• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2630

12 сарын 11
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хар, цагаан батганаас хэрхэн сэргийлэх вэ? 2019 / 11 / 14

Нийтлэгдсэн огноо: 2019-11-14 15:10:00

Батга нь тосны булчирхайн үйл ажиллагаа алдагдаж үрэвссэнээс үүдэлтэй арьсны өөрчлөлт юм. Энэ нь шилжилтийн наснаас эхлэн гарч эхэлдэг бөгөөд дааврын үйл явцтай шууд холбоотой ба ихэнх хүмүүст 14 – 24 насны хооронд нүүрэнд нь батга гардаг.

Ихэвчлэн нүүр, хүзүү, мөр, нуруу, цээжин дээр батга гардаг. Хэрвээ та арьсныхаа гадаргад байгаа үхжсэн эсүүдийг өдөр тутам угааж цэвэрлэж байхгүй бол энэ нь гаднын бохирдол, нүүрний илүүдэл тослог, хөлс зэрэгтэй холилдож арьсны булчирхайн цоргыг тагладаг байна.

Хүний арьсанд орших тосны булчирхай нь маш мэдрэмтгий байдаг бөгөөд түүнд агуулагдах даавар ихсэж, хямарснаас батга үүсдэг. Ерөнхийд нь цагаан батга, хар батга гэж ангилна.

Тосны булчирхайн цоргонд гаднын тоос, шороо, тамхины утаа хуримтлагдан битүүрч, хар батга үүсдэг. Хар батга нь тослог, хуурай арьстай хүнд адил тохиолддог. Үсний будаг, гоо сайхны хугацаа дууссан бүтээгдэхүүн хэрэглэснээс ч үүсч болно. Харин тосны булчирхайнаас ялгарч буй тос нь цорго битүүрснээс тос хуримтлагдан булчирхайн эсүүд өсч, цагаан батга үүснэ.

Дараах 3 тохиолдолд батга үүсдэг.

1. Даавар. Ихэвчлэн өсвөр үеийнхэнд тохиолдох ба энэ бол хэвийн үзэгдэл юм.

2. Нян. Энэ нь тосны булчирхай, нүхэнд халдаснаар батгыг маш хурдан гарах нөхцөл бий болгоно.

3. Удамшдаг. Эцэг эх нь батгатай бол хүүхэд нь батгатай байх магадлал 50 хувь байдаг.

Батга үүсэхээс яаж сэргийлэх вэ?

- Батганаас урьдчилан сэргийлэхийн тулд арьсны сүвийг сайтар цэвэрлэх хэрэгтэй

- Нүүрээ байнга халуун усаар угаавал арьс суларч эрт хөгшрөх аястай болохоос гадна арьсний нүхжилт ихсэж барзайх шалтгаан болдог. 

- Тослог арьстай хүмүүс нүүрээ сүүн шингэнээр цэвэрлэж, тэжээлийн тос түрхэж, крем тавьж болохгүй.

- Кофе болон хэт сэргээх бэлдмэл, чихэр ихтэй гурилан бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх

- Хэрэв хөдөлгөөн сайтай, нар салхинд их гардаг бол батга аяндаа багасдаг. Яагаад гэвэл хөдөлгөөн их байх тусам хөлс их гардаг. Хөлстэй хамт хүний арьсны хамаг "бохирдол, хог" гадагшилдаг.

- Өдөр бүр 2 литр хүртэл шингэн уух хэрэгтэй. Энэ нь ус, жимсний шүүс юмуу цай юм.

www.ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн 9 аюултай дохио
...
Янаг амрагийн явдал болоод айл гэр үймүүлэхэд охид бүсгүйчүүдийг онцгойлон зүхдэг монгол занд дургүй
...
Араар тавих 10 шалтгаан
...
Бутарсан пудрыг бүтэн болгох маш хялбархан арга

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
2019-12-03 09:25:00
ЭНЭМТ-ийн зөвхөн эрүү, нүүрний тасагт жилд 4,000-5,000 хүүхэд хагалгаанд ордог, яагаад гээч...
2019-11-29 20:14:00
Хоёр кофе захиалъя, нэгийг нь хананд...
2019-11-29 17:55:00
Яагаад хүүхэд ээжийгээ элэг барьж, бусадтай зүгээр байдаг вэ
2019-11-29 17:45:00
How Mongolia Changed My Life
2019-11-29 15:10:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030