***

Асуудлыг илүү ойлгомжтой дүр зургаар зураглах гээд үзье!2016 оны зургаадугаар сард Эрдэнэт үйлдвэрийн ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг “Монгол зэс” хэмээх хувийн хэвшлийн корпорац хагас тэрбум шахам доллараар худалдан авсан үйл явдлыг монголчууд асар баяртайгаар хүлээн авсан ч, энэ баяр хөөрийг улстөржүүлэн улмаар нам дарж орхисныгсана. Хэдийгээр худалдаж авсан процетур нь маргаантай ч Монголын хувийн хэвшлийн нэг нэгж тухайн үед Засгийн газрын гаргаж чадахгүй байсан санхүүгийн эх үүсвэртэй байж49 хувийг Монголын мэдэлд аваад ирсэн нь маргашгүй үнэн юм. Хамгийн гол нь Монгол Улсын төсвийн 30 хувийг дангаараа бүрдүүлдэг Эрдэнэт үйлдвэр 35 жилийн дараа 100 хувь Монголынх болж байгаагаараа яах аргагүй баяртай үйл явдал байсан. Гэтэл үйл явдал болсон зургаадугаар сараас хойш аравдугаар сар хүртэл хэн ч энэ49 хувийг Монголд авчирсан нь зөв, буруугийн талаар ам нээлгүй нам жим байсан атлаа цаг хугацаагаар тохируулсан дохиолол мэт гэнэт л “орилоод” эхэлсэн. Монгол Улсыг тэжээдэг ганц үйлдвэр олигархуудын гарт орлоо, аюул боллоо, үүнийг л сөрж тэмцэх минь хэмээн Ц. Нямдорж тэргүүтэн шуурч эхэлсэн шүү дээ. Миний мэдэхгүй нууц гэж Монголд бараг байхгүй хэмээн ярьдаг энэ улстөрч Монголдоо орж ирсэн 49 хувийг аюул, авчирсан нөхдүүдийг гэмт хэрэгтэн хэмээн тодорхойлж, нийгмийг доргиохдоо аль эрт гаднынханд алдчихаад байсан 51 хувийн талаар одоо болтол ганц ч үг ган хийхгүй байгаа нь сонирхол татахгүй байж чадахгүй байна. Сонирхол татахаар барахгүй сэжиг төрүүлээд байна.” Шадав нь ч авна уу, Содов нь ч авна уу” гэдэг шиг Монголын мэдэлд орж ирж байвал хувьд байна уу, төрд байна уу хамаагүй, хар хороо дотроо шийдэж болох 49 хувь тойрсон улстөрийгэнэ хоёр жилийн турш хийж“баатар” болсон хүн нэр бүхий улстөрчдийн бүлэглэл холбогдсон гэж нэрлэгдээд байгаа 51 хувийг гаднынханд алдсан үйл явдлыг харин гэмт хэрэг биш, Монголд гэмгүй, хоргүй үйлдэл гэж үзэж байгаатай ялгаа юун, тийм үү! 'Магадгүй эндээс хэзээ мөдгүй өрнөж, илрэх 51 хувийн асуудлаас олны анхаарлыг холдуулах гэж 49 хувь тойрсон асуудлыг зохион байгуулалттайгаар өрнүүлсэн байж болох нь гэсэн хар эрхгүй төрөөд байна. Хардах эрх бидний хэнд ч бий.

***

Өмнөд Африкийн “Стандарт” банкны хяналтын багцаас хол давсан 60 гаруй хувийг нь Хятадын төрийн дөрвөн том банкны нэг болох Аж үйлдвэр, худалдааны банк том дүнгээр дөрвөн жилийн өмнө худалдаадавчихсаныг манай улстөрчид мэдээгүй байсан гэвэл түүн шиг худал үгүй. Өөрөөр хэлбэл тус банкнаас гаргаж буй бүх шийдвэр Хятадын талаас гардаг болсон гэсэн үг. Тэгвэл тэрхүү “Стандарт”-д барьцаалагдсан Эрдэнэт үйлдвэр маань аль эртнээс Хятадын асуудал болж хувирсныг ч өндөр дуу гаргаж, өндөлзөөд байдаг улстөрчид мэддэг байсан байж таарна. Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд авч ард түмэнд хувьцаа болгон тараана гэсэн тэрхүү нөхдийн түмэнд таалагдсан улс төрийн цаадах “зэс” “гууль” нь цухуйж, жинхэнэ санаа нь эндээс тодорч эхэлж байгаа юм биш үү! 

