• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Ирэх 2 сард Европын нийт хүн амын тал нь омикрон хувилбарын халдварыг авна 2022 / 01 / 12

Нийтлэгдсэн огноо: 2022-01-12 11:05:00

Ойролцоогор 6-8 долоо хоногийн дараа Европын нийт хүн амын 50 гаруй хувь нь омикрон хувилбарын халдвараар өвчлөх төлөвтэй байгааг ДЭМБ-ын Европын бүс нутгийг хариуцсан захирал Ханс Клюге мэдэгджээ. Түүний хэлж байгаагаар эрдэмтэд уг таамаглалыг омикрон хувилбарын тархалтын хурд зэргийг ажигласны үндсэн дээр гаргасан аж.

2022 он гараад эхний долоо хоногт Европт коронавирусын халдварын 7 сая орчим тохиолдол бүртгэгдсэн ба халдвар тархах хурд 2 долоо хоногийн дотор 2 дахин нэмэгдсэн болохыг эрдэмтэд тогтоожээ.

Ханс Клюге, "Европ болон Төв Азийн 53 орноос 50-д нь омикрон хувилбарын халдвар бүртгэгдсэн. Омикрон хувилбар нь Баруун Европын улс орнуудад давамгайлж, одоогийн байдлаар Зүүн Өмнөд Европын орнуудад хурдацтай тархаж байна." хэмээн онцолжээ.

1-р сарын 10-ны байдлаар Европын 26 улсад долоо хоногт тогтмол хүн амынх нь 1 хувьтай тэнцэх тооны хүн коронавирусын халдвар авч байгаа тухайгаа мэдэгджээ.

Омикрон хувилбар нь халдварлах чадьар өндөртэйгөөс коронавирусын халдварын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх иргэдийн тоо огцом нэмэгдэж, эрүүл мэндийн салбарт ачаалал үүсгэж байна гэжээ.

ДЭМБ-аас өнөөдрийн байдлаар зөвшөөрөгдсөн коронавирусын эсрэг бүх вакцинууд коронавирусын халдварын хүндрэлээс хамгаалж байна гэдгийг дахин онцолжээ.

Их Британид коронавирусын цар тахал эхэлснээс хойш коронавирусын халдварын нийт 14 сая гаруй тохиолдол бүртгэгдсэн бол Францад 12 сая гаруй тохиолдол, ОХУ-д 10 сая гаруй тохиолдол тус тус бүртгэгдээд байна Жонс Хопкинсын их сургуулийн судалгаагаар АНУ-д өнгөрсөн 24 цагийн дотор коронавирусын халдварын нийт 1. 4 сая орчим тохиолдол бүртгэгдсэн нь цар тахлын үеэр нэг улсад нэг өдрийн дотор бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болоод байна.

Эх сурвалж: interfax.ru

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчний намаас нэр дэвшигч Юн Сок Ёл ялалт байгууллаа
...
Саудын Араб, Ираны харилцаа хүйтэн дайны ирмэг дээр байна
...
Өнгөрсөн 3 жилийн цаг агаар дэлхийн түүхэнд хамгийн халуун байсан гэлээ
...
Ж Байден ОХУ, Хятадаас ялгаатай нь Вашингтон улс орнуудад вакцин хандивласныхаа хариуд юу ч хүсээгүй гэжээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030