• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3115

07 сарын 02
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Бээжин дэлхийн хамгийн олон тэрбумтантай хот болжээ 2021 / 04 / 08

Нийтлэгдсэн огноо: 2021-04-08 13:30:00

Форбс сэтгүүлээс гаргасан судалгаагаар БНХАУ-ын нийслэл Бээжин хот дэлхийн хамгийн олон тэрбумнуудтай хотоор шалгарчээ.

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Бээжин хот шинээр 33 тэрбумтантай болж, тус хотод амьдардаг тэрбумтнуудын тоо 100-д хүрчээ. Ингэснээр Бээжин хот АНУ-ын Нью Йорк хотыг тэрбумтнуудынхаа тоогоор тэргүүлж, жагсаалтын 1-рт бичигдэж эхэлсэн байна.

Нью Йорк хотын хувьд өнгөрсөн 7 жилийн турш уг жагсаалтыг тасралтгүй тэргүүлж байсан юм.

Коронавирусын цар тахлыг хурдан хугацаанд хяналтандаа авч, технологийн компаниудынх нь ашиг орлого нэмэгдэж, үнэт цаасны зах зээл нь сэргэсэн нь Хятад улс дээрх жагсаалтанд тэргүүлэхэд томоохон түлхэц болсон гэдгийг Форбс сэтгүүлийн зүгээс онцолжээ.

Бээжингийн хамгийн баян оршин суугчаар TikTok аппликейшныг үүсгэн байгуулагч, ByteDance компанийн гүйцэтгэх захирал Жан Имин 35.6 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгээр бичигджээ.

Харин Нью Йорк хотын хамгийн баян оршин суугчаар 59 тэрбум ам. долларын хөрөнгөтэйгээр тус хотын дарга асан Майкл Блүүмберг бичигдсэн байна.

Коронавирусын цар тахалтай холбоотойгоор иргэд цахимаар хупалдан авалт хийх, цахим орчинд цагаа өнгөрүүлэх явдал нэмэгдсэнээр Хятад болон Америкийн технологийн компаниудын хөрөнгө огцом өссөн юм.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд БНХАУ шинээр 210 тэрбумтантай болсон ба тэдгээрийн тал нь үйлдвэрлэл болон технологийн салбараас төржээ.

Тэрбумтнуудынхаа тоогоор АНУ 724 тэрбумтантайгаар дэлхийд тэргүүлсэн хэвээр байна. АНУ-ын араас 698 тэрбумтантайгаар 2-рт БНХАУ бичигдэж байна.

Өнгөрсөн 1 жилийн хугацаанд тэрбумтнуудын жагсаалтанд шинээр 493 хүн нэмэгдсэн нь дэлхий дээр 17 цаг тутамд нэг тэрбумтан төрж байсан гэсэн үг юм. Энэтхэг улс 140 тэрбумтантайгаар жсгсаалтын 3-рт бичигдэж байна. Ази Номхон далайн бүс нутагт нийт 1149 тэрбумтан бүртгэгдсэн ба тэдгээрийн нийт хөрөнгийн хэмжээ 4.7 их наяд ам. доллараар хэмжигдэж байна.

Харин АНУ-ын тэрбумтнуудын нийт хөрөнгө 4.4 их наяд ам. долларт хүрчээ. Дэлхийн хамгийн баян хүнээр Amazon компанийг үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Жефф Безос тодорчээ. Түүний хөрөнгө 1 жилийн дотор 64 тэрбум ам. доллараар өсч, 177 тэрбум ам. долларт хүрчээ.

Эх сурвалж: https://www.bbc.com/news/business-56671638

Орчуулсан:

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Эрдэмтэд аалзны торгон утас бүтээжээ
...
Байгаль далайн эрэгт болсон зодоонд алдарт бөх Юрий Власко алагджээ
...
Сирийн бодит дүр зураг
...
ОХУ-ын байлдааны хөлөг онгоцон дээр гал гарч, цэргүүдийг нүүлгэн шилжүүлжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Д.Эрдэнэбилэг Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэтэй хамтран ажиллах чин хүсэлтэй байгаагаа иилэрхийлжээ
2022-07-01 13:19:00
Украин Европ руу эрчим хүч экспортолж эхэлжээ
2022-07-01 12:22:00
Модны энерги
2022-07-01 12:13:00
Амьдралаа дэмий үрж байгаагаа анзаардаггүй 13 шинж тэмдэг
2022-07-01 12:11:00
Ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Фердинанд Маркос Жүниор ХАА-н сайдаар давхар ажиллана
2022-07-01 11:35:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030