Сахарын хэрэглээ
1.Сахар чихэр гэж юу вэ?
-Сахар хүний амьдралд хэрэгцээтэй 6 гол бодисын нэг болох нүүрс усны 1 хэлбэр буюу энгийн нүүрс ус
-Чихэр, чихэрлэг бүтээгдэхүүнд ордог сахар нь энгийн нүүрс буюу цэвэрлэгдсэн элсэн чихэр
-Сахарыг чихрийн манжингаас цэвэрлэж цагаан элсэн чихэр гаргаж авахаас гадна чихрийн нишингээс цэвэрлээгүйг бор сахар гаргаж авдаг
Энэ цагаан, бор сахар 2-ын адил тал нь сахарын агууламж, илчлэг чанар нь адил, харин бор сахар амин дэм эрдэс агуулдагаараа дээр ч тийм ч их биш. Бас хиймэл бор сахар байдаг энэ нь цагаан элсэн чихэрээс ялгаагүй илчлэг өгөхөөс цаашгүй
Сахарын зөвлөмж хэмжээ насанд хүрсэн эрэгтэй хүн 30 гр/өдөр, эмэгтэй хүн 25 гр/өдөр байдаг.
2.Сахар биед ороод юу болдог вэ?
-Сахар биед ороод гэдсэнд глюкоз болон задрана.
-Глюкоз цусанд, элэгт, илүүдэл нь биед өөх болон хуримтлана
-1 г сахар 4 ккал илч ялгаруулна. 10 г сахар идэхэд 40 ккал илч болно гэсэн үг
3.Сахар бие ямар ашиг тустай вэ?
-Сахар зөвхөн нормын хэмжээгээр хэрэглэх үед л хүний биед ашиг тустай
-Илчлэг өгнө
-Судсанд бүлэн үүсгэхгүй учраас судас бөглөрөхгүй
-Тархинд тэжээл болно
4.Сахарыг хэтрүүлэн хэрэглэхэд хортой учраас эрдэмтэд эмч нар юу гэж үздэг вэ?
-“3 цагаан хор” түүний нэг нь цагаан элсэн чихэр
-“Амттан бол таашаал нөгөө талдаа тарчлаантай үхэл”
-“Тансаг хэрэглээний амьдрал гашуун төгсгөлтэй”
-“Орчин үеийн донтуулагч”
-“Сахар- донтуулагч хүнсний бүтээгдэхүүн”
“Амьдралыг аюулд хүргэх хүнс”
5.Яагаад эрдэмтэд, эмч нар сахарыг ийнхүү нэрлэх болов?
-Таргалуулна
-Таргалснаас: Чихрийн шижин, олон байрлалын хорт хавдар: умай, бөөр, бүдүүн, шулуун гэдэс, түрүү булчирхай, хөхний
-Цусанд сахар ихэссэнээс: Чихрийн шижин, мөн л олон байрлалын хорт хавдар: хөх, түрүү булчирхай, нойр булчирхай, бүдүүн, шулуун гэдэс, өндгөвчийн
-Мөөгөнцрийн өвчин
-Кальц, магни, натри, кали, хром дутна
-Амьдралыг богиносгоно
-Үе мөч өвдөх, тулайтах өвчин хүрэх
-Нөхөн үржихүйн эрхтэнд муу нөлөөтэй. Эр бэлгийн эсийн чанар муудаж эрүүл бус үр тогтох, цаашилбал эрүүл бус хүүхэд төрөх
-Тамхины адил хортой
-Элэг өөхлөж үйл ажиллагааны алдагдалд орно
-Харшил, гуурсан хоолойн багтраа, толгой таллаж өвдөх
-Цөс чулуужих
-Нүдний болор цайх Яс сийрэгжих
6.Монгол хүн амын дундах илүүдэл жин таргалалтын байдал
7.Хүүхдэд ямар хортой вэ?
