• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Сөрөг бодлыг эерэг болгох нь 2022 / 01 / 20

Нийтлэгдсэн огноо: 2022-01-20 16:30:00

CӨРӨГ БОДЛЫГ ЭЕРЭГ БОЛГОХ НЬ

Ерөнхийдөө хүний тархи анхнаасаа бүх зүйлийг сөргөөр хүлээж авахаар цэнэглэгдсэн аж. Бид өөрт тохиолдсон таатай зүйлсийг амархан мартаж, харин гомдол, харуусал, азгүйдлийг удаан хугацааны туршид санадаг билээ. Тэгвэл хэрхэн сөрөг бодлоо дарж, эерэг зүйлийг боддог болох вэ?

“Би буруу зүйл хийгээд байгаа юм болов уу. Би үүнийг хийх хэрэгтэй гэж үү?” гэсэн бодол бидний толгойд орж ирдэг. Гэхдээ энэ бол алдсан, бүтэлгүйтсэн хүн бүрийн гаргадаг үйлдэл хэмээн сэтгэл судлаачид үзэж байгаа бөгөөд үүнийг “сөрөг хандлага” гэж нэрлэдэг байна.

Энэ үед стрессийн даавар ихээр ялгарч, бид аливаа асуудалд эрүүл ухаанаар хандаж, ухаалаг шийдвэр гаргах боломжоо алддаг. Дэлхийн алдартай сэтгэл зүйч Рик Хансон “Буддагийн тархи” номондоо гайхалтай ижил харьцуулалтыг хийсэн байна. Тэрээр бидний тархийг муу бүхнийг татах соронз мэт ажиллаж, сайн бүхнийг түлхэх тефлон мэт ажилладаг гэжээ.

Эргэн тойронд бүх зүйл таагүй байх үед бид саяхан бидэнд аз жаргалыг байсан бүх зүйлийг мартаж, өөрийгөө зөвхөн сөрөг бодлоор л цэнэглэж эхэлдэг.

1. ТАРХИНЫХАА ҮЙЛДВЭРИЙН ТОХИРГООГ ӨӨРЧИЛЦГӨӨЕ

Үйлдвэрийн тохиргоог “гараар” өөрчлөх нь тийм ч хэцүү зүйл биш. Гэхдээ хамгийн түрүүнд та 3 чухал зүйлийг мэдэх хэрэгтэй болно. Үүнд: таних-шилжих-бодлоо өөрчлөх. Бидний танд танилцуулах гэж буй энэхүү арга нь 30 гаруй жилийн сэтгэл зүйчдийн туршилтаар батлагдсан шилдэг арга юм.

Канадын эрдэмтэн Дональд Хебб энэхүү чухал үнэнийг тодорхойлжээ: “Зэрэг цэнэгээ алддаг нейронууд хамтдаа холбогдсон байдаг”. Өөрөөр хэлбэл, хүний тархинд нөлөөлж болно гэсэн үг юм. Бид өөрсдийн зуршил дээр үндэслэж тархиндаа баримал барьдаг. Гэхдээ энэхүү баримал нь хатуу бат бөх цемент биш харин зөөлөн, хэлбэрээ амархан өөрчлөх боломжтой шавар юм.

Тиймээс дээр дурдсан “таних-шилжих-бодлоо өөрчлөх”-ийн ард хүчтэй нууц бий. Өдөрт хэдхэн секундын туршид энэ дасгалыг хийхэд сөрөг бодлыг эерэг, бүтээлч болгож болно. Зүгээр л тогтмол өөрийнхөө сайн талыг дурсаж, амжилтаа санаж, харин амьдралыг ээлжит асар их боломж гэж харах хэрэгтэй.

2. ЭЕРЭГ ЗҮЙЛСИЙГ ТАТАХ СОРОНЗТОЙ БАЙ

Өдөр тутмынхаа амьдралд доор дурдсан зааврыг дагах нь тийм ч хүнд биш. Үүнд:

1. СӨРӨГ ХАНДЛАГЫГ ТАНЬЖ МЭДЭХ

Энэ нь сэтгэл зүйн зуршил бөгөөд энэхүү байдалтай тэмцэх хэрэгтэй гэдгийг ойлго. Өөрийгөө голох, өөрөөсөө ичих, айх гэх мэт сэтгэл хөдлөл мэдрэгдэх үед даамжруулахгүйгээр зогсоож барих хэрэгтэй. Сөрөг зүйлийг нэг л удаа бодоход цаашдын бүх зүйл сөрөг байх болно.

2. ТААТАЙ ДУРСАМЖ РУУ ШИЛЖ

“Сөрөг хандлага” эхлэх үед шинэ нейрон үүсэх орон зай ихэсдэг. Тиймээс та энэхүү орон зайг таатай дурсамжаар дүүргэж болно шүү дээ. Хамгийн тохиромжтой нь талархлын хэсэг хугацаа байдаг юм. Та хувь заяандаа баярлах нэг л зүйлийг санаж, бодоход л хангалттай. Энэ нь таны гэр бүл, байшин, авъяас болон танд эерэг сэтгэл хөдлөлийг мэдрүүлдэг бүх зүйл хамаарна.

3. БОДЛОО ӨӨРЧЛӨХ

Хэрвээ өмнөх үе шатууд зөвхөн бэлтгэл үе шатууд байсан бол одоо хэрэгжүүлж, өөртөө анхаарал хандуулах цаг ирлээ. Үүнийг Рик Хансон “сэтгэл ханамжийн үе” хэмээн нэрлэдэг байна. Та хамгийн багадаа 15 секундын турш бүх зүйлийг эерэгээр бодох хэрэгтэй. Сэтгэл зүйчдийн үзэж байгаагаар энэ нь тархийг шинэ даалгаварт бэлдэхэд хангалттай хугацаа гэж үзсэн аж.

Бодлоо өөрчлөх нь сөрөг зуршлыг үгүй хийж, амьдралд тань тохиолдож буй сайхан зүйлст анхаарал хандуулахад туслах юм. Харин одоо таны тархи эерэг сэтгэгдлийн соронз болж байна.

Дээрх бүхнийг хийхэд ердөө 30 секунд хангалттай бөгөөд та хүссэн газраа, хүссэн цагтаа хийж болно. Тархины шинэ тохиргоо хийгдэх үед таны бодол эерэг болж өөрчлөгдсөн болохыг та анзаарна.

Цэндийн Одонтуяа

 

холбоотой мэдээ

...
Бусад хvн өөрөөс нь илүү гарахыг үзэж чаддаггvй нэгнийг оросоор НИЩЕБРОД гэдэг гэнэ
...
Оросоос үндэстэй домогт Харли-Дэвидсоны тухай 13 сонирхолтой баримт
...
Жингээ хаяж байгаа бол брокколины салат зөв сонголт
...
Эхнэр нөхөр хоёр нь бие биенийхээ тусгал...

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030