Стэнфорд их сургуулийн нэгэн сэтгэл судлаач нэг ангийн 10 настай хүүхдүүдэд өөрсдийнх нь төвшинд бага зэрэг хүндэдсэн бодлого бодуулахаар самбар дээр бичсэн байна. Ангийн тал хүүхдүүд бодлогыг хараад баяртайгаар хүлээн авч хариуг нь олохыг оролдож байсан бол нөгөө тал нь дэндүү хүнд байна, би чадахгүй хэмээн хойш суусан байна. Зарим нь өөр тоондоо сайн хүүхдээс хуулах оролдлого хийсэн бол цөөн хэд нь өөрсдийгөө тайтгаруулахын тулд бүүр муу бодсон хүүхдийг хайсан байна.
Энэхүү байдал нь бидэнд болон боловсролын системд алдаа байна гэсэн үг юм. Олон жилийн турш бид хүүхдүүдээ ухаантай байна, онц дүн авлаа гэж магтаж эсвэл авьяастай байгаад нь сайшааж, урамшуулсаар ирсэн. Гэтэл энэ нь хүүхдүүдийг зөвхөн дүнгийн төлөө, магтуулахын төлөө сурдаг болгосон ба хүүхдүүд яг үнэндээ өөрийнхөө төлөө огт сурдаггүй болох нь нотлогджээ. Дүнгийн төлөө сурсан ихэнх хүүхдүүд том болоод яг юу хийхийг хүсдэг, юу хийх дуртайгаа мэддэггүй ба үүнээсээ болж ажил мэргэжлээ буруу сонгох, амьдралын зорилгогүй байх нь элбэг тохиолддог аж. Мөн зөвхөн онц дүн авлаа, сайн сурлаа гэж магтах нь хичээлдээ тааруухан хүүхдүүдийг бүхнээс хойш суусан, өөрийгөө сорих хүсэл тэмүүлэлгүй болгодог байна. Ийм төрлийн хүүхдүүд ихэвчлэн сургуульд сурах хүсэлгүй болж өөртөө итгэх итгэлгүй болж бусдад найдсан хандлагатай болдог.
Тэгвэл энэхүү асуудлыг хэрхэн шийдэж болох вэ? хариулт нь тун энгийн хүүхдүүдийг зөвхөн ямарваа нэгэн зүйлийг сайн хийсэн хойно нь сайшааж урамшуулах бус харин хийх гэж оролдож байгаад нь урамшуулах ёстой аж. Буруу бодсон ч байсан хамаагүй хүүхэд бодох гэж оролдсон л бол энэ оролдлогыг нь сайшааж байх нь хамгийн чухал. Ингэснээр хүүхэд ямарваа нэгэн зүйлээс шантрах мөн хойш суухаа больдог ба бүх зүйлийг эерэгээр харж, эерэгээр хандаж эхэлдэг байна. Үр хүүхдүүдээ зорилготой, хүсэл тэмүүлэлтэй болгож өсгөх нь эцэг эхчүүд бидний хүлээх том үүрэг хариуцлага юм шүү!
Эх сурвалж: After School English Institute