• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2630

02 сарын 22
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

М.Энхболдыг огцруулах, онхолдуулж унагах ажиллагаа эхэллээ... 2018 / 11 / 22

Нийтлэгдсэн огноо: 2018-11-22 14:50:00

Өнөөдөр 11 дүгээр сарын 22-ны пүрэв гарагийн УИХ-ын нэгдсэн чуулган цагтаа эхэлсэнгүй, гишүүд нь ч тэгтлээ цугларч өгөхгүй л байлаа. Арай эрт ирсэн гишүүд нь гарч гүйлдээд л, өрөөндөө орж кофе уух, ганц нэг нь хүнтэй уулзах гээд чуулганы танхимд тогтвортой сууж байгаа нь тун цөөхөн үзэгдэнэ. Голдуу залуу гишүүд хаана л сэтгүүлчид, хэвлэл мэдээллийнхэн байна тийшээ л шавж, яриа өгч, зарим нэг нь жигтэйхэн бүлтэрцгээж байсан бол зарим шударга нь гайгүй жинтэй яриа өгч байв шүү.

Харин өнөөдрийн гол дуулианыг эрх баригч МАН-ын Бүлгийн “Эсэргүү гишүүд” болох Л.Оюун-Эрдэнэ, т.Аюурсайхан нар тэргүүлэн тарьж, тэдний араас “Зөрчлийн хуулийн эх баригч” Х.Нямбаатар болон сөрөг хүчин АН-ын бүлгийн бас л эсэргүү гишүүд нь болох Ж.Батзандан, Л.Болд нар дагалдсаар УИХ-ын гишүүдийн мэдээлэл өгдөг самбарын өмнө өөрсдийг нь одоохондоо даргалж суугаа “МАН-ын эрх баригчдын 60 тэрбумын гол гэм буруутан” гэгдсэн УИХ-ын дарга М.Энхболдыг гарцаагүй огцруулж болзошгүй мэдэгдлийг хийж, сэтгүүлчдийн нүдийг орой дээр нь гаргасан юм.

Тэдгээр “Эсэргүү гишүүд”-ийн зүгээс  УИХ-ын дарга М.Энхболдыг хуулийн дагуу ажиллаж чадахгүй байна. Уг нь хууль тогтоох дээд байгууллагын тэргүүн ийм байж болохгүй, гагцхүү хуулийн дагуу л ажиллах ёстой гэсэн юм. Тэгээд ч иймэрхүү асар их “Ашиг сонирхлын зөрчилтэй” УИХ-ын дарга М.Энхболдтой хойшид хамтран ажиллах ямар ч боломжгүй гэдгээ мэдэгдэж, тэдний энэхүү шаардлагад одоогоор 40 гаруй гишүүн гарынхаа үсгийг зураад байгааг ч мэдэгдсэн юм.

Тэдгээр гишүүд гагцхүү УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүртэл чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдгээ хатуухан мэдэгдсэн.  Тэгээд ч одоогоор Монголын улстөрд үүсээд байгаа эмх замбараагүй байдал, эсрэг тэсрэг тэмцэл нь УИХ-ын дарга М.Энхболд улстөрийн хариуцлагаа хүлээж, Монголын ард түмнээс уучлал гуйтал бойкот зарлаж байгааг нь ч АН-ын Бүлгийн гишүүн Ж.Батзандан илэрхийлсэн юм.

Хамгийн гол нь “Монголын төрийн албадыг 60 тэрбумаар үнэлэн худалдан наймаалж, өөрсдөө их хэмжээний мөнгө хуваан завших” гэсэн асуудлаар нь Нээлттэй сонсгол явуул гэснийх нь төлөө УИХ-ын дарга М.Энхболд нь У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газрыг огцруулахаар Д.Хаянхярваа нарыг уриалан дуудаж, Монголд улстөрийн хямрал үүсгэхээр улайран дайрсан тул түүнийг зайлшгүй огцруулах ёстой гэж үзсэн учраас бид бойкот зарлаж байгаа гэдгээ ч УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ онцолсон юм.

Уг нь өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулган 10:00 цагаас эхлэх ёстой байсан ч гишүүд нь цугларч өгөхгүй, өөрсдийнх нь бүлэг эхнээсээ ялагдал хүлээх нь тодорхой болчихсоныг мэдэрсэн тул Засгийн газрыг унагахаар өөрсдийнхөө 27 гарын үсэгтэй бичиг гэгчээ, өөрсдийг нь толгойлж тэрхүү хуйвалдааныг гардан зохион байгуулсан УИХ-ын дарга МЭнхболдод хоёр гардан барьж байсан Д.Хаянхярваа болон түүний бүлэглэлийн “Бохь зажилагч Н.Амарзаяа, Монголд Ураны хог хаягдал булуулна хэмээн дээр дооргүй хашхирч явсан А.Ундраа, байнгын унтагч Д.Оюунхорол, ЖДҮХС-ын мөнгөнөөс 7 орчим тэрбумыг авсан хэрнээ 3.5 тэрбумыг нь огт буцааж өгөхгүй байгаа “Капитал” банкны эзэн Б.Ундармаа” нар тун ч зэвхий царайлчихсан ганц хоёрхон үзэгдээд л алга болцгоосон юм.

УИХ дахь эрх баригч МАН-ын Бүлгийн гайгүй шударга, УИХ-ын дарга М.Энхболдыг “Монголын төрийн албыг 60 тэрбумаар үнэлж, дараа нь өөрсдөө тэр их мөнгөө худааж авахаар тохиролцсон” хэмээн хамгийн их шүүмжилж байсан “Эсэргүү гишүүд” болох Л.Оюун-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын тэмцэл эцэстээ ийнхүү ялалт байгуулах нь тодорхой болж, УИХ-ын дарга М.Энхболд аль хэр шударга улстөрч, өөрийнхөө бурууг хүлээж чаддаг эр хүн үү, үгүй юу гэдгээ Монголын ард түмэнд нягтлан шалгуулах түүхэн цаг үе ийнхүү  цохилж эхэллээ.

