Энэ оны гуравдугаар сарын 17 -нд хийсэн Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны хэвлэлийн бага хурал дээр Японы FUJIFILM корпорацын эм үйлдвэрлэгчийн бүтээсэн шинэ төрлийн томуугийн "Абиган" эм шинэ коронавирусын халдвартай өвчтөнүүдэд эмчилгээний үр дүнтэй болохыг эмнэлзүйн туршилтаар баталгаажуулсан болохыг зарлав.
Абиганны гол найрлага болох Фабипиравирийн талаар 2016 онд лицензийн гэрээ байгуулсан Хятадын эмийн аварга Zhejiang Kaizheng Pharmaceutical Co.Ltd нь уг эмийн женерик эмийг их хэмжээгээр үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Тус компани өнгөрсөн сард Хятадын үндэсний зохицуулах газраас зөвшөөрөл авсан байна.
Эмнэлзүйн туршилтыг Хубэй мужийн Ухань хот болон Гуандун мужийн Шэньжэнь хотын эмнэлгүүдэд нийт 200 өвчтөнд хийсэн бөгөөд уг эмийг хэрэглэсэн өвчтөнүүдийн вирусын шинжилгээний хариу богино хугацаанд эерэгээс сөрөг болж өөрчлөгдөн, уушигны үрэвсэл болон бусад шинж тэмдгүүд илт сайжирсан байна. Абиганыг мөн өнгөрсөн сараас эхлэн Японд өвчтөнүүдэд хэрэглэж эхэлсэн. солонгосууд бас Япон нөхдөөс эмийн захиалга хийсэн тухай мэдээ гарч байсан.
Дашрамд дурдахад ЭМ-ийн дэд сайн асан Ж.Амарсанаа Фужифильм группын Монгол дахь төлөөлөгчөөр дамжуулан энэ эмийг Монголд нийлүүлэх талаар хүсэлт өгч байсан мэдээлэл гарч байсан санагдаж байна.
Эх сурвалж: http://www.xinhuanet.com/english/2020-03/17/c_138888226.htm
Ойдовын Батгэрэл Ph.D