Жастын Батхүү гэдэг нөхөр гэнэт л Монголыг тэжээгч цор ганц шахуу алдартай үйлдвэрийг барьцаалан зууны байтугай цуутай луйвар хийхээр, тэр тусмаа ганцаархнаа зүрхлэн шийдлээ юу? Түүний ард байсан нам, хувь хүмүүсийн нэр дуулдаадбайгааг шалгах шаардлагатай газрууд, түүнчлэн Ц.Нямдоржлавтайяа шалгажэхэлсэн байдаг биз! Яагаад гэвэл Монголын хамгийн шударга гэгдэгч энэ хүний Эрдэнэт үйлдвэртэй төрсөн хүү, танил талаараа холбоотой хувийн агуу эрх ашиг нь хөндөгдлөө шүү дээ.

Тодорхой бүлэглэлийн зүгээс Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалан өр тавьж, үүгээр далимдуулан Өмнөд хөршид шилжүүлэх, ОХУ-ын мэдэлд байсан 49 хувийг улсаас мөнгө гаргахгүйгээр, өөрөөр хэлбэл үйлдсэн нүглээ нэмэхгүйн тулд зохион байгуулалттайгаар тухайн үед худалдан авах чадамжтай Монголын хувийн аж ахуйн нэгжийг “шордож” түүгээр дамжуулан худалдаж аваад буцаан дээрэмдэх, эндээс үүссэн бүх өрийг Эрдэнэт үйлдвэрийн ашгаар буюу хувьцаа эзэмшигч нэрээр Монголын хүн нэг бүрийг “хошгируулж” байгаад төлүүлнэ гэж төлөвлөсөн нь нэгэнт хэрэгжээд эхэлчихсэн юм биш үү!

Ингэснээр эцэст ньЭрдэнэт үйлдвэрийг 100 хувь Хятадын талд өгөх маш холын бодлого хэрэгжсэн ч байж болох ноцтой дүр зураг харагдаж эхэллээ. Эдүгээ хувийн хэвшлийнхний буянаар бидний монголчуудын мэдэлд ирсэн 49 хувийг нэгэнт улсын өмч нэрээр эзэнгүйдүүлсэн болохоор “ Май, Эрдэнэт хэмээх еэвэнгийн үлдсэн тал нь энэ шүү” хэмээн Өмнөд хөршдөө өргөн барих шиг амархан ажил хууль үйлчилдэггүй манай хүнд гаруудадхарин ч нэг байхгүй болсон байх аа!

***

Хамгийн аятайгаар шийдлээ гэхэд л Эрдэнэт үйлдвэр 100 хувьбиш ч, Хятад-Монголын хамтарсан хаягтай болчихож мэдэхээр болж. Лондоны олон улсын Арбитрын шүүх асуудлыг шийднэ гэж байгаа ч өр төлбөрөө ямар хэлбэрээр барагдуулах нь нэгэнт Хятадын талын сонирхол, сонголтын асуудал болсон гэдгийг хэн ч одоо үгүйсгэж чадахгүй. Тиймээс Г.Занданшатарын эрээ цээргүй мэдэгдсэн шиг тун хялбархан төлчих 100 гаруйхан сая доллар нь чухал уу, түүнээс илүү ашигтайгаар өр төлбөрөө Эрдэнэтийг өөрийн болгон хувь эзэмших замаар шийдэх үү гэдгийг Өмнөд хөршийнхөн өөрсдөө мэдэх хэрэг болчихоод байна. 

Зэс, молибдений хvдрийн олборлолт, баяжуулалтаар дэлхийдэхний аравт, Ази тивдээ цээжний тавд тооцогддог яруу алдарт 40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр тойрон өрнөсөн улайрсан улс төржилтийн цаад талд ийм л хар дүр зураг зурагдсан байсан юм биш үү! Хувь хүнийхээ хувьд би л лав ингэж хардаад эхэллээ.

Нийтлэлч Даваадорж, baabar.mn