• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Галт уулын дэлбэрэлтээс үүссэн хохирлын хэмжээг тодорхойлохоор онгоц илгээжээ 2022 / 01 / 17

Нийтлэгдсэн огноо: 2022-01-17 15:49:00

Шинэ Зеланд улс Номхон далайд байрлах галт уулын хүчтэй дэлбэрэлт Тонгагийн Вант улс байрлах Тонга аралд хэдий хэмжээний хохирол үзүүлснийг тодорхойлох зорилгоор Тонга арал руу онгоцоо илгээжээ.

Галт уулын дэлбэрэлтийн улмаас Тонга арал үнсэнд дарагдаж, тог цахилгаан, харилцаа холбооны сүлжээ нь доголдсон байна. Олон Улсын Улаан Загалмайн Нийгэмлэг мөн Улаан Хавирган Сар Нийгэмлэгээс мэдээлж байгаагаар галт уулын дэлбэрэлт, дэлбэрэлтийн улмаас үүссэн цунами болон үер зэргийн улмаас Тонга арал дээрх 80 мянга орчим хүн хохирсон гэж урьдчилан тооцолж байгаа аж.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерны хэлж байгаагаар галт уулын дэлөэрэлтийн улмаас үүссэн цунами Тонга аралд ноцтой хохирол учруулсан ба арлын зарим хэсэгт тог цахилгааны сүлжээ сэргэж, зарим газарт гар утасны сүлжээ барьж эхэлсэн ч арал дээрх нөхцөл байдлын тухай тодорхой мэдээлэл одоог хүртэл хомс байгаа аж.

Сансрын хиймэл дагуулаас авсан зурагнаас Тонга арлын гадаргуу яг сарны гадаргуу мэт саарал байгааг харж болох юм. Тонга арал дээрх нөхцөл байдлын талаарх тодорхой мэдээлэл хомс байгаа учраас Шинэ Зеланд болон Австрали улс арал дээрх нөхцөл байдлыг үнэлэх, хохирлын хэмжээг урьдчилан тодорхойлохын тулд онгоцнуудаа илгээж байгаа аж.

Номхон далайн усан доор байрлах Хунга Тонга-Хунга Хаапаи галт уул өнгөрсөн бямба гарагт дэлбэрсэн ба дэлбэрэлтийн улмаас үүссэн цунами Тонга аралд хүрсэн ба хэд хэдэн улс эрэг дагуу амьдардаг бүс нутгийнхаа иргэдэд цунамигийн сэрэмжлүүлэг зарласан билээ.

Австрали болон Шинэ Зеландад ажиллаж, амьдарч буй тонгачууд гэр бүл, ойр дотныхон, найз нөхдийнхөө аюулгүй байдалд ихээр санаа зовж байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

ikhmongol.mn 

 

холбоотой мэдээ

...
Бээжин дэлхийн хамгийн олон тэрбумтантай хот болжээ
...
Германд юбка, даашинзны доороос зураг авч, бичлэг хийсэн тохиолдолд хорих ял онооно
...
Истанбулд болсон халдлагад өртөж амь үрэгдсэн 39 хүний 24 нь гадаадын иргэн байжээ
...
Хар нялхаараа гэрлэгсэд

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030