-Шүд цоорох, буйлны үрэвсэл
-Оюун ухаан хомсдох, сурлага муудах, хэт сэрэмтгий, эпилепси болох,
-Кальц дутах, үүнээс болж Д амин дэмийн дутал, яс сийрэгжихэд хүрэх
-Хоолонд дургүй болж тэжээлийн бодисын дуталд хүрэх
-Сахар чихэрт донтох
-Өвчин, гадны тааламжгүй орчинд биеийн эсэргүүцэх дархлаа муутгах
-Хэт хөдөлгөөтэй болох, анхаарал муудах эмгэгт хүрэх
-Өсөлтийн гормон үүсэлт муудсанаас хүүхдийн өсөлт муудах
-Хүнсний харшилд өртөх
8.Сахар чихэр ихтэй ямар бүтээгдэхүүнүүд байдаг вэ?
-Элдэв төрлийн цаастай чихэр 65-85% сахартай
-Чихэрлэг гурилан бүтээгдэхүүнүүд 10-с дээш % сахартай
-Жимсний чанамал 100 гаруй %, 2 халбага идэхэд хоногийн сахарын хэмжээ
-Жимсний чихэрлэг шүүс 1 саванд 32-36 г сахартай
-Хийжүүлсэн ундаа 1 банк-д 4-18 ширхэг ёотон
-Шпагетти соус 125 г-д 8 г сахартай
-Кетчуп 50% сахартай
-Хатаасан жимс 5-6 ширхэг 32 орчим г сахартай
-Бялуу жижиг хэрчим 25-30 г сахартай
-Шоколад 1 хавтгай 42 н нь 12.5 г сахартай
-Мөхөөлдөс 120 г нь 17.5 г сахартай
-Хатуу чихэр 1 ширхэг 25-100 г сахартай
-Бохь 1 ш 2.5 г сахартай
-Жигнэмэг 1 хэрчим 25 г орчим сахартай
Ихэнх бүтээгдэхүүний шошго дээр сахартай л гэж бичихээс хэмжээг нь бичдэггүй.
9.Чихэр, чихэртэй бүтээгдэхүүний хэрэглээг яаж багасгах вэ?
-Аажмаар багасгах
-Цэвэр байгалийн бүтээгдэхүүн хэрэглэдэг болтлоо багасга
-Өдөрт хэрэглэх сахараа хэмжиж аваад түүнээ хэрэглэ
-Дүрэм мөрд 7 хоногийн, эсвэл сарын 1 өдрийг сонгон хэрэглэх, хоолны дараа амттан идэхгүй, амттан байнга хэрглэдэг бол оронд нь жимс иднэ, зайрмагийг сарын тэдний өдөр иднэ зайрмаг болон чихэрлэг амттан хэзээ ч худалдан авахгүй гэх мэт
-Чихэртэй цай кофе уухын оронд нимбэгтэй эсвэл бусад цай уу
-Хоол амтлагчаас татгалз
-Хүнсний шошгоноос сахар агуулсан эсэхийг заавал уншиж сур.
-Амтлаг зүйл идмээр бол хоолтой хамт хэрэглэ
-Алим, жимсний нухашнаас татгалз
-Тамирчдад зориулсан хүнс ундаанаас татгалз
-Ксилитолыг сахарыг орлуулан хэрэглэ
-Шоколадыг маш багаар хэрэглэ. Цагаан шоколад какаогүй цул чихэр тул бүү хэрэглэ, Хар шоколад какао ихтэй сахар бага тул бусад шоколадыг бодвол хор багатай
-Өдрийн 3-4 хоолноос бүү татгалз. Хоолоо алгасвал сахар их идэх хүсэлтэй болдог
-Согтууруулах ундаанд шар айраг, вино, оргилуун дарс сахар ихтэйг анхаар
-Хүслээ дарахын тулд ус уу, явган яв
-Гурилан бүтээгдэхүүн сахараас гадна тос ихтэй илчлэг ихтэй бүтээгдэхүүнд орно
10.Сахар чихэр илчлэг ихтэй бүтээгдэхүүн
-Ихэнх чихэр 25-140 г хэмжээтэй, 25-100 г сахар агуулсан байдаг
-5 ширхэг хамгийн бага хэмжээтэй чихэр идэхэд 125 г чихэр, түүний 100 г сахар. 1 г сахар 4 ккал илчлэгтэй болохоор 5 ширхэг 125 г чихэр буюу 100 г сахар 400 ккал илчлэг өгнө. Сургуулийн өмнөх насны хүүхдэд хоногт 1600 ккал илчлэг шаардлагатай. Тэгвэл 5 ш чихэр хоногийн хоолны илчлэгийн 4-ний 1-ийг хангана. Хоолоо хасахгүй учраас энэ хамжээний илчлэг илүүднэ гэсэн үг. Энэ илүүдэл илчлэг биед өөх болон хуримтлана.
