• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

70 жил хаан ширээнд суусан хатан хаан 2022 / 02 / 08

Нийтлэгдсэн огноо: 2022-02-08 15:42:00

II Елизавета 25 настайдаа - 1952 оны хоёрдугаар сарын 6-нд хаан ширээнд суусан бөгөөд өнөөг хүртэл Их Британийг тэргүүлж байна.

Тухайн үед Оросын их удирдагч И.Сталин амьд байж, мэндчилгээ хүргэж байжээ.

Түүний засаглалын үед 15