• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Вакцинаа тариулсан хүн амны хаалт зүүх шаардлагатай юу? 2021 / 05 / 27

Нийтлэгдсэн огноо: 2021-05-27 19:12:00

Сүүлийн үед вакцинжуулалт нэмэгдсэн, мөн цаг агаар улмаар дулаарч буйтай холбоотойгоор цаашид амны хаалтаа үргэлжлүүлэн зүүх шаардлагатай юу? үгүй юу? гэдэг асуулт зөвхөн Монголчууд бид төдийгүй дэлхий нийтийн дунд гарах боллоо. Үүнтэй холбогдуулан Хятадын Гуандун мужийн Халдварт өвчин судлалын газрын мэргэжилтнийг өгсөн зөвлөгөөг орчуулан хүргэж байна. Тэрээр юуны өмнө цаашид ч дэлхий даяар халдвар хамгааллын дэглэмээ сайтар барих хэрэгтэйг сануулсан юм.

Ер нь зөвхөн "Ковид-19 " ч биш, бүх төрлийн вакцины хамгаалалт 100%-д хүрэх боломжгүй бөгөөд дархлаа тогтоход тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай. Энэ нь хүн болгонд өөр өөр байдаг ажээ.

БНХАУ-ын Академич Жүн Наньшаний хэлсэнчлэн, аливаа улсын нийт хүн амын 75-85 хувийг вакцинжуулсан тохиолдолд эдгээр хүмүүст дархлаа тогтон, сүргийн дархлаа үүсэж, дархлааны хамгаалалт бий болдог. Бүх нийтийн вакцинжуулалт энэ түвшинд хүрээгүй тохиолдолд халдварын эрсдэл өндөртэй хэвээр байна. Дэлхийн хэмжээнд цар тахлыг ялах үе ирэх хүртэл эрхэм та вакцинаа тариуллаа ч гэсэн гараа сайн угааж, амны хаалтаа зөв зүүн, агаарын солилцоо хийж, хүн хооронд нэг метрийн зайгаа барьсан хэвээр байх ёстой.

Лифт, супермаркет, зах, кино театр зэрэг битүү орчин, хүн ихтэй газар, нийтийн унаанд суух үед амны хаалтаа заавал зүүсэн байх хэрэгтэй. Харин ганцаараа машиндаа байх, хүн цөөн паркаар зорчих, талбайгаар алхах, унадаг дугуйгаар явах, гадуур дасгал хөдөлгөөн хийх зэрэг үедээ амны хаалт зүүхгүй байж болно.

Ханиалгах, найтаах зэрэг ханиад хүрсэн шинж тэмдэг мэдрэгдэх юм уу эсвэл халдварын эрсдэл ихтэй газарт очих, эмнэлэгт очиж эмчлүүлэх, өвчтөнийг эргэх үедээ заавал нэг удаагийн эмнэлгийн мэс заслын амны хаалт зүүх хэрэгтэй.

Мөн маскийг удаан зүүвэл арьс загатнах, хуурайших зэрэг сөрөг тал үүсдэгтэй холбогдуулан мэргэжилтэн зөвлөгөө өгчээ. Тодруулбал аюулгүй орчинд амны хаалт зүүх цагаа аль болох богиносгон, хөлсөө даруй арчих буюу эсвэл хөлөрч, амны хаалт чийгтвэл даруй солих хэрэгтэй. Мөн арьсаа байнга чийгшүүлэх, нүүрнийхээ арьсыг илүү сайн цэвэрлэх шаардлагатай.

Түүнчлэн амны хаалтынхаа дотор нь цаасан алчуурууд давхар хэрэглэхгүй байхыг онцолжээ.

н.Сарантуяа

2021.05.27

 

холбоотой мэдээ

...
Гадаадад суугаа дипломат төлөөлөгчийн газрууд паспортын хүчинтэй хугацааг сунгахгүй
...
Өвдсөн хүүхдийн асран хамгаалагчид эмнэлгийн хуудас олгодог болно
...
Нийт 31200 гаруй хүнийг цагаатгаж, нэр төрийг нь сэргээгээд байна
...
Мундаг байна, сайн байна гэж урамшуулдаг хэдхэн үгээ хэрхэн баяжуулж болох вэ?

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030