• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Гурван төрлийн эрх чөлөө байдаг 2023 / 05 / 23

Нийтлэгдсэн огноо: 2023-05-23 09:05:00

Гурван төрлийн эрх чөлөө байдаг. Нэг нь "ЯМАР НЭГ ЮМНААС" гэдэг эрх чөлөө. Энэ бол сөрөг эрх чөлөө. Ээжээсээ чөлөөтэй байх, ааваасаа чөлөөтэй байх, нийгмээс чөлөөтэй байх. Энэ бол сөрөг эрх чөлөө, ямар нэг юмнаас чөлөөтэй байх эрх чөлөө. Эхэндээ сайхан ч зорилго болж чадахгүй эрх чөлөө. Эцэг эхээсээ чөлөөлөгдлөө гээд чи хаачих юм? Нийгмээс чөлөөлөгдлөө гээд чи орь ганцаараа л үлдэнэ. Амьдралын чинь утга учир “ҮГҮЙ” гэж хэлэхэд оршиж чухал, үнэ цэнэтэй бүхнээ алдахад хүрнэ. Алдасныхаа дараа хэнд ҮГҮЙ гэж хэлэх юм? Энэ бол ЯМАР НЭГ ЮМНААС чөлөөлөгдөх эрх чөлөө. Үнэндээ үүнд эрх чөлөө нээх байхгүй л дээ. Гэхдээ оргүйгээс дээр.

Хоёр дахь төрлийн эрх чөлөө бол ЯМАР НЭГ ЮМНЫ ТӨЛӨӨХ эрх чөлөө. Энэ бол эерэг эрх чөлөө. Та анхнаасаа ямар нэг юмыг үгүйсгэхийг бодоогүй. Харин ч ямар нэг юмыг бий болгохыг хүссэн. Жишээ нь та яруу найрагч болохыг хүсч байлаа. Тэгээд үүнээсээ болж эцэг эхдээ “Үгүй” гэж хэлсэн. Гэхдээ үндсэн хүсэл чинь яруу найрагч болох шүү дээ. Эцэг эх чинь таныг инженер болгох гээд байсан. Тэд: “Инженер болсон нь дээр! Илүү мөнгө олно, санхүүгийн хувьд ч арай баталгаатай амьдрана. Яруу найрагч болж болохгүй! Хүмүүс чамайг дооголно. Яаж амь зуух гээв? Эхнэр хүүхдээ яаж тэжээх юм? Яруу найрагч нар мөнгө олдоггүй!” гэсэн. Гэхдээ таньд яруу найраг үнэхээр хэрэгтэй бол, та эрсдэл хүлээхэд бэлэн байгаа бол энэ чинь илүү дээд эрх чөлөө, эхнийхээс илүү эрх чөлөө мөн. Энэ бол эерэг эрх чөлөө. ЯМАР НЭГ ЮМНЫ ТӨЛӨӨХ эрх чөлөө. Ядуу зүдүү амьдарсан ч та жаргалтай байх болно, сэтгэл хангалуун байх болно. Яруу найрагч хэвээр үлдэхийн тулд зөөгч хийсэн ч баярлана, сэтгэл дүүрэн байна. Хүсч байгаагаа хийж байгаа учраас, хийх ёстойгоо хийж байгаа учраас. Энэ бол эерэг эрх чөлөө.

Гурав дахь төрлийн эрх чөлөө бий. Дээдийн дээд эрх чөлөө. Дорно дахинд үүнийг бид МОКША гэж хэлдэг. Туйлын эрх чөлөө, эерэг сөрөг хоёулангаас нь давсан эрх чөлөө. Эхлээд ҮГҮЙ гэж хэлж сур. Дараа нь ТИЙМ гэж хэлж сур. Дараа нь АЛЬ АЛИНГ НЬ март, зүгээр л ОРШ. Гурав дахь эрх чөлөө бол ямар нэг юмнаас ангижирдаг эрх чөлөө биш, ямар нэг юмны төлөөх эрх чөлөө биш. Зүгээр л эрх чөлөө. Тухайн хүн зүгээр л эрх чөлөөтэй байдаг. Эсрэг байх асуудал үгүй, төлөө байх асуудал үгүй.

ЯМАР НЭГ ЮМНААС гэдэг эрх чөлөө бол улс төр юм. Тиймээс л бүх хувьсгалууд ялчихаад эцэстээ бүтэлгүйтдэг.

ЯМАР НЭГ ЮМНЫ ТӨЛӨӨХ эрх чөлөө урлаг мэт байдаг, бүтээлч, шинжлэх ухаанч байдаг.

ЗҮГЭЭР Л эрх чөлөө харин шашинлаг байдаг.

Та нарт МОКША буюу зүгээр л эрх чөлөөг заахын өмнө, энэ ч биш тэр ч биш, үүний төлөө ч биш түүний төлөө ч биш, зүгээр л цэвэр эрх чөлөөг заахын өмнө эерэг эрх чөлөөнд суралцацгаа: ЯМАР НЭГ ЮМНЫ ТӨЛӨӨХ эрх чөлөөнд!

ОШО

Бясалгал аниргүйн төв

 

холбоотой мэдээ

...
Эртний Ромын түүх, соёлын нэг Колизей
...
Зүрх бол зөвхөн цус шахдаг булчин биш...
...
Хамгийн чухал ур чадвар болох харилцааны ур чадвараа сайжруулах
...
Ажилтнуудыг идэвхгүй болгодог 8 чухал шалтгаан

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Тэмдэглэлт өдрийн утгыг ойлгохуй
2023-06-01 13:35:00
Мартамхай өвчинд хүргэдэг тархины хөгшрөлтийг удаашруулахын тулд 30 наснаас эхлэн анхаарах хэрэгтэй
2023-06-01 13:32:00
Нумын ордынхон хамгийн үнэнч бус хүмүүс
2023-06-01 12:15:00
Винченцо Перуджа - Мона Лизаг домог болгосон хүн
2023-06-01 10:40:00
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030