• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Үс, хумс сайхан байх нь дотор эрхтний үйл ажиллагаатай шууд холбоотой 2018 / 01 / 19

Нийтлэгдсэн огноо: 2018-01-19 13:30:00

Үсээ гялалзсан, эрүүл урт ургуулах, хумсаа бат бөх байлгахыг эмэгтэй хүн бүр л бодож өдөр болгон тодорхой хэмжээгээр арчилж байдаг. Гэвч бид бүхний хүссэнээр байдаггүй нь харамсалтай. Нэг л мэдэхэд ургаж байсан үс маань хуурайшиж салаалаад, хумс маань хугарч, хэврэгшээд бидний асуудал нэгээр нэмэгдэнэ.

Өдөр тутамдаа хэрэглэдэг шампунь, тэжээлийн тос, маск, гель зэрэг нь үсэнд хангалттай тэжээл өгч чаддаг гэж боддог уу? Гадуур худалдаалагддаг бүтээгдэхүүн бүрийг сайн, чанартай гэж ойлгох нь өөрөө өрөөсгөл ойлголт тул өөрийн үсний онцлогт тохирсон бүтээгдэхүүнээ судалж авах нь эдийн засгийн болон эрүүл мэндийн хувьд хэмнэлттэй байх болов уу.

Харин хумсны хувьд өдөр бүр хумсаа будах нь хумсыг бат бөх болгоход тусалдаг гэх боловч зарим тохиолдолд хумс тань шарлаад, хэврэг болоод хурдан хугараад байна уу? Энэ тохиолдолд нөгөө л бүтээгдэхүүн сонголтыг зөв хийх шаардлагатай гэдгийг бүсгүй танд онцлон хэлье.

Гэвч хүн болгоны хүсдэгчлэн гоё сайхан үс, хумстай байхад ямар нэгэн бүтээгдэхүүн дан ганц туслахгүй ээ. Учир нь бүсгүйчүүд бидний гоо сайхан байх нь дотор эрхтний үйл ажиллагаатай шууд холбоотой байдаг. Бидний юу идэж уухаас хамааран үс, хумсны бат бөх, эрүүл байдал тодорхойлогддог гэж хэлж болно. Тиймээс амин дэмтэй хоол хүнс бага хэрэглэх нь үс гэмтэх, хумс эмзэг болох томоохон шалтгаан болдог.

Хэрвээ та үс, хумсанд шаардлагатай амин дэмээ хоол хүнсээрээ авч чаддаггүй бол нэмэлтээр витамин хэрэглэх нь хамгийн тохиромжтой сонголт байх болов уу. Эдгээр асуудлыг шийдэхэд ямар төрлийн витамин танд хэрэгтэй талаар төдийлөн мэдэхгүй байгаа бол та санаа зоволтгүй. Үс болон хумсанд зориулсан, шаардлагатай амин дэм, эрдэс бодисыг агуулсан витаминууд олон нэр төрөлтэйгээр худалдаалагдах болсон. Эдгээр витаминууд нь та бидний үс, хумсын эрүүл бат бөх чанарт тэжээл өгөх, сайнаар нөлөөлөх A, C, E, B гэх мэт төрөл бүрийн витаминыг агуулсан байдаг. Тиймээс өөрт ямар нэгэн харшил, нөлөөлөл байхгүй витаминыг сонгох хэрэглээрэй.

 

холбоотой мэдээ

...
Битгий ширээ өнцөгдөж суу, битгий буландаж суу
...
Хэрэв тогтмол хоёр хэл дээр ярьвал мартамхай өвчний шинж тэмдэгийг бууруулах магадлалтай...
...
“АЛТАЙ” ЯТГЫН Д.ГАНПҮРЭВ ЗАГВАРЫН ШОУ НАЙРУУЛНА
...
Аарц нь махнаас ч илүү уураг агуулдаг

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030