• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Өөртөө итгэлтэй болох энгийн дасгалаас 2017 / 04 / 24

Нийтлэгдсэн огноо: 2017-04-24 15:32:00

Тэр бүр хүүхдүүд өөрийнхөө бусдаас ялгарах давуу чанартаа итгэдэггүй гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ өөртөө итгэлгүй байх нь бидний төсөөлснөөс л их хор уршиг учруулдаг. Яг одооноос л өөртөө итгэх итгэлээ улам нэмэгдүүлж эхлэх хэрэгтэй.

Эрдэмтэн, судлаачдын олон жилийн туршлагаас харахад хүний бүхий л насны дотоод эрч хүч, өөртөө итгэлтэй байдал нь хүүхэд насандаа олж авсан, бас бэхжүүлж, батжуулж чадсан өөртөө итгэлтэй байдлаас хамгийн ихээр шалтгаалдаг байна.      

"Толины өмнө ярилцах” дасгал 

Энэ дасгал намайг өөрийгөө улам хайрлахад тусласан. Ээж аав чинь ч юмуу хэн нэгэн чамайг санаандгүй хараад айж цочирдоосой гэж хүсээгүй л юм бол үүнийг хийхдээ ганцаараа байсан нь дээр. Өглөө босоод толины өмнө өөртөө: "Би чамд хайртай. Зүгээр л хайртай. Би чамайг аз жаргалтай байгаасай гэж хүсдэг” гэж хэлж болно. Харин орой нь толиндоо харандаа үнэн сэтгэлээсээ өөртөө талархаж: "Өнөөдрийн бүх зүйлд чамд баярлалаа” гэж хэлж бай. Эсвэл өөртөө өөр олон сайхан зүйлийг хэлж болно шүү дээ.

"Инээмсэглэ” дасгал

Чин сэтгэлээсээ инээх нь хүнийг эмчилж, элдэв тавгүйтэл, бухимдал, түгшүүр, за тэгээд харилцааны таагүй уур амьсгалыг зөөлрүүлдэг юм билээ. Гэхдээ эхлээд өөртөө инээж сурах хэрэгтэй. Мөн л толины өмнө хийгээд үз. Тэгээд инээмсэглэлийг зуршил болго.

Дараа нь уруулд чинь инээмсэглэл тодрох бүрт чиний биeэс тавгүйтэл хэрхэн арилж байгааг анхааралтай ажигла. Зүгээр л инээмсэглэх нь ямар их ач холбогдолтойг би өөртөө нээж чадсан юм. Жишээ нь, нүүр илүү гэрэлтэй, би ч өөрөө бусадтай илүү нээлттэй байж чаддаг болсон. Надад итгээрэй, өөрийгөө ийм сайхнаар харах үнэхээр таатай, тийм инээмсэглэлийн хажуугаар хэн нэгэн зүгээр өнгөрөхгүй шүү.

"Өөрийгөө магтах” дасгал 

Eр нь бид чинь ямар нэгэн хүнд нөхцөл байдалд орвол учрыг олохдоо, маруухан байдаг даа. Өөрийгөө зүхээд л, буруутгах нь элбэг. Харин бид үүнийг яг эсрэгээр нь хийх ёстой юм билээ. Жишээ нь, чи багшдаа амжилтгүй асуугдсан бол "Би ч ямар ч байсан асуугдсан, мундаг шүү, дараагийн удаа илүү хичээчихьe” гэж өөрийгөө магт. Үнэндээ чи асуугдахгүй, зугтааж болох л байсан, тэгтэл зөвшөөрсөн шүү дээ. Бид өөрийн мэдэлгүй өөрийгөө голсон үгсэнд итгээд өөрийгөө дандаа тийм байх юм шиг л бодчихдог. Харин эсрэгээрээ магтаж сурвал өөрийн сайн гэдгийг мэдэрч, улам урам зоригтой болдог юм билээ. Өөрийгөө магтаж сурах чинь өөрийгөө ялах чиний бяцхан ялалт л гэсэн үг.

Эх сурвалж: ССҮТ,  Боломж дандаа чиний гарт

холбоотой мэдээ

...
Та автомашин худалдаж авах гэж байна уу
...
Сэвхнээс салах энгийн арга
...
Өөртөө итгэлтэй болох энгийн дасгалаас
...
Машинд хонуулсан цэвэр усыг уувал хорт хавдар тусна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030