Бохирын хоолой, сангийн чанар, агааржуулалт зэргээс шалтгаалан угаалгын өрөөнөөс таагүй үнэр үнэртэх тохиолдол их бий. Ялангуяа хүндхэн өдрийн орой баннандаа ус дүүргээд хэвтэх шиг алжаал тайлах зүйл өөр үгүй байх. Гэтэл таагүй үнэр байнга үнэртээд таны таатай орчинг үгүй хийгээд байвал яах вэ? Аз болоход бидэнд танд энэ үнэрээс хэрхэн амархан ангижирч болох зөвлөгөө байна.
Хамгийн энгийн арга бол угаалгын өрөөндөө сайхан үнэртэй үнэртүүлэгч авч тавих. Энэ бол маш энгийн бөгөөд үр дүнтэй арга. Хэрэв та энэ сонголтыг хийх гэж байгаа бол хэт хурц тод үнэрээс зайлс хийгээрэй. Ямар ч жимс, цэцэгсийн үнэр байлаа ч хүн хэт хурц үнэрийг удаан хугацааны турш үнэрлэхэд хамар мэдрэгшиж, харшилтай болох үндэс болдог.
Мөн агаарыг цэвэршүүлэгч шүршигч тогтмол хэрэглэж байгаарай. Агаар цэвэршүүлэгч шүршигчийн үнэр удаан хугацаагаар хадгалагддаггүй хэдий ч таагүй үнэрийг хурдан хугацаанд дарж чадах давуу талтай.
Хэрвээ танай угаалтуурын хоолойноос эвгүй үнэр үнэртээд байвал эхний ээлжинд угаалтуурын хоолойгоо солиулаарай. Тэгээд нэмэргүй байгаад байвал сантехникчид мэдэгдэж асуудалтай байгаа хэсгээ засуулах хэрэгтэй шүү. Бас нэг энгийн арга бол угаалтуурын хоолойг бөглөх. Угаалга хийгээгүй байгаа тохиолдолд угаалтуурын хоолойг бөглөснөөр эвгүй үнэр орж ирэхгүй байх боломжтой.
Эцэст нь мэдээж цэвэрлэгээ маш чухал. Угаалтуур, суултуур, банн гээд угаалгын өрөөний хэрэгслүүдийг дор хаяж 7 хоногт 2 удаа цэвэрлэж байгаарай. Зориулалтын цэвэрлэгч, нян бактерийн эсрэг бүтээгдэхүүн ашиглан цэвэрлэх нь хамгийн тохиромжтой юм.
www.ikhmongol.mn