“Юбка банзал болон даашинзны доороос (эсхүл энгэрийн задгай хэсгийн) зураг авах хийгээд видео хийвэл 2 хүртэлх хорих ялаар шийтгэх” шинэ хуулийг Германы Холбооны зөвлөлөөс сайшааж баталлаа.
Дулаан цагт ялангуяа охид эмэгтэйчүүд ийм төрлийн халдлагад их өртдөг, өмнө нь энэ төрлийн хэрэг бараг шийтгэлгүй өнгөрдөг байсан гэнэ.
Мөн ослоор өөд болсон хүний зургийг газар дээрээс авах хийгээд видео хийж нийгмийн сүлжээгээр тараавал мөн ижил шийтгэл оноохоор болжээ.
Д.Оюун
Герман улс