• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын энхийг сахиулах хүчний цэргүүдээ Казакстан руу илгээнэ гэлээ 2022 / 01 / 06

Нийтлэгдсэн огноо: 2022-01-06 11:00:00

Хийн түлшний үнийн нэмэгдлийг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан улам бүр өргөжин, шаардлагууд нэмэгдэн Казахстан даяар үргэлжилсээр байна. Үүнтэй холбоотойгоор Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагаас тусламж хүсчээ.

Тусламж хүссэн мэдэгдэлдээ Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстанд болж буй үйл явдлыг "гадаадад бэлтгэгдсэн алан хядагч нар зохион байгуулж байна" хэмээн үзэж буйгаа онцолжээ.

Казахстаны Ерөнхийлөгчийн хүсэлтийн хариуд Арменийн Ерөнхий сайд Никол Пашинян Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын энхийг сахиулах хүчний цэргүүдээ илгээхээ мэдэгдсэн ба тэрээр уг байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа билээ. Нэгдсэн Аюулгүй Байдлын Гэрээний Байгууллагын бүрэлдэхүүнд ОХУ, Армени, Беларусь, Киргиз, Таджикистан, Казахстан зэрэг улс багтдаг аж.

Хийн түлшний үнийг буулгахыг шаардсан иргэдийн жагсаал цуглаан анх энэ сарын 2-нд Жанаозен хотод эхэлсэн ба удалгүй Казахстан даяар иргэд гудамж талбайд гарч жагсан, хот тосгодын захиргааны байрууд руу дайран орж, Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев болон түүнийг дэмжигчдийг улс төрөөс холдохыг шаардаж эхэлсэн юм.

Алматы хотод өнгөрсөн мягмар, лхагва гарагуудад жагсагчид болон цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсчээ.

Алматы хотын оршин суугчид нийгмийн сүлжээнд хотын гудамжинд хүртэл автомат бууны дуу тасрахгүй байгааг онцолж байна. Гэрчүүдийн мэдээлж байгаагаар цэрэг цагдаа нараас гадна жагсагчид ч мөн адил автомат буугаар зэвсэглэсэн байгаа аж.

Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Казахстан даяар онц байдал зарлаад байгаа билээ.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Хятадад усан доорх хамгийн урт авто зам нээгджээ
...
Онгоц осолдож, таван хүн амиа алджээ
...
Цар тахлын үед антибиотикийн буруу хэрэглээ ихэссэнээр тэдгээр нь үйлчлэхгүй болох эрсдэл ихсэж байна
...
Pfizer компанийн КОВИД-19 эсрэг эм өндөр үр дүнтэй байгаа нь тогтоогджээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030