• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2850

04 сарын 21
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Хорт хавдраас сэргийлэх чухал 7 алхам 2021 / 04 / 06

Нийтлэгдсэн огноо: 2021-04-06 16:00:00

Та үүнийг өдөр тутмынхаа амьдралд хэрэглэж хэвшүүлээд үзээрэй.

1-р алхам: Тамхи бүү хэрэглэ.

Бүх төрлийн тамхи нь таныг хорт хавдраар өвдөх аюултай байдалд хүргэдэг. Тамхинаас татгалзах эсвэл тамхи татахаа болихоор шийдвэрлэх нь таны өөрийн эрүүл мэндийнхээ төлөө хийж байгаа хамгийн чухал шийдвэрүүдийн нэг юм. Та өөрөө тамхи татдаггүй ч гэсэн, тамхи татдаг хүний дэргэд байхаас зайлсхийгээрэй. Тамхи татдаг хүмүүсийн ойр орчинд байх нь таныг уушигны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлэх болно.

2-р алхам: Эрүүл хоол хүнс хэрэглэ.

-Ургамлын гаралтай хоол хүнс идэж хэрэглэ. Өдөр бүр тав эсвэл түүнээс олон төрлийн жимс, хүнсний ногоо идэж бай. Мөн ургамлын гаралтай бусад төрлийн хүнс болох амуу тариа хэрэглэх нь нэн тустай. Жимс, хүнсний ногоо зэргийг хоолондоо нэмүү хэрэглэснээр та жингээ хасаж хянах боломжтой болно. Өдөрт 400 граммаас доошгүй жимс, ногоо хэрэглэ. Жимс, хүнсний ногоо ихтэй хоол хүнс хэрэглэх нь таны бүдүүн гэдэс, улаан хоолой, уушиг болон гэдэсний хорт хавдраар өвдөх эрсдэлийг бууруулдаг.

-Таргалалтыг хязгаарла. Өөхгүй, тослог багатай махан бүтээгдэхүүн хэрэглэнэ үү. Өөх тос ихтэй хоол нь илчлэг ихтэй байдаг бөгөөд энэ нь таргалж илүүдэл жинтэй болох, хорт хавдар үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг юм.

-Спиртийн төрлийн бүтээгдэхүүнүүдийг тохируулж хэрэглэ. Та согтууруулах ундааг удаан хугацаанд байнга хэрэглэснээс шалтгаалан ам, залгиур, улаан хоолой, бөөр, элэг болон хөхний хорт хавдраар өвдөх эрсдэл нэмэгдэнэ.

3-р алхам: Идэвхтэй хөдөлгөөнтэй байж, хэвийн жинтэй бай.

Хөдөлгөөн дасгал хийж хэвийн жингээ хадгалах нь хорт хавдраас сэргийлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Өдөрт 30 минут эсвэл түүнээс дээш хугацаагаар, биеийн тамираар хичээллэх, хурдан алхах зэргээр идэвхтэй хөдөлгөөн хийх нь хорт хавдрын эрсдэлийг бууруулна.

4-р алхам: Өөрийгөө нарнаас хамгаал.

Нарны туяаны нөлөөгөөр үүсдэг арьсны хорт хавдар нь түгээмэл бөгөөд сэргийлэх боломжтой хорт хавдрын нэг юм.

-Нарны туяа хамгийн их тусах үеэс болгоомжил. Нарны хэт улаан туяаны тусах оргил цаг нь өглөөний 10 цагаас оройны 4 цагийн хооронд байдаг. Энэ хооронд наранд байх хугацаагаа багасга.

-Сүүдэрт бай. Нягт нэхсэн даавуун хувцас өмсөж, толгой болон чихээ халхалж чадахуйц өргөн хүрээтэй малгай өмс.

-Сайн нарны халхавч хэрэглэ.

5-р алхам: Дархлаажуулалтанд хамрагдаарай.

Дархлаажуулалт хийлгэснээр тодорхой хорт хавдраас сэргийлж болно.

•В Гепатит. В Гепатит нь элэгний хорт хавдар үүсэх эрсдэлийг бий болгодог. Нярай хүүхэд бүрийг амаржих газарт байхад нь элэгний В вирусын халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулаарай.

•Хүний папиллома вирус /HPV/. HPV нь умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бэлгийн замаар халдварладаг вирус юм. HPV-ийн төрлийн вирусаас болж үүсдэг хорт хавдраас сэргийлдэг вакцин байдаг. Энд 10-14 насны охидыг хамруулсанаар ирээдүйд умайн хүзүүний хорт хавдраас тэднийг хамгаална.

6-р алхам: Эрсдэлтэй байдал гаргахаас зайлсхийгээрэй.

Бэлгийн замаар халдварладаг вирусуудад дараах вирусууд багтдаг. Үүнд:

-HPV. /хүний папиллома вирус/ нь умайн хүзүүний хорт хавдартай хамгийн их холбоотой байдаг. Олон бэлгийн хавьтагчтай байна, төдий хэмжээгээр та, HPV-ийн халдвар авах магадлалтай байна.

-В ба С Гепатит. Элэгний архаг үрэвслүүд нь элэгний хорт хавдартай болох эрсдэлийг нэмэгдүүлж байдаг. Эдгээр халдваруудын аль аль нь халдвартай хүнтэй бэлгийн хавьталд орох эсвэл халдвартай хүн хэрэглэсэн ариутгаагүй багаж, зүүг хэрэглэх зэргээр дамжин халдварладаг.

7-р алхам: Үзлэг, шинжилгээнд хамрагдаарай.

Эрүүл мэндээ магадлуулж жил бүр үзлэг, шинжилгээ хийлгэж байх нь хорт хавдрыг эрт илрүүлж амжилттай эмчлэх боломжийг нэмэгдүүлэх болно. Хэрвээ ямар нэг өөрчлөлтийг мэдэрвэл эмчид заавал үзүүлээрэй.

www.ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Нийслэлд шинээр 13 байршилд ногоон төгөл байгуулна
...
Хангайн бүсийн морины уралдаанд 10-аас дээш насны хүүхдийг оролцуулна
...
Ц.Туваан: 1.5 сая төгрөгийн цалинтай иргэдээ чинээлэг гэж татвар авч байгаа нь эмгэнэл
...
Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Төрсний дараах нурууны өвдөлт, түүний эмчилгээ
2021-04-20 13:30:00
Зэвсэг барин тулалдаагүй ч дайны ялалтад хувь нэмрээ оруулсан хүмүүс бол математикчид, холбоочид, код тайлагчид юм
2021-04-20 12:55:00
Миний эрх мэдэл, албан тушаалын төлөө та нар алалцаад, тарж бутраад өгөөч ээ...
2021-04-20 12:25:00
Англиар чөлөөтэй ярьж сурахад туслах 100 өгүүлбэр
2021-04-20 12:10:00
Монгол улсын гадаад пасспорт 62 улс оронд визгүй зорчих боломжтойгоор жагсаалтын 80-рт эрэмбэлэгджээ
2021-04-20 12:00:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030