• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2630

12 сарын 15
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Польш улсад эрэн сурвалжлагдаж буй гэх Д.Нямжав ЗГХЭГ-ын дэд даргаар ажиллаж байна 2019 / 10 / 01

Нийтлэгдсэн огноо: 2019-10-01 12:47:00

УИХ-ын гишүүн, Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооны дарга Т.Аюурсайхан өчигдөр хууль бус наймаанд нэр холбогдож Польш улсад  эрэн сурвалжлагдаж буй 69 төрийн албан хаагч, дипломатуудын нэрсийг зарласан.

Тэгвэл уг жагсаалтад багтсан Москва дахь Элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга асан Даржаагийн Нямжав эдүгээ ЗГХЭГ-т дэд даргаар ажиллаж байгаа аж. 

Тэрбээр үүсээд байгаа нөхцөл байдлын талаар “Тухайн үед буюу 2001-2005 онд ОХУ-ын элчин сайдын яаманд ажиллаж байхдаа амралтаараа Польш улс руу нэвтрэхдээ ердийн тамхи оруулж гаргасан асуудал байдаг. Үүнийг л зөрчил гэж үзэж байгаа байх. Хэрэгт холбогдсон гэж өөрийгөө бодохгүй байна. Би Монголын төрийн төлөө тодорхой түвшинд бүх ажлыг нь хуулийн хүрээнд хийж байсан. Би энэ асуудлаар 2009 онд мөрдөн байцаагч асуухад тайлбараа хэлж байсан. Би олон удаа тамхи зөөж хууль журам зөрчөөгүй. Шаардлагатай гэж үзвэл хариуцлага хүлээгээд өргөдлөө өгөөд шалгуулахад бэлэн байна" гээд "Өргөдөлөө бичээд сууж байна. Тухайн үед болсон асуудал буруу үйлдэл байжээ л гэж бодож байна. Гэхдээ би өөрийгөө гэмт хэрэг үйлдээгүй гэж бодож байгаа” хэмээн тайлбарлажээ. 

Польш улсын хуулийн байгууллагаас манай улсын 69 иргэнийг эрэн сурвалжилж байгаа бөгөөд эдгээр дунд дипломат ажилтан, төрийн албан хаагчид, улс төрийн намын удирдах түвшний ажилтнууд байгаа талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос мэдээлсэн.

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийн асуудлыг хоёр удаа хаалттай хэлэлцсэн. Ирүүлсэн мэдээлэл дунд хилийн чанадад ял эдэлж байгаа иргэдийн мэдээлэл байсан учраас хаалттай хэлэлцсэн байна. Ингээд тогтоол гаргаж, Засгийн газарт чиглэл өгөөд, хамтарч ажиллаж байгаа юм байна.

Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Хилийн чанадад дипломат төлөөлөгчдийн газарт ажиллаж байхдаа хууль бус наймаанд оролцсон хүмүүсийн мэдээллийг өмнө нь бас өгч байсан. Туайн үед маш нууцын зэрэглэлтэй байнгын хороонд ирсэн байсан. Учир нь хилийн чанадад ял эдэлж байгаа Монгол Улсын иргэдийн мэдээлэлтэй хамт ирүүлсэн учраас задалж чадаагүй.

Энэ удаа нууцын зэрэглэлгүй хүлээж авсан. Нийт 69 иргэний мэдээлэл байна. Зарим нь  дипломат төлөөлөгчдийн газарт, өөрөөр хэлбэл Гадаад хэргийн яаманд харьяалагддаг хүмүүс. Зарим нь төрийн албанд харьяалагдаж өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүмүүс. Зарим нь улс төрийн намуудын тодорхой удирдах дээд түвшний хүмүүс. Зарим нь албан пасспорт ашиглаж хууль бус наймаа хийсэн иргэд. Энэ хүмүүсийг Польшийн цагдаагийн газраас гэмт хэрэгт холбогдуулж эрэн сурвалжилж байгаа. Энэ хүмүүсээс одоо хүртэл дипломат албанд, төрийн албанд, улс төрийн намд байгаа хүмүүс байна.

Гадаад бодлого, аюулгүй байдлын байнгын хорооноос хар тамхи мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бодис, бусад хууль бус наймаанд оролцож байгаа дипломат ажилчдын асуудлыг нэг мөр таслан зогсоох, албанаас нь чөлөөлүүлэх, хуулийн хариуцлага тооцуулахаар ажиллаж байгаа.

