• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Казахстаны тагнуулын газрын дарга асныг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилжээ 2022 / 01 / 09

Нийтлэгдсэн огноо: 2022-01-09 10:55:00

Казахстаны тагнуулын газрын дарга асан эрхмийг эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилсан тухай тус улсын үндэсний аюулгүй байдлын хороо өчигдөр зарлажээ.

Баривчлагдсан Карим Массимов нь уг хороог тэргүүлж байгаад хэдхэн хоногийн өмнө чөлөөлөгдсөн юм.

Казахстаны эрх баригчид Алматы хотод хяналтаа тогтоож чадсан ч зарим хэсэгт нь “террорист” халдлага үргэлжлэн гарсаар байгааг тус улсын ерөнхийлөгч Кассым-Жомарт Токаев өчигдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярихдаа мэдээлжээ.

Бослого тэмцлийн цаана гадаадад бэлтгэгдсэн “террористууд” байгааг Токаев байнга хэлдэг ч тодорхой нотлох баримт үзүүлэхгүй байна.

Өчигдөр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен ОХУ-ын цэрэг Казахстанд орсон явдлыг шүүмжлэхдээ “Түүхээс харахад Оросууд нэгэнт танай гэрт орж ирсэн бол буцааж гаргахад маш хэцүү байдаг” гэж хэлжээ.

ОХУ-ын гадаад хэргийн яам Блинкений мэдэгдлийг няцаахдаа “Америкчууд танай гэрт орж ирвэл амьд үлдэх, дээрэмдүүлэхгүй, хүчиндүүлэхгүй байх маш хэцүү байдаг” гэж хариу барьсан байна.

Казахстанд эхэлсэн иргэдийн тэмцэл анх шингэрүүлсэн хийн түлшний үнийн өсөлтийг эсэргүүцсэн агуулгатай байсан бол сүүлдээ тус улсыг 30 орчим жил захирсан экс ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын дэглэмийг эсэргүүцсэн хөдөлгөөн болж өргөжсөн юм.

Казахстаны дотоод хэргийн яамны мэдээлснээр өнгөрсөн хугацаанд 4,000 гаруй хүн баривчлагдаж, “зэвсэгт гэмт этгээдүүд”-ээс 26 хүн, хууль сахиулагчдаас 18 хүн алагдсан байна.

Эрх баригчид Массимовын баривчилгаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна. Массимов нь ерөнхийлөгч асан Назарбаевын ойрын холбоотон байж, түүний засаглалын үед хоёр ч удаа ерөнхий сайдын албыг хашиж байжээ.

Өнгөрч буй долоо хоногт Токаев бас Назарбаевыг үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүний албан тушаалаас нь огцруулсан юм.

Эндээс харвал Казахстаны улс төрийн дээд хүрээнд эрх мэдлийн төлөө тэмцэл явагдаж байж болзошгүй байна.

 

Эх сурвалж: BBC

 

холбоотой мэдээ

...
Их-7 Оросын эсрэг арга хэмжээ авах талаар хэлэлцэнэ
...
ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хотод байгалийн гамшигт үзэгдэл болж, хотын цахилгаан, дулаан хангамж тасалджээ
...
ДЭМБ: 2022 оны дунд үе хүртэл дэлхийн хүн амын 70 хувийг вакцинжуулснаар цар тахлыг дуусгах зорилт тавьж байна
...
Өнгөрсөн 3 жилийн цаг агаар дэлхийн түүхэнд хамгийн халуун байсан гэлээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030