Дарего ( Нигер )
2002 оны Дэлхийн мисс Азра Акин ( Турк )
2003 оны Дэлхийн мисс Розанна Дэвисон ( Ирланд )
2004 оны Дэлхийн мисс Мария Хулия Мантилья ( Перу )
2005 оны Дэлхийн мисс Уннир Бурина ( Исланд )
2006 оны Дэлхийн мисс Татана Кучирава( Грек)
2007 оны Дэлхийн мисс Чжан Цзылинь ( Хятад)
2008 оны Дэлхийн мисс Ксениа Сухинова ( Орос )
2009 оны Дэлхийн мисс Кайане Алдорино ( Гибралтар)
2010 оны Дэлхийн мисс Александра Миллс (АНУ)
2011 оны Дэлхийн мисс Ивиан Лунасол Саркос Колименарес (Венесуэль)
2012 оны Дэлхийн мисс Юй Вэншя (Хятад)
2013 оны Дэлхийн мисс Меган Ян (Филиппин)
2014 оны Дэлхийн мисс Rolene Strauss ( Өмнөд Африк)
2015 оны Дэлхийн мисс Mireia Lalaguna ( Испани)
2016 оны Дэлхийн мисс Stephanie Del Valle ( Пуэрто-Рико)