• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
2925

05 сарын 24
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

АНУ-ын мөнгөн тэмдэгтүүд өөр өөрийн түүхтэй 2022 / 01 / 18

Нийтлэгдсэн огноо: 2022-01-18 12:50:00

АНУ-ын мөнгөн тэмдэгтүүд дээрх зургуудын тухайд

Аливаа улс бүхэн мөнгөн тэмдэгт дээрээ тухайн улсынхаа суут хүмүүс, эрдэмтэд, аялагчид, дэлхийд нээлт хийсэн эрхмүүд болон улс төрчдийн зурмал хөрөг зургийг хэвлэн мөнхжүүлж хүндэтгэл үзүүлдэг. Тэгвэл АНУ-н доллар буюу бидний хэлж заншсанаар “ногоон” дээр ямар эрхмүүд байдаг талаар дурдаад түүнээс онцгой 2 эрхмийн талаар танилцуулья.

1 доллар - Анхны Ерөнхийлөгч Жорж Вашингтон/ George Washington

2 доллар – Томас Жефферсон/ Thomas Jefferson

5 доллар – Авраам Линкольн/ Abraham Lincoln

10 доллар –Александр Хамилтон / Alexander Hamilton

20 доллар – Эндрю Жаксон /Andrew Jackson

50 доллар – Улиссис Грант /Ulysses S.Grant

100 доллар –Бенжамин Франклин / Benjamin Franklin нарын хөрөг зургууд байдаг. Мөн 500, 1000, 5000, 10 000, 100 000 ам долларын дэвсгэртүүд байдаг ба зарим нь зөвхөн дотоод хэрэгцээнд, эсвэл хэрэглэхээ больсон байдаг.

Дээрх эрхмүүдээс нэгэн эрхэм маш их сонирхол анхаарал татдаг. 10 ам доллар дээрх Нэгдсэн улсын Анхны Сангийн сайд Александр Хамилтон / Alexander Hamilton юм. Тэрээр:

1. Бүх дэвсгэртийн хөргийг баруун зүгт харуулан зурсан байдаг бол ганцаараа зүүн тийшээ харсан байдлаар хөрөг зурагдсан байдаг нь онцлог. (Дэвсгэртийн ард сангийн яамны зураг бий)

2. Анхны Нэгдсэн улсад шинээр бий болсон Засгийн газрын мөнгөний бодлогыг барьж маш их өөрчлөлтийг бий болгож анхны мөнгөн хуримтлал, бондыг босгож, товчхондоо шинэ АНУ-н ЭЗ-г бий болгосон гавъяатай

3. АНУ- Ерөнхийлөгч байгаагүй атлаа мөнгөн дэвсгэрт дээр дүр нь заларсан хоёр эрхмийн нэг (Нөгөөх нь 100 доллар дээрх Нэгдсэн Улсын үндэслэгч нарын нэг Бенжамин Франклин юм.)

4. АНУ-ын эх газрын буюу Английн Америкийн газар нутагт төрөөгүй (West Indies-т төрсөн) атлаа АНУ-н төрийн зүтгэлтэн, Америкийн хувьсгалын удирдагчдын нэг, Жорж Вашингтоны баруун гар болсон дайны баатар.

5. Нэгдсэн улсын талыг хатуу баримтлагч тэрээр хэт их улс төрийн хурц үзлээсээ болж АНУ-н дэд Ерөнхийлөгч Аарон Бурр-г өдөж, янз бүрээр дайралт хийж, өдөөн хатгаж улс төрийн олон явуулга хийсний эцэст тэвчээр нь алдсан Дэд Ерөнхийлөгч Аарон Бурр Хамилтоныг дуэлд дуудаж 1804 оны 7 сарын 11-ний өглөө 07.00 цагт Нью Жерсигийн Вийхокен хэмээх газар буудан хороосон байдаг.

Хамгийн сонирхолтой нь яг энэ газар гурван жилийн өмнө буюу 1801 онд Хамилтоны хүү аавынхаа нэр төрийг хамгаалах гэж мөн ирүүл тулаан хийж амиа алдсан байдаг байна.

Хожим гэрчүүдийн хэлснээр Александр Хамилтон яг ирүүл тулаан болохын өмнө ирээд зогсохдоо буруу зүйл хийж байна хэмээн бодсон бололтой агаарт хий буудсан боловч харин Дэд Ерөнхийлөгч Аарон Буррын сум гэдсэн тус газар нь тусаж маргааш өдөр нь Хамилтон шархаа даалгүй нас барсан байна.

Хамилтоны алагдсан нь цочролд ором мэдээ болж, Хэдийгээр тухайн цаг мөчид аливаа маргааныг шийддэг өвөрмөц хэлбэр болох ирүүл тулалдаанаар алагдсан хэдий ч АНУ-н Дэд Ерөнхийлөгч хүн албан тушаалдаа байхдаа хүн хороосон хэмээн шуугиан тарж шүүхээс Аарон Буррыг баривчлах гэж оролдсон боловч бүрэн эрхийн хэмжээ нь дуусаагүй тул Дэд Ерөнхийлөгчийнхөө ажлыг үргэлжлүүлэн хийж дуусган дараа нь маш олон адал явдал туулсан сонирхолтой хувь заяаг өнгөрүүлсэн байдаг.

Тэрээр 1805 онд Дэд Ерөнхийлөгчөөс буугаад Тухайн үеийн Нэгдсэн Улсын Армийн командлагч Жэймс Вилкинсоны хамт Британийн дэмжлэгтэйгээр Луйзанна бүс нутгийг бие даасан улс болгохоор зорьж, сүүлдээ Испанийн Америкийн газар нутгаас мөн хэсэгчлэн авч улс байгуулах гэж оролдож яваад баривчлагдан урвагчаар цоллуулан Европт цөлөгдөж хожим Нью Йоркт эргэн ирж суурьшсан сонин түүхтэй.

Энэ бүхний төгсгөлд амиа алдсан Хамилтоны дурсгалыг мөнхжүүлж нөгөө талаас Нэгдсэн Улсын мөнгөний бодлого, шинэ үндэстний тогтвортой байдлыг хангах суурийг тавьсан хэмээн үзэж 10 долларын дэвсгэр дээр хөргийг нь хэвлэсэн гэдэг. Мөн өөр эх сурвалжид түүний нэр хүнд өнөөг хүртэл өндөр байдаг ба ялангуяа 2015 онд Нью Йоркт тоглогдсон мюзиклээс болж улам ихээр нэрд гарсан гэдэг.

Өлзийдэлгэрийн Батбаяр

 

холбоотой мэдээ

...
Халтиргаа гулгаатай үед машинаа хэрхэн жолоодох вэ
...
Стресс тайлах шалгарсан аргууд
...
Хятад орон нүүдэлчний нүдээр... /Аян замын тэмдэглэл/
...
Нүүрээ угаахад учир бий

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Сэтгэлийн хаттай хүмүүсийн хийдэггүй 13 зүйл /Хоёрдугаар хэсэг/
2022-05-23 15:55:00
Гэр бүлээс гадуур харилцаа
2022-05-23 15:47:00
Бид амьдралын энергиэ хэрхэн алддаг вэ
2022-05-23 15:37:00
Уурлах...
2022-05-23 15:30:00
Гэдэс угаах арга
2022-05-23 15:28:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030