• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Төвдийн Дракго муж дахь Буддагийн хоёр дахь том хөшөөг нурааж, баривчилгаа явуулж байна 2022 / 01 / 17

Нийтлэгдсэн огноо: 2022-01-17 10:30:00

Төвдөд хятадуудын явуулж буй хэлмэгдүүлэлт үргэлжилж байна. Дракго муж дахь Буддагийн хоёр дахь том хөшөөг буулгаж нураан, дур мэдэн баривчилгаа явуулж байна.

Дарамсала: Хятадын эрх баригчид Төвдийн Хам мужийн Дракго (Хятад, Сычуань муж, Лухо муж) дахь 30 метрийн өндөр Буддагийн хөшөө, 45 том залбирлын хүрд, сүм хийдийн сургуулийг нураасныхаа дараа тус бүс нутагт мөрдлөг хавчлага үргэлжилсээр байна. Tibet.net сайтад (https: //tibet.net/around-a-dozen-tibetans-arbitrarily-detained-and-tortured-second-buddha-statue-desmantled-in-drakgo-crackdown/). Саяхан тус дүүрэгт дахин нэг Буддагийн хөшөөг буулгажээ. Үүнтэй зэрэгцэн орон нутгийн эрх баригчид арав орчим Төвд иргэнийг дур зоргоороо баривчилан, саатуулжээ.

Баривчлагдсан хүмүүсийн бүгдийнх нь нэр усыг хараахан тогтоогоогүй байгаа ч, баривчлагдсан хүмүүсийн дотор Дракго хийдийн хамба лам Пагва, түүний туслах Няма, Дракго хийдийн лам Дэнзэн Ням, Даш Дорж нар байгаа ажээ. Мөн барималч Лхам Янжин, нутгийн оршин суугч Норов Цэрэн Самдан нар нь тодорхойгүй шалтгаанаар саатуулагдсан байна. Түүгээр ч зогсохгүй Дэнзэн Ням ламыг "нүүрнийх нь зохисгүй хувирал"-ын нь төлөө зодож жанчин, ихэд тамлан зовоожээ.

Өнгөрсөн оны сүүлчээр ингэж сүйтгэснийхээ дараа тус хошууны нутгийн удирдлагууд Дракго хийдийн нутаг дэвсгэрт байрлах Майдар бурхны есөн метр өндөр хөшөөг нураажээ. “Хятадын эрх баригчид ирээдүйн Будда Жавзун Жамба Гомбын (Майдар бурхан) хөшөөг буулгах гэж хоёр ч удаа оролдсон боловч бүтэлгүйтсэн ажээ. Дараа нь том бульдозер болон өөр бусад тусгай техник хэрэгслийн тусламжтайгаар хөшөө байсан гурван давхар сүмийг бүхэлд нь устгасан юм" хэмээн эх сурвалжууд хэлжээ.

Ариун дагшин газар болоод сүм хийдийн барилгыг нураах тухай мэдээг тараасан хэмээн сэжиглэгдэж буй төвдүүдийг шоронд өлсгөн, хүйтэнд нүцгэлж, хүнлэг бусаар зодож тамлах зэргээр хүчирхийлж байгаа ажээ. Мөн эрх баригчид төвөдүүдийг "нүүрний зохисгүй хувирал" гаргасных нь төлөө шийтгэсээр байна.

Төвөдийн төв захиргааны хэвлэлийн төлөөлөгч Дэнзэн Лэгшээ “Хам мужийн Дракго дүүрэгт сургууль, Буддагийн хөшөө, мөргөлийн хүрдийг нурааж, улмаар Хятадын эрх баригчид төвөдүүдийг баривчилан хорьсон нь Хятадын дайсагнасан үйл ажиллагааны шууд нотолгоо юм. Төвдийн соёл, уламжлал, өөрийн гэсэн өвөрмөц байдалд нь хандаж буй хандлага ажээ. Эдгээр зүй зохисгүй үйлдлүүд нь хүний ​​эрх, тэр дундаа шашин шүтэх эрх чөлөөг ноцтойгоор зөрчиж буй үйлдэл юм. Төвдийн төв засаг захиргаа Хятадын Төвдөд явуулж буй харгис бодлогыг буруушааж байна." хэмээн мэдэгджээ.

Сануулан дурдахад, 10-р сарын сүүл - 11-р сарын эхээр Хятадын эрх баригчид Дракго муж дахь Гаден Нангтэн хийдийн сургуулийг нураасан байна. (http://savetibet.ru/.../tibetan-school-forcibly...). Шалтгаан нь сургуулийн захиргааг газар ашиглалтын хууль зөрчсөн хэмээн худал гүтгэжээ. 12-р сард Хятадын засгийн газрын тушаалаар Дракго хотод 30 метр өндөр Буддагийн хөшөө, 45 том залбирлын хүрдийг нурааж, сахиус залбирлын олон туг дарцагуудыг шатаан устгажээ. (http://savetibet.ru/.../china-demolished-a-sky-high...).

Дээрх зурагт бурхан багшийн 30 метрийн өндөр хөшөө, 9 метрийн Майдар бурхны хөшөө, 45 том мөргөлийн хүрдийг буулгахын өмнөх Дракго хийдийг харуулсан байна.

Төвдийн төлөө сайтаас орчуулсан Норзонгийн Энхбаяр

 

холбоотой мэдээ

...
Бидний мэдэх "төрөл арилжсан" 69
...
Бээжин Тайванийн тусгаар тогтнолыг дэмжсэн хүмүүсийг хар жагсаалтанд оруулж эхэлжээ
...
Бээжин эрүүл мэндийн бус шалтгаанаар хийгдэх үр хөндөлтийн тоог хязгаарлана
...
Энэтхэгт халдварын оргил үе 5-р сарын дундуур болох ба өдөрт бүртгэгдэх тохиолдлын тоо хагас саяд хүрнэ гэлээ

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030