• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2850

01 сарын 18
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хүүхдээ бусдыг ойлгодог сэтгэлтэй болоход анхаараарай 2020 / 12 / 03

Нийтлэгдсэн огноо: 2020-12-03 16:15:00

Хүүхдүүд бие биенээ ямар нэг онцлогоор нь гоочлох, шоолох цаашлаад муу хэлэх (тэнэг, бүдүүн, ядуу, өнчин г.м) үед ээж аавууд “Бусдыг муулж болохгүй” гэж сануулах, анхааруулаад л орхих нь олонтаа. Мэдээж энэ нь зөв алхам ч гэсэн, ийм нөхцөл байдалд болж өгвөл дараах байдлаар үзэл бодлоо илэрхийлж, хуваалцаж байгаарай.

Өөртөө тохиолдохыг хүсдэггүй зүйлийг бусдад хийж болохгүй гэж бодох ёстой” гэдгийг сайн ухамсарлуулан санал бодлоо хуваалцан ярилцаж байгаарай. Загнаж, зааварлах биш ЯРИЛЦАХ шүү. Тухайлбал:

“Чи ийм зүйл ярьж байгаа нь ээжид /аавд/ нь таалагдахгүй байна”

“Хэрэв чамайг ч бас хэн нэгэн ийнхүү шоолвол чамд ямар санагдах вэ?”

“Тэр хүүхдийн оронд өөрийгөө тавиад жоохон ч гэсэн бодоод үз дээ”

“Бидэнд байхгүй давуу талууд түүнд ч бас бий, бид бага зэрэг ялгаатай харагддаг байж болно” г.м.

Өөрөөр хэлбэл “Болохгүй” гэж анхааруулга өгөөд зогсоочих, хийхгүй болгочих зүйл биш, нөгөө хүний нөхцөл байдалд өөрийгөө тавьж бодох ухааныг хүүхдэдээ өгөхийг хичээж хүүхдэдээ учир шалтгааныг тайлбарлаж өгөөрэй. Тэгж чадвал та түүнд маш том өв хөрөнгө үлдээлээ гэсэн үг. Хүүхэд тань онц дүн авч, тэмцээн уралдаанд ялахаас ч илүүтэй, хүний хувьд эзэмших ёстой маш чухал чанар нь.

Аливааг шоолж, муулж байгаа нь хүүхдийн буруу биш. Хүүхэд бүхэнд ер нь өөрийгөө гол дүр хэмээн бодож хорвоо зөвхөн өөрийг нь л тойрон эргэдэг мэтээр санаж өөрөө л хөгжилтэй байвал болно гэсэн бодлоор бусдыг дооглох хэсэг үе байдаг.

Тийм ч учраас энэ л үед нь огт тоохгүй орхих эсвэл “Сайн, муу” гэсэн үнэлэмж, “Болно, болохгүй” гэдэг хязгаар “Мундаг юм аа” гэж магтахаас илүүтэй “Чи тийм зүйл хийх юм бол ээжид нь муухай байх болно”, “Тийм зүйл хийсэн болохоор ээж нь баяртай байна” гэж аав ээж та өөрийн мэдрэмжийг илэрхийлэхээс гадна, "муухай үг сонссон тэр хүнд одоо ямар санагдаж байгаа бол" гэхчилэн ярилцаж байх нь хүүхдийг бусдыг ойлгох чадварт суралцуулж байдаг.

Мөн аав ээж та өөрөө хүүхдийнхээ дэргэд хэн нэгнийг хэзээ ч бүү гоочилж, муу хэлж байгаарай. Хүүхэд бусдыг байгаагаар нь ойлгож, хүлээн зөвшөөрч, дасан зохицдог байх маш чухал шүү.

Г. Төмөрзаяа

Хөөрхөн шар шувуу сургалт судалгааны төв

 

холбоотой мэдээ

...
Ойрхон дүү - Хүүхдийн стресс
...
Хятад хэлний үеийг монгол хэлээр галиглах журмыг таницуулах ёслол болно
...
Миний найз - Миний аав
...
Бага насны хүүхдэдээ уур бухимдлаа илэрхийлж болох эерэг аргуудыг зааж сургаарай

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Үе мөчийг эмийн ургамлаар эмчлэх талаар
2021-01-13 21:57:00
Бүсгүй хүн хоол сайн хийдэг эсэх, хуруу хумсаа арчилж торддог эсэх, дээд боловсролтой эсэх нь эрэгтэй хүнд тийм ч чухал биш
2021-01-13 21:35:00
Өнгөрсөн сард брент төрлийн газрын тосны үнэ өссөн тул энэ сард шатахууны үнэ нэмэгдэнэ
2021-01-13 21:30:00
МУСГЗ, сэтгүүлч Г.Жамьян - “КОРОНАТАЙ ДАЙТСАН НЬ” гэдэг эмгэнэлт жүжиг
2021-01-13 21:08:00
Усанд сэлэлтийн Олимпийн аварга Конгрессийн байр луу дайран орсон хүмүүсийн дунд байжээ
2021-01-13 19:00:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030