• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

02 сарын 06
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Эрхтнүүд юун тухай гомдоллодог вэ? 2021 / 04 / 07

Нийтлэгдсэн огноо: 2021-04-07 16:00:00

ЭРХТНҮҮДИЙН ГОМДОЛ

1.ТОЛГОЙ

Миний хуйх их хуурай үс минь байнга унана их хэцүү. Өглөө болгон хуйхыг минь хумсаараа массажлаад үсээ угаахдаа шампуньдаа нэг халбага сода хийгээд сайн маажиж угаадаггүй байхгүй юу. Тэгээд халуун усаар л услаад байна. Xүйтэн усанд бүр чаддаггүй юм бол хүйтэн бүлээн усаар угааж болно доо. Ингээд баярлуулаад байвал юу гээд л толгой өвдөж даралт ихдэж үс унахав дээ.

2. ХҮЗҮҮ

Манай эзэн өндөр дэртэй унтдаг. Үрчлээтэж байна гээд л химийн гаралтай тос нялаад байна. Тэгээд бас давхар эрүүтэй. Уг нь өдөрт хэд хэдэн удаа арагшаа гэдийгээд 10 секунд болоод давхар ирүүг минь хоёр хажуу тийшээ массажлаад дэргүй унтаад байвал би үрчийж хорчийхгүй шүү дээ.

3.ГАР

Эзэн намайг зай завсаргүй зарна. Нэг гарын тос түрхсэн болоод тэгээд хуруу, тохой янгинаад байна гээд. Уг нь хумсыг минь будахгүй ядахдаа 14 хоног амьсгалчихмаар. Бас гараа атгаж тавиад, бугуйгаа бас тохойгоо эргүүлж тойруулах дасгал хийхэд 3 минут хангалттай шүү дээ. Мөрөө эргүүлж тойруулаад байвал юу гээд бадайрч эзнээ зовоох вэ дээ.

4.ЦЭЭЖ

Би уг нь тэвхгэр байхыг хүсдэг. Эзэн бөгтийгөөд л жирийгээд байдаг. Сайхан тэвхгэр алхвал мөр чинь бас гоо сайхан шүү дээ. Мээм байна. Өдөр шөнөгүй намайг левчихээр хүлнэ. Би суллагдмаар л байна шүү дээ. Гэртээ байхдаа сул чөлөөтэй, бас зөөлөн атгаж тавин, баруун зүүн тийш 2 минут гapaapaa массажилчихвал над дээр бэрсүү булчирхай үүсэхгүй шүү дээ.

5.ХОДООД+НОЙР БУЛЧИРХАЙ

Эзэн арай дэндэнэ ээ. Чихтэл нь иднэ. Би ямар ч зайгүй тэгээд бүдүүн гэдэс бид 2 байлдана. Би түлхээд нөгөөх авахгүй. Ээ шөнө их хэцүү дүүрэн хоол наашаа ч гүй цаашаа ч үгүй. Уг нь орой 18 цагаас хойш юм идэхгүй бол бүдүүн гэдэстэй хэрэлдэхгүй нөгөө БАБА г гулгуулчихна. Эзэн халуун хоол идээд л аpаас нь хүйтэн ус уугаад л том том өөх үмхлээд нойр булчирхай намайг зовоодог байхгүй юу. Бас архи гулгаад ороод ирнэ. Нойр булчирхай би чинь ходоодтой хам найз юм чинь ходоод хөнгөн шингэн бол би яах ч үгүй шүү дээ.

6.ЭЛЭГ

Би их эмзэг эрхтэн л дээ. Вирус наалдахдаа тун амархан. Миний дайсан архи. Бас өөхлөлт. Эзэн тарган тэгээд өөх хусаад байна. Гөлгөр гадаргуутай болмоор байна. Куркуматай ус, хужиртай ус юм уу сүү уувал би янзын угаагдана даа.

7.ЗҮРХ

Би бол мотор. Эзэн хэт их таргалвал би амьсгалах ачааллаа дийлэхгүй, бас өөхлөнө. Хөнгөн шингэн стрессгүй л байвал би дуртай. Уурлаад улангасаад намайг түргэн түргэн цохилуулаад бүр ШИГДЭЭС рүү амбаардах гээд... Өдөрт 30 минут алхаад тайван байвал мотор би хэдэн жил ч энх мэнд байна даа.

8.НУРУУ

Уг нь би тулгуур эрхтэн байхгүй юу. Эзэн намайг анхаарахгүй юмаа. Бүслүүрээрээ баруун зүүн тийш 10 эргэлдэхэд л миний сульдаа гарчихна. Мэдрэл нугасны судлуудтай холбоотойгоо мэднэ л дээ. Ээ дээ тэр 108 мөргөхөд би хачин дуртай...

9.БӨӨР

Би хэвлийдээ буй нялхас шиг усанд их дуртай. Эзэн ус уухгүй юмаа. Тэгэхээр эргэн тойронд БӨӨРНИЙ ЧУЛУУ гээч нь наалдаад. Уг нь усыг л сайн уувал би усан дотроо хөвөөд, нөгөө чулуу мулуунууд хөөгдөнө шүү дээ. Юун бөөрний дутагдал. Би тэр усанд бол нугасгүй дуртай. Гэхдээ хүйтэн биш бүлээн ус ч янзтай.

10.ДАВСАГ+САВ

Би шээстэй байх үнэн дургүй. Эзэн хавчаад байдаг юм. Тэгэхээр нөгөө шээс нь бусад руу үсчих гээд. Тэр дор нь шээчихэж бай л даа.

Сав би дүлий эрхтэн нь үнэн л дээ. Эзэн дандаа босоо эсвэл хэвтээ байлгана. Уг нь би эзэн 10 минут завилж суухад л гуяны артер венийн судас над руу гүйгээд би бөөн баяр. Бас нүцгэн шалдан гүйгээд намайг өвтгөөд тэгээд савны энэ тэр өвчнийг наагаад л...

Гэдэс давсаг бид 2-ыг орой болгон сүүлний эсвэл шар тосоор хэвтэж байгаад нар зөв буруу эргүүлээд 50, 50 удаа маccaж хийчихвэл болоод явчихна.

11.НАНДИН ЭРХТЭН

Би эзэн усанд орвол л нэг сайхан. Бусад үед хуурайшаад л явдаг юм. Кокосны тос, Aloe vera-гаар тослоод байвал хуурайшихгүй. Тэгээд битгий дааруул л даа. Даарахаар дарангуйлаад тэр шээс чинь гарахгүй ЦИСТИД ирж шургалаад хэцүү хэцүү. Битгий химийн гаралтай саван хөөсөөр угаагаарай. Нандин эрхтэн тэртэй тэргүй дотроосоо байнга цэвэрлэгддэг юм шүү.

12.ХӨЛ

Би чинь төгс үүрэгтэй эрхтэн ш дээ. Тулгуур багана. Эзэн ямар ч хөдөлгөөн хийхгүй хэвтээд би хөшихөөр чинь өвдөг булчин чинэрч бадайрна ш дээ. Тэр тархи толгойтойгоо цусаараа дамжуулаад уулзчихмаар л...

Орой болгон хөлөө хананд сойгоод 15 минут хэвтэх дасгал хийвэл эрхтэн бидний цус эргэлдээд уулзaaд хичнээн гoогoо гээч.

Эд эрхтэнгүүд бид эцсийн эцэст зөвхөн таны төлөө ажиллаж байгаа шүү.

 

холбоотой мэдээ

...
Шувууд дулаан орон луу яагаад нисдэг вэ?
...
Дэлхийн хамгийн тансаг 5 зочид буудал
...
Зул өргөх ёс
...
Сөргөө буюу улаан хоолой хорсож үрэвсэх нь ходоодны хүчил ихэдсэнээс болдог

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Өнөөдөр Майкл Жордан торгуулийн шугамын араас үсэрч дохсон өдөр
2023-02-06 13:47:00
Ромын Пап лам Франциск Монголд айлчилна гэжээ
2023-02-06 12:35:00
Пакистаны экс Ерөнхийлөгч П. Мушарраф 79 насандаа таалал төгсжээ
2023-02-06 11:50:00
Сонирхолтой зөвлөгөөнүүд
2023-02-06 11:20:00
Баян, энгийн хүмүүсийн хоорондын ялгаа - сэтгэлгээ
2023-02-06 11:00:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030