• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2342

04 сарын 22
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

“Бөртэ чоно”-ын эзэд тодорлоо 2016 / 12 / 24

Нийтлэгдсэн огноо: 2016-12-24 12:54:00

Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах "Бөртэ чоно-2016" наадам өчигдөр болж өнгөрлөө.

15 дахь удаагийн ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ц.Баярсайхан, БСШУС-ын сайд Ж.Батсуурь, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, Батлан хамгаалахын сайд, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Биеийн тамир спортын газрын дарга Ц.Шаравжамц нарын албаны хүмүүс уригдан иржээ.

Олимпийн аварга, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, олимпийн мөнгөн медальт П.Сэрдамба, Д.Сумъяа, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, Д.Отгондалай, паралимпийн хүрэл медальт Б.Ууганхүү, Э.Содномпилжээ нарын шилдэг тамирчид ирээд байна.

МҮОХ-ны ерөнхийлөгч Д.Загдсүрэн ёслолыг үйл ажиллагааг нээж "Эрхэм хүндэт зочид төлөөлөгч спортын зүтгэлтнүүд та бүхэнд мэнд хүргэе. Өвлийн жавартай үдэш энэ халуун танхимд та бүхэнтэйгээ спортын шилдгүүдээ шалгаруулахаар цуглаад байна. Бөртэ чоно наадам 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж байгааг хэлэхэд таатай байна. Өвлийн олимпийн анхны медаль хүртсэн, зуны олимпийн  наадмаас мөнгө, хүрэл медаль хүртэж медалийн сангаа арвижуулсан зэрэг сайхан амжилтаар 2016 оныг үдэж байна" гэв.

МҮОХ-ны хамгийн эхний шагнал эзэндээ очиж Өвөрхангай аймгийн Монреаль зөвлөл шилдгээр шалгарч, Өмнөговь аймгийн Сэврэй сумын олимпийн танхим 2016 он шилдгийн шагнал хүртлээ.

“Бөртэ чоно” наадмын шилдгүүдийг танилцуулъя.

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Д.ОТГОНДАЛАЙ /бокс/ “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, Олимпийн эрхийн тэмцээний аварга.

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Д.СУМЪЯА /жүдо/ “Рио-2016” олимпийн наадмын мөнгөн медальт, Азийн аварга, "Мастерс" тэмцээний аварга, Дэлхийн чансааг тэргүүлэгч.

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Х.ЭРДЭНЭТ-ОД /жүдо/

ОНЫ ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Э.СОДНОМПИЛЖЭЭ /пара пауэрлифтинг/ Рио-2016” паралимпийн наадмын хүрэл медальт.

  • Б.УУГАНХҮҮ /пара жүдо/ Рио-2016 паралимпийн наадмын хүрэл медальт

ОНЫ ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ТАМИРЧИН:

  • Д.ОТГОНЦЭЦЭГ /чөлөөт бөх/ ДАШТ-ий хүрэл медальт, Ази тивийн аварга

  • М.АНХЦЭЦЭГ /хүндийг өргөлт/ “Рио-2016” олимпийн наадмын 8-р байрын шагналт, Ази тивийн аварга, Залуучуудын дэлхийн аварга

ОНЫ ШИЛДЭГ ДАСГАЛЖУУЛАГЧ:

  • Ч.БАЗАРСҮРЭН /пара жүдо/

  • Д.БАТСҮРЭН /бокс/

ОНЫ ШИЛДЭГ БАГ:

  • 3х3 Сагсан бөмбөгийн оюутны шигшээ баг /Оюутны ДАШТ-ий мөнгөн медальт/

ОНЫ ШИЛДЭГ ЗАЛУУ ТАМИРЧИН:

  • Б.ТЭГШБАЯР /налуу замын дугуй/ Өсвөр үеийн дэлхийн аварга

ОНЫ ШИЛДГИЙН ШИЛДЭГ ХОЛБОО:

  • Монголын жүдо бөхийн холбоо

ОНЫ ШИЛДЭГ ХОЛБОО:

  • Монголын шатрын холбоо

  • Монголын боксын холбоо

ОНЫ ШИЛДЭГ ЕРӨНХИЙЛӨГЧ:

  • Х.Баттулга /Монголын жүдо бөхийн холбоо/

ОНЫ ШИЛДЭГ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА:

  • Г.Ерөөлбат /Монголын гимнастикийн холбоо/

​www.ikhmongol.mn

холбоотой мэдээ

...
Д.Сумьяа Рафаэла Силваг ялж, алтан медаль хүртлээ
...
Чингисийн талбай дээр Олимпод оролцох тамирчдаа үднэ
...
Усайн Болт “Манчестер Юнайтед”-ын төлөө тоглоно
...
Залуучуудын ДАШТ-нд манай улсаас 12 тамирчин оролцоно

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хүнээр “туг тахигчид” буюу төрийн сайдыг 16-тай хүүхэд, хөхүүл хүүхэн, малчин гурав хөнөөсөн нь...
2018-04-20 16:22:00
Пхеньян цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн
2018-04-20 11:55:00
Балар эртний балиар зуршлаасаа хэзээ салах вэ, Нийслэлчүүд ээ!
2018-04-20 11:39:00
Э.Бат-Үүл: “Би энэ гэрээг хийсэндээ харин ч бахархдаг” гэдэг бол ухаантай улсын хэлэх ёстой л үг
2018-04-20 10:19:00
Хонины ордныхон ямар ч газар очсон удирдагч, манлайлагч байдаг
2018-04-20 10:11:00
Артерийн судас цэвэршүүлж, зүрхний шигдээсээс аврах ундаа
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030