Мэдээж Монголын улстөрд тун олон жил амь бөхтэй, эрх мэдлийн хамгийн өндөрлөгүүдэд бат найдвартай суусаар байсан тул УИХ-ын дарга М.Энхболдод энэ өдөр амьдралынх нь хувьд бас л хамгийн хүнд, “Хар өдөр” болж байгаа нь ойлгомжтой, тодорхой ч юм. Сүүлийн үед цахим ертөнцөд “М.Энхболдоо чи сайн дураараа огцроод Төв аймагтаа оч. Ер нь ч Төв аймгийнхан та нар энэ М.Энхболдыгоо татаж аваад, Засаг даргаа болгоно уу, аймгийнхаа ИТХ-ын дарга болгоно уу өөрсдөө л мэдэцгээ” гэсэн элэглэсэн ч юм шиг, байгаа оносон ч юм шиг мэдээллүүд мөн ч их явсансан.

Харин 1964 оны долоодугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод мэндэлсэн, өнөөдөр дөнгөж л 54 настай М.Энхболдын хувьд цаашид дор хаяж 10 жил төрийн алба хашчих цаг хугацаа байгаа нь тодорхой билээ. Тэгэхээр мань эр хэзээ мөдгүй огцорч ч болзошгүй болчихсон өнөөдрийн Улаанбаатар хотын захирагч Су.Батболдын оронд Нийслэлийн Засаг дарга болдог ч юмуу, аль эсвэл саяхан л түнжин хагарч өнөөдрийн өөрийнх нь эсрэг тун эвгүй тулган шаардлагыг бий болгох үндэс болсон Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй хагарч бутарсан эв түнжингээ сайжруулах гээд хийх ажил их гарах нь ойлгомжтой юм.

Ер нь Монголын улстөрчид, улстөрийн намууд 28 жил хэрүүл тэмцэлтэй, хоорондох бүлэглэлүүдийнхээ зөрчил тулаанд нэрвэгдэж явсан ч өнөөдрийн эрх баригч МАН-ынхны дунд үүсээд байгаа шиг гүнзгий хагарал, сандал ширээгээ булаацалдсан бараг л бөөн зодоон нүдээндээ тулж байсан удаа тун цөөхөн, бараг л байгаагүй гэж хэлэхэд үнэнээс хол зөрөхгүй л болов уу. Хамгийн гол нь эрх баригч МАН-ын дунд үүсээд байгаа бүлэглэл хоорондын тэмцэлдээн нь эцэстээ тун ч ширүүсч Засгийн газраа унагах тэмцлээр эхэлсэн ч, эцэст нь өнөөдөр  өөрийг нь огцруулах тэмцэл эрчээ авсаны гол буруутан нь яах аргагүй УИХ-ын дарга М.Энхболд өөрөө л мөн билээ.

Учир нь тэрээр 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн болон, дараа нь “Монголын төрийн албадыг 60 тэрбумаар үнэлэн наймаалцаж, хөрөнгө санхүүгийн бат найдвартай ар талаа босгож аваад, эцэст нь тэр мөнгөнийхөө тодорхой хувь, хэсгийг нь хувааж авцгаая” гэсэн тухайн үеийн НИТХ-ын дарга асан Ц.Сандуй болон түүний санхүүгийн зөвлөх байсан А.Ганбаатар гэгч этгээдийн бусармаг санааг дэмжиж, Монголын төрийн албадыг булшлахаар зэхэж байсан харанхуй нүхэндээ эцэст нь өөрөө унаж, улстөрөөс хэсэгтээ хөндийрөх нь ойртож байна.

Гэхдээ УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах, эцэст нь онхолдуулж унагаж чадах эсэх нь энэ УИХ дахь залуухан “Эсэргүү гишүүд” болон тэднийг дэмжигчдийн нэгдэл нягтрал аль хэр бат бөх байх, эхэлсэн ажлаа дуусгах хүч, зориг байх эсэхээс нь л шалтгаална гэдгийг сонгогч олон тэртэй тэргүй сайн ойлгож, мэдэрч байгаа нь тодорхой юм.   

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com 
Утас: 76110303, 76110505

 

 

холбоотой мэдээ

...
Хөгжмийн хосгүй авьяастай бяцхан Моцарт
...
Жулиус Прайсын аялал ба Хүрээний хөөрхөн Дулмаа
...
Монгол эрчүүдийг хүйтэн чулуугаар номхотгосон түүх
...
Бидний мэдэхгүй нийслэл хот

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
The 10 Most Beautiful Stops on the Trans-Siberian Railway
2019-02-21 18:53:00
Сангийн сайдын мэдэгдэл “Ардчилсан нам өр тавиад, бид түүнийг нь төлж барагдуулж байгаа” гэх төөрөгдлийг нийтэд хүргэхийг зорьсон гэлтэй...
2019-02-20 07:50:00
Сёя Наказима Японы хамгийн үнэтэй хөлбөмбөгчин боллоо
2019-02-20 07:48:00
Судас ба элгийг хөгшрүүлэхгүй шидтэй хамгийн шилдэг тос
2019-02-20 07:45:00
Доналд Трамп Венесуэлийн цэргийн албан хаагчдаас сөрөг хүчнийхнийг дэмжихийг хүслээ
2019-02-20 07:43:00
Артерийн судас цэвэршүүлж, зүрхний шигдээсээс аврах ундаа
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030