Өөрийн эрүүл мэндэд анхаарч, идэж ууж буй зүйлээ хянадаг хүмүүс кока колагаас зайлсхийх хэрэгтэй гэдгийг аль хэдийнээ мэддэг болсон. Ямар ч эмч энэ талаар танд дараах зөвлөгөөг өгөх болно.
Хийжүүлсэн ундаанд агуулагддаг химийн бодисууд болон чихэр нь таны эрүүл мэндийг сүйрүүлдэг. Коланы хор уршиг юу вэ?
1. Шүд муудах
Бид хэт их чихэрлэг болон хүчиллэг хүнс, ундаа хэрэглэснээс үүдэн бидний шүд цоороход хүргэдэг. Кока кола ч мөн адил. Учир нь коланд шүдний пааланг устгадаг дээрх зүйлсийн аль алин нь байдаг. Шүдээ эмчлүүлэхэд танаас нилээд зардал гарах нь ойлгомжтой. Тиймээс та ийм ундаанаас зайлсхийж, оронд нь ус уух нь зүйтэй.
2. Чихрийн шижинтэй болох эрсдэлтэй
Нүүрс ус бол чихэрлэг хүнсний өөр нэр мөн. Ихэнх хүнс их хэмжээгээр нүүрс усы агуулдаг. Үүн дээр нэмээд Кола уувал байдлыг улам ч дордуулахаас цаашгүй. Цусан дах сахарын хэмжээ 20 минутын дотор л өсдөг байна. Чихрийн шижинг эмчлэхэд маш хэцүү учраас кола болон бүх төрлийн содтай ундаа уухгүй байхыг зөвлөж байна.
3. Бодисын солилцоо муудах
Нэртэй тамирчид тэмцээн, дасгалын дараа кока кола ууж байгаа сурталчилгаанд та бүү итгээрэй. Харин ч кола ууснаар таны жин зөвхөн нэмэгдэх аюултай. Сахар агуулсан содтай ундаанууд таны бодисын солилцоог удаашруулж, танд өөх тос л хуримтлагдах болно. Тиймээс цэвэр ус ууж бай!
4. Сахар орлуулагч нь дотор эрхтэнд муугаар нөлөөлдөг
Сахар орлуулагчийн нөлөөг эрдэмтэд одоо хүртэл судалсаар байгаа. Түүнийг их олон өвчний үүсгэгч гэж үздэг. Та ямар төрлийн коланд дуртай байх нь чухал биш, учир нь та өөрийн биеэ ямар нэгэн байдлаар муутгаж байгаа юм.
5. Кола нь нөхөн үржихүйд нөлөөлдөг байна
Колаг тогтмол хэрэглэх нь таны нөхөн үржих эрхтэнд сөргөөр нөлөөлөх магдлалтай. Ихэнх хийжүүлсэн ундаанд байдаг химийн бодисууд нь нөхөн үржихүйн эрхтний согогт хүргэдэг. Кока колагийн хорхойтнууд энэхүү тааруухан мэдээг ой тоондоо санаж явах хэрэгтэй.
Эх сурвалж: Wmnlife.com
Англи хэлнээс орчуулсан Д.Батжаргал, ikhmongol.mn