11.Хүүхдүүдийг чихэрт донтохоос сэргийлэх ямар арга байна вэ?
-1 нас хүрээгүй хүүхдийн нэмэгдэл хоолонд чихэр, давс хийхгүй
-Хүүхдэд 5 нас хүртэл цаастай чихэр өгөхгүй, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээг хязгаарлах
-Бага насны хүүхдэд хоногт 5 г сахарын нармтой
-Сургуулийн насны хүүхдэд 6-8 г
-Хүүхдэд бүх баяраар чихэр өгдөг дадлаа зогсоох. Эх орны үйлдвэрийн оньсон болон бусад тоглоом, ном, хичээлийн хэрэгсэл, зургийн хэрэгсэл, хөгжмийн зэмсэг зэрэг зүйл бэлэглэх
-Эрүүл мэндийн хичээлээр бүх насны хүүхдэд чихрийн хорын талаар хичээл зааж сурталчилгаа хийж байх
-Чихэр их хэрэглэснээс үүсэх өвчин эмгэгийг эрт илрүүлж байх
-Эцэг эхчүүд хүүхдээ чихэрт донтсон эсэхийг мэдэж байх
-Хүүхдээ өвчлөхөд сиропон эм бүү хэрэглэ. Эмч нар ч бага насны хүүхдэд зориулагдсан сиропон эмийг хүүхдэд бүү өг. Өөр маш олон эм байгаа.
12.Цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоол үйлчилгээнд хориглох бүтээгдэхүүн
-Чихэр мөхөөлдөс, шоколад зэрэг энгийн нүүрс ус ихтэй хүнсний бүтээгдэхүүн
-Нийлэг болон химийэн аргаар гарган авсан кремтэй бүтээгдэхүүн
-Байгалийн бус өтгөрүүлсэн сироп ашиглаж үйлдвэрлэсэн бүх төрлийн жүүс
-Бүх төрлийн хийжүүлсэн ундаа
-Төрөл бүрийн нийлэг, химийн аргаар гаргаж авсан хоол амтлагч: вигор, дашида кетчуп гм
-Хайлуулсан элсэн чихэрт дүрж амталсан гурилан бүтээгдэхүүн
13.Цаашид юун дээр анхаарах шаардлагатай вэ?
-Эрүүл биш хүнс гэж албан ёсоор нэрлэх
-Тамхины хорын зиндаанд хүрсэнийг баталгаажуулах
-Сурталчилгааг хориглох шийдвэр шийдвэр хэрэгтэй байгааг анхаарах
-Сахар орсон бүтээгдэхүүний шошго дээр сахарын хэмжээг бичих
-Үндэсний статистикийн газраас Сахарын 1 хүнд жилд оногдсон хэмжээг жилийн эцэс бүрт мэдээлдэг болох
-Сахар орсон бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг багасгах
-Чихрийн импортыг хязгаарлах
-Цагаан идээгээ чихэргүй үйлдвэрлэх
-Чихэр хэтрүүлэн хэрэглэснээс болон амьдралын буруу хэвшлээс болдог ХБӨ удамшдаг тул Чихрийн шижинтэй, ЗСӨ-тэй, даралт ихэсдэг, хорт хавдраар өвдсөн хүмүүс хүүхдүүдээ эдгээр өвчнөөс сэргийлэхэд онцгой анхаарах ялангуяа чихрийн хэрэглээн дээр анхаарах шаардлагатай.
Эх сурвалж: Нэмх