• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Түвдэд хурдны галт тэрэгний зам ашиглалтанд оржээ 2021 / 07 / 02

Нийтлэгдсэн огноо: 2021-07-02 09:11:00

Түвдэд аялж буй жуулчид Түвдийн үзэсгэлэнт уулархаг нутгийг хурдны галт тэрэгний цонхоор тольдох боломжтой болжээ.

Түвдийн нийслэл Лхаса хотыг Ньингчи хоттой холбосон 435 км урттай хурдны галт тэрэгний зам өнгөрсөн 6-р сарын 25-нд нээлтээ хийжээ. Дэлхийн дээвэр гэгддэг Түвдэд хурдны галт тэрэгний зам барихад олон тооны бэрхшээл тулгаарсан ба 6 жилийн турш баригдсан уг замын 90 хувь нь далайн түвшнээс дээш 3000 метр гаруйн өндөрт баригджээ.

Түүнчлэн Лхаса-Ньингчи чиглэлийн хурдны зам нь 47 нүхэн гарц, 121 гүүрнээс бүрдэж байгаа ба үүнд 525 м урт Жанму галт тэрэгний гүүр багтаж байгаа нь дэлхийн хамгийн том бөгөөд өндөр гүүрт тооцогдож байна. Лхаса-Ньингчи чиглэлийн хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтанд нийт 5.6 тэрбум ам. долларыг зарцуулсан ба уг замаар China State Railway группын Фушинь цувралын хурдны галт тэрэг зорчих аж.

Дээрх чиглэлээр зорчих галт тэргүүд нь хүчилтөрөгчийн тусгай системтэй ба энэ нь галт тэргэн доторх хүчилтөрөгчийн түвшинг тогтмол 23.6 хувьтай байлгах аж. Агаар дахь хүчилтөрөгчийн түвшин дунджаар 21 хувь байдаг ч далайн түвшнээс дээш 3000 м гаруй өндөрт зорчих үед хүчилтөрөгчийн хэмжээ ердийн үеийнхээс бага зэрэг өндөр байх нь зорчигчдод илүү тухтай байх аж.

Тус бүс нутагт нарны хэт ягаан туяаны түвшин өндөр байдагтай холбоотойгоор галт тэрэгнүүдийн цонхыг тусгай шилээр хийжээ.

Галт тэрэг нь бусад чиглэлд явдаг гал тэрэгнүүдээс удаан буюу 160 км/ц хурдтай зорчих аж. Лхаса-Ньингчи чиглэлийн зам нь 1740 км урттай Сычуаний нийслэл Ченьдүг Түвдийн нийслэл Лхасатай холбох хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтын нэг хэсэг ба уг Ченьдү-Лхаса чиглэл нээгдсэнээр иргэд дээрх хоёр хотын хооронд зорчиход 13 цагийг зарцуулдаг болох аж.

Ченьдү-Лхаса чиглэлийн хурдны галт тэрэгний замын бүтээн байгуулалтыг 3 хэсэгт хуваасан ба эхний хэсэг болох Ченьдү-Яань чиглэлийн зам 2018 онд нээлтээ хийсэн ба 2020 онд эхэлсэн 3 дахь хэсэг болох Яань-Ньингчи чиглэлийн бүтээн байгуулалтыг 2030 онд дуусгахаар төлөвлөжээ.

Өнөөдрийн байдлаар Хятадын бүх том хотуудыг холбосон хурдны галт тэрэгний нийт урт ойролцоогоор 40 мянган км хүрээд байгаа ба 2035 он гэхэд 70 мянган км урт болох төлөвтэй байгаа аж.

Хятадын эрх баригчдын хувьд хурдны галт тэрэгний замын хөгжил нь Хятад улсын эдийн засгийн хүчирхэг байдлыг харуулсан бэлгэ тэмдэг юм.

Хятадын Коммунист нам болон Ерөнхийлөгч Си Жиньпиний хувьд хурдны галт тэрэгний зам нь нийгмийг нэгтгэх, улс төрийн нөлөөгөө нэмэгдүүлэх хүчирхэг зэвсэг болоод байгаа билээ.

Эх сурвалж: https://edition.cnn.com/travel

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
ДЭМБ, Европын Эмийн агентлагаас зөвшөөрөгдсөн вакцинд хамрагдсан иргэдийг нэвтрүүлнэ
...
Эверестийн оргилд 24 дэх удаагаа гарч рекорд тогтоожээ
...
Эрдэмтэд аалзны торгон утас бүтээжээ
...
Агаар худалдах аргад Нобелийн эдийн засгийн шагнал олгов

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ
2023-05-31 12:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030