Монгол Улсад хар тамхины тархалт хэрэглээ газар авсан байна. ҮАБ-тай холбоотой асуудал мөн. Тиймээс гадаад дахь дипломат алба хаагчдаас гадна дотооддоо хар тамхины хэрэглээг зогсоох, залуучууд, иргэд олон нийтийг соён гэгээрүүлэх, илрүүлэх, сүлжээг нь таслан зогсоох, хуулийн хариуцлага тооцох чиглэлд Тагнуул болон цагдаагийн байгууллагад тодорхой чиглэл өгч хамтран ажиллаж байгаа.

Гадаадад үйлдэгдсэн гэмт хэргийг дотооддоо шалгах боломжгүй гэдэг тайлбарыг зарим хариуцлагатай хүмүүс хэлж байсан. Үүнийг байнгын хорооны даргын хувьд хүлээн зөвшөөрөхгүй. Тэнд төрийн албанд ажиллаж байгаад зөрчилд орсон хүмүүс Монгол улсын хууль тогтоомжоор хариуцлага хүлээх ёстой. Дээрх 69 хүнээс эхний ээлжинд нийт 6 албан тушаалтан ажлаас чөлөөлөгдсөн” гэв.

Үүнд:

Х.Даваадорж - Хил дамнасан хууль бус наймаанд оролцсон үндэслэлээр Бельги улс дахь Элчин сайдын яам болон Европын холбоо, НАТО болон Бенилюкс орнуудын элчин сайдын зөвлөхийн албан тушаалаас нь чөлөөлжээ. Түүнийг 2009 оноос хойш эрэн сурвалжилж байгаа удаа дараа дипломат албанд томилогдсоор байсныг Т.Аюурсайхан мэдээллээ. 

Батын Болор - Х.Даваадоржийн гэргий. Хууль бус наймаанд нэр холбогдон одоог хүртэл эрэн сурвалжлагдаж байна. 

Авирмэдийн Батсайхан - БНЛУ-аас чөлөөлөгдсөн. 2002-2003 онд Польш улсад түр ажиллаж байхдаа ОХУ-аас их хэмжээний тамхи хууль бус наймааны хэрэгт холбогдон албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. 

Д.Мөнх-Эрдэнэ - БНХАУ-ын Хөх хотын Ерөнхий консулаар ажиллаж байхдаа дипломат эрхээ ашиглан, тээврийн хэрэгслийг 

Б.Баттүшиг - Бүгд найрамдах Турк улсын Истанбул хот дахь дэд консулаар ажиллаж байхдаа хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдан, шалгагдаж байгаа. 

С.Эрдэнэбаяр - Бүгд найрамдах Турк улсын Истанбул хот дахь Консулын газрын жолоочоор ажиллаж байхдаа их хэмжээний хар тамхи тээвэрлэж байгаад ХБНГУ-д саатуулагдан, шалгагдаж байгаа. 

С.Эрдэнэ - БНХАУ-ын Хонконг хотод суух ерөнхий Консулын албан тушаалаас чөлөөлөгдсөн. 2004 оны есдүгээр сард Германд саатуулагдан шалгагдаж байсан. 

Г.Ганаа 

 

холбоотой мэдээ

...
Засгийн газар 1072 хувьцааны 30 хувийг 300 мянгаар худалдаж авна
...
Өлсгөлөн зарласан ч Н.Энхбаярыг сонгуульд өрсөлдүүлэхгүй
...
Хууль бус ажиллагаанд оролцсон дипломатууд дахин томилогддог байжээ
...
О.Баасанхүү гишүүн Ерөнхийлөгчид хүсэлт хүргүүлэв

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
2019-12-03 09:25:00
ЭНЭМТ-ийн зөвхөн эрүү, нүүрний тасагт жилд 4,000-5,000 хүүхэд хагалгаанд ордог, яагаад гээч...
2019-11-29 20:14:00
Хоёр кофе захиалъя, нэгийг нь хананд...
2019-11-29 17:55:00
Яагаад хүүхэд ээжийгээ элэг барьж, бусадтай зүгээр байдаг вэ
2019-11-29 17:45:00
How Mongolia Changed My Life
2019-11-29 15:10:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030