• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хөлийн эврийг хэрхэн арилгах вэ? 2017 / 04 / 15

Нийтлэгдсэн огноо: 2017-04-15 17:44:00

Хүн бага наснаасаа эхлээд хөлөө арчилж занших хэрэгтэй. Хөл нь их ачаалалтай байдаг учраас амархан ядарч цуцахаас гадна түргэн бохирддог. Хөл эрүүл, ядрахгүй, цэвэр байх нь гутал, оймсоо тохируулж өмсөхөөс ихээхэн шалтгаална. Хөвөн даавуун юм уу ноосон оймс, арьс ширэн бөгөөд хөлд яг таарсан гутал хамгийн чухал.

Гэвч зуны улиралд хүн бүр л хөлийн эвэр гэсэн таагүй асуудалтай тулдаг. Ялангуяа моодны бариу шаахай өмсөх үед хөл хөөж барьснаас холгож, хөлийн чигчий хуруу, өсгий гээд өөр бусад хэсгүүдэд эвэр үүсдэг.

Ардын уламжлалт ухаанд хөлийн эврийг арилгахад сармис хамгийн шилдэг хэрэгсэл гэж үздэг байна. Үүний тулд нэг хумс цэвэрлэсэн сармисыг эвэр ургасан хэсэгтээ тавьж, дээрээс нь хуруу лент наах хэрэгтэй. Ингэж наагаад унтахад өглөө нь хөлийн эвэр ул мөргүй алга болсон байхыг та анзаарах болно. Эвэр гарсан хэсгийн арьсан дээр 50 хувийн салицилинтай лент наах буюу 10 хувийн салицилин болон сүүний хүчлийн уусмалаар олон дахин арчиж болно.

Мөн өөр нэг арга бол хөлийн эврийг арилгахын тулд саван содын бүлээн уусмалд (1 литр усанд 1-2 цайны халбага сод хийж) хөлөө 30-40 минут хугацаатай дүрж дэвтээгээд дараа нь эвэршсэн хэсэгт түүхий төмс юмуу зуун настыг нимгэн зүсч тавина. Үүнийг хэдэн өдөр давтан тавихад эвэр цайна. Дараа нь саван содын уусмалаар хөлөө угаахад эвэр сайтар дэвтэж зөөлөрнө.

Энэ үед түүнийг сахлын хутгаар цус гаргалгүйгээр, болгоомжтой өөлж авна. Хэрвээ эвэршсэн хэсгийг бүрэн авсан бол суурин дээр нь ялимгүй жижиг хонхор үлдэнэ. Үүнээс гадна арьсны давхрааг уусгах үйлчилгээтэй резорцин тавьж зөөлрүүлж цэвэрлэж болно.

Хөлийн эврийг арилгасны дараа дахин эвэр үүсэхээс хамгаалж, тэжээлийн түс түрхэх, ер нь орой бүр хөлөө бүлээн усаар угаах нь хөлийн ядаргаа гаргах, цэвэрлэх, цусны эргэлтийг сайжруулахад сайн нөлөөлнө. Бас эмийн сангаас хөлийн эвэр арилгахад зориулсан тусгай шингэн, наалт ч авч хэрэглэж болно. Үүнийг эвэр дээрээ нааж хэдэн хоног байлган эврээ зөөлрүүлсэний дараа сахлын хутгаар болгоомжтой өөлж авна. 

www.mongolcom.mn

холбоотой мэдээ

...
Үений үрэвсэл, түүний илрэх шинж тэмдэг
...
Хүүхдийн шампунийг өөрөөр хэрхэн ашигладаг вэ?
...
Эгэл 10 дасгалыг хийж эрүүл саруул явцгаая
...
Харлаж хөхөрсөн суганы арьсыг цайруулах энгийн аргууд

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030