• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2630

12 сарын 15
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хүүхдийг зодож шийтгэж хэрхэвч болохгүй 2019 / 10 / 08

Нийтлэгдсэн огноо: 2019-10-08 15:25:00

Эцэг эхчүүдийн хүүхдээ сургах гол арга нь зодох байдаг. Мэдээж эцэг эх нь болсон хойно хүүхдээ хэвтэрт ортол нь, өвдөж хавдтал нь зодохгүй ч гэлээ, сэтгэлд нь шарх үлдээж болзошгүй юм. Тиймээс нийт эцэг эхчүүддээ зориулж, хүүхдэдээ биеийн хүчээр аливааг ойлгуулах гэж оролдож, айлгахын оронд илүү ухаалаг арга ашиглаж болох тухай мэдээллийг хүргэж байна.

Ямар ч нэмэр болохгүй

Хүчирхийлэл хэзээ ч зөв гарц биш. Хүүхдийг зодож загних нь ердөө л тухайн үед хийсэн буруу үйлдлийг зогсоож байгаа нэг арга болохоос, ирээдүйд тэднийг зөв замд оруулах арга зам биш юм. Үүнийг эцэг эхчүүд маань сайн ойлгож, хүүхэд рүүгээ гар далайхаас өмнө ярилцаж, зөв бурууг ойлгуулах нь чухал. Тэднийг жоохон гэж бүү бод. Таны ярьж байгаа бүгдийг тун ч сайн ойлгож чадна.

Нэг зодсон бол дараагийн удаа илүү хүчтэй зодно

Хүүхдэдээ нэг л удаа гар хүрсэн бол дараагийн удаа илүү хүчтэй зодно. Судалгаагаар ч үүнийг баталсан байдаг. Нэг л мэдэхэд та хүүхдийнхээ гар биеийг хөхөртөл нь ч зодсон байж мэднэ шүү дээ. Тиймээс анхнаасаа бүү гар хүрээрэй.

Related image

Хүүхдийг ууртай, ширүүн болгоно

Бага байхдаа зодуулж, хүчирхийлэл дунд өссөн хүүхэд том болоод хань ижил болон үр хүүхдэдээ яг л адил занг гаргадаг. Нэг ёсондоо энэ нь яг л удамшлын өвчин мэт тархана. Мөн гэртээ аав ээждээ зодуулдаг хүүхэд сургууль дээрээ очоод, бусад хүүхдийг зодох гэх мэт үйлдэл гаргадаг. Хүүхэд эцэг эхийн толь гэдэг шүү дээ. Тиймээс та хүүхдээ зөв хүмүүжүүлэхийг хүсч байвал, өөрөө яг л тийм бай.

Хүүхэд сэтгэл гутралд орно

Хэрвээ таны нөхөр танд гар хүрвэл, та түүнд хайртай хэвээр байж чадах уу? Хүүхэд үүнтэй л яг адил. Эцэг эх нь зодсон бол тэд аав ээж надад хайргүй юм болов уу гэж бодож эхэлнэ. Хэрэв байдал тодорхой хэмжээнд давтагддаг бол хүүхэд намайг хайрлах хэн ч байхгүй хэмээн бодож, бусдад сэтгэлээ нээхээ болино.

Image result for abusing children

Хүүхдийг өвтгөж ч мэднэ

Сэтгэл санаагаар унаж, хэт гомдох нь хүүхдийг стресст оруулж мэднэ. Харин стресс нь тэдний дархлааны системийг сулруулж, амархан өвдөхөд хүргэж болзошгүй.

Харин үүний оронд тэвчээртэй бай

Хүүхэд тань хэчнээн буруу юм хийж, уурыг тань хүргэсэн байлаа ч, тэвчээртэй байх хэрэгтэй. Яг л 2 настай хүүхдийн “Яагаад” гэх синдромын үеэр эцэг эхчүүд тэдний төвөгтэй зан авирыг тэвчиж, байгалиасаа ингэж байгаа зүйлийг яалтай билээ хэмээн боддог шүү дээ. Яг л үүнтэй адил хүүхдэдээ гар хүрч, уураа гаргахын оронд багахан тэвчээр заагаарай.

Зөв үлгэр дуурайлал үзүүл

Та хүүхдэдээ дүүгээ зодож болохгүй гэхчлэн сургадаг биз дээ. Тэгсэн атлаа өөрөө хүүхдээ зодож, гар хүрэх нь хэлсэн үгнээсээ зөрж байгаа хэрэг. Харин өөрийн хэлсэн үгэндээ хүрдэггүй эцэг эхээс хүүхэд юу сурч, ямар хүн болж төлөвших билээ. Тиймээс хүүхдэдээ зөв үлгэр дуурайлал үзүүлж, түүнд болохгүй гэж хориглосон зүйлээ өөрөө ч бүү хийгээрэй.

Дуугаа намсга

Хэдийгээр та хүүхдэдээ зөв юм хэлж байгаа ч, орилж хашгичих нь тэднийг зөвхөн айлгаж, ямар ч үр дүнд хүргэж, ухаан суулгахгүй. Харин үүний оронд нам дуугаар ярьж ойлгуулж, тэдэнтэй ярилцах нь илүү үр дүнтэй.

Шийтгэлийн арга

Зодох нь хүүхдийг шийтгэх цор ганц арга биш. Үүний оронд тэднийг өөр олон байдлаар шийтгэж болно. Жишээлбэл гар утсыг нь хэсэгтээ хурааж авах, юу буруу хийснээ ухаартал нь ганцааранг нь суулгах гэх мэтчилэн.

 

 

холбоотой мэдээ

...
Хэрэв тогтмол хоёр хэл дээр ярьвал мартамхай өвчний шинж тэмдэгийг бууруулах магадлалтай...
...
Сэвх, толбоноос аврах лосьон
...
Залхууралтай тэмцэх япон арга - Кайзэн буюу 1 минутын зарчим
...
Мөнгө дуудах домын аргуудаас

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
2019-12-03 09:25:00
ЭНЭМТ-ийн зөвхөн эрүү, нүүрний тасагт жилд 4,000-5,000 хүүхэд хагалгаанд ордог, яагаад гээч...
2019-11-29 20:14:00
Хоёр кофе захиалъя, нэгийг нь хананд...
2019-11-29 17:55:00
Яагаад хүүхэд ээжийгээ элэг барьж, бусадтай зүгээр байдаг вэ
2019-11-29 17:45:00
How Mongolia Changed My Life
2019-11-29 15:10:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030