• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Амьдрах сайхан! 2020 / 08 / 03

Нийтлэгдсэн огноо: 2020-08-03 13:25:00

Ямар ч муу санаатан, саад бэрхшээл таныг амьдралын тухай сайхнаар бодохыг тань хорьж чадахгүй нь аз.

-Хэн ч цаг хугацааг ухрааж, бүгдийг шинээр эхэлж чадахгүй. Гэхдээ хүн бүр яг одоо зогсож байгаа газраасаа шинээр эхэлж, өөр төгсгөлийг бий болгож чадна.

-Хүссэн зүйлээ авч чадаагүйгээсээ болоод гуниглаж, гутарч байхаар бөх гэгч нь суугаад зүгээр л аз жаргалтай бай. Учир нь Бурхан танд зориулж үүнээс дээр зүйлийг өгөхөөр бэлдсэн байгаа.

-Та хэнийг ч хүссэнийхээ зоргоор өөртөө хайртай болгож чадахгүй. Таны хийж чадах ганц зүйл бол хайрлагдахуйц хүн болох.

Тэгвэл таны үнэ цэнийг мэдэрсэн хүмүүс өөрсдөө таныг хайрлахаар хүрч ирэх болно.

-Нэр төрөөс болж жинхэнэ хайртай хүнээ алдсанаас, хайртай хүнээсээ болж нэр төрөө алдсан нь дээр.

-Хүний хуучин нь дээр. Бага залуугийн найзуудыг бүү орхигдуул. Тэднийг орлох хэнийг ч та олохгүй. Учир нь нөхөрлөл яг дарс шиг, хуучрах тусмаа сайжирдаг юм.

-Энэ амьдралын хамгийн сайхан зүйл бол эцэг эхийнхээ инээмсэглэж буйг харах. Түүний дараа орох, хоёр дахь сайхан зүйл бол тэдний инээмсэглэж буйн шалтгаан нь өөрөө гэдгийг мэдрэх.

-Аз жаргалтай байгаа хүмүүсийн амьдрал нь төгс байгаа гэсэн үг биш юм. Тэд ердөө л төгс бишийн цаана орших зүйлийг олж харахаар шийдсэн хэрэг.

-Бидний амьдралаас хүсдэг зүйл ихэвчлэн үнэтэй байдаг. Гэтэл үнэндээ биднийг жинхэнээсээ сэтгэл хангалуун байлгах бүхэн ямар ч үнэ төлбөргүй олддог. Баяр баясал, хайр хоёр.

-Таны хэр удаан явж байгаа чинь чухал биш. Цөхрөлтгүй, зогсолтгүй урагшилсаар байгаа чинь л чухал.

-Амьдрал яг л лимбэтэй адил. Түүнд хөндий зай, олон том жижиг нүхнүүд байдаг ч, тэр нүхнүүдийг зөв ашиглаж чадвал ид шидийн аялгууг бүтээж болдог.

-Хүмүүс болоод өнгөрсөн бүхнийг илүү дээр байсан ч болоосой гэж хүсдэг. Бас одоог байгаагаас нь хавьгүй дордуулж хардаг. Тэгээд ирээдүйг хамаагүй хүндрүүлж боддог. Үүнд л тэдний аз жаргалтай байхыг хэцүү мэтээр хүлээж авдагийн учир оршино. ~Марсел Пагнол

-Унах тоолондоо ямар нэг зүйлийг гартаа атгаж бос.

-Хэн ч таны зөвшөөрөлгүйгээр, таныг өвтгөж чадахгүй. ~Махатма Ганди

-Баян байхыг хүсч байна уу? Тэгвэл өөртөө байгаа мөнгөөр худалдаж авах боломжгүй зүйлсийг нэг тоолоод үз дээ.

-Хүмүүс амьдралаас жижиг зүйлийг олохоороо түүнээс илүүг хүсэж эхэлдэг. Дараа нь өнөөх илүүгээ олж авмагцаа бүр илүүг хүснэ. Хамгийн сүүлд бүхнийг алдсаныхаа дараа эхний жижиг нь л хангалттай байсныг ойлгодог. ~Элиот

-Өөрийгөө аз жаргалтай болгох ажлыг олж хий. Тэгвэл танд амьдралынхаа туршид нэг ч өдөр ажиллах хэрэг гарахгүй. ~Күнз

-Дотор нь байхад хамгийн таатай газар бол хэн нэгний сайхан бодол. Дотор нь байхад хамгийн аюулгүй газар бол хэн нэгний залбирал. Бид өдөр бүр энэ хоёр газарт байдаг.

-Лаанаас дэргэдэх өөр нэг лаандаа гэрэл өглөө гээд юу ч унахгүй.

-Нэгхэн хормын уурыг тэвчиж чадвал, зуун өдрийн гунигийг тойрч гарах болно.

Амьдрах сайхан тийм үү?

Төгсгөлд нь хэлэхэд чамд амжилт хүсье!

www.ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Ханхүү Шарль өөрийн мэдлийн 770 га талбайд цэвэр тариа буудай, жимс хүнсний ногоо тариалдаг
...
Та хүүхдээ амжилттай нэгэн болгомоор байна уу?
...
Арго - Мэдрэмж буюу хоньчин Арго үхэрчин Арго болсон нь...
...
Ардын дуунуудын домог, түүхээс

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030