• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Сүмд гарсан халдлагын улмаас 27 хүн нас барлаа 2017 / 11 / 06

Нийтлэгдсэн огноо: 2017-11-06 12:44:00

АНУ-ын Техас муж улсын Сазерлэнд Спрингс хэмээх 1000 орчим оршин суугчтай жижигхэн хотын Баптист сүмийн цуглааны үеэр буутай этгээд гал нээсний улмаас 27 хүн амь үрэгдэж, 30 орчим хүн шархаджээ. Энэ хэрэг орон нутгийн цагаар ням гарагийн үдийн 11:20 цагт болжээ.

Техас мужийн түүхэнд үхлийн хэмээн нэрлэгдэж байгаа олон хүний амь нас хохирооосон уг халдлагад өртөгсөд 5-72 насны хүмүүс байжээ. 

Халдлагыг Дэвин Патрик Келли гэх 26 настай залуу үйлдсэн болохыг тогтоосон байна. Энэ хэргийг ямар шалтгааны улмаас үйлдэх болсныг тогтоохоор холбогдох албаны хүмүүс ажиллаж байгаа аж.

Зэвсэглэсэн этгээд сүм дотор нэвтрэх үед мөргөлчид өглөөниий мөргөлөө үйлдэж байжээ. Халдлага үйлдэгч этгээд ойролцоох Шатахуун түгээх газар машины орхиод зам хөндлөн гарч сүмийн баруун талаас эхэлж буудан улмаар дотогш нэвтэрч буй дүрс гудамжны камерт бичигдэн үлджээ.

Сүмд ороод буудаж эхлэхэд иргэд түүний бууг булаан авч халдлагыг зогсоож чадсан байна. Халдлага үйлдсэн этгээд сүмээс гарч, машинаа унан оргон зугтсан ч хашлага мөргөн осолдсон байна. Одоогоор цагдаа нарын бууны суманд оногдож нас барсан, эсвэл ослын улмаас нас барсан нь тодорхойгүй байна. 

Сүүлийн үед АНУ-д буугаар хүмүүсийг буудан хөнөөх тохиолдол цөөнгүй гарч байна. Саяхан л гэхэд өнгөрсөн 10 дугаар сарын 1-нд тус улсын Лас-Вегас хотод нэгэн этгээд 58 хүнийг буудан хөнөөсөн юм. Энэ нь тус улсын орчин цагийн түүхэнд буугаар хамгийн олон хүнийг хөнөөсөн тохиолдол болсон  билээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ази дахь анхны айлчлалынхаа хүрээнд Япон улсад одоо төрийн айлчлал хийж байгаа юм. Тэрбээр ийм хэрэг болсонд харамсаж, эмгэнэн гашуудаж буйгаа “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлээд “Би нөхцөл байдалд хяналт тавьж байгаа. Холбооны мөрдөх товчооныхон хэргийн газарт ажиллаж байна” гэжээ.William Luther/The San Antonio Express-News via AJay Janner/Statesman.com via AP

PHOTO: Law enforcement officers gather in front of the First Baptist Church of Sutherland Springs after a fatal shooting, Nov. 5, 2017, in Sutherland Springs, Texas. D

Эх сурвалж: ABC News

Л.Отгонбат, ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Африкт гарсан вирусын шинэ хувилбарын улмаас Их Британи, Израиль зэрэг улс тус орнуудаас ирэх гадаадын иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй
...
Умард Солонгос Японыг АНУ-аас өмнө үнс нурам болгоно гэнэ
...
БНХАУ төрөлтийг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, үр хөндөлтийг хориглохоо мэдэгдлээ
...
Северодонецк дахь Азот химийн үйлдвэрийн доор олон зуун иргэд хорогдож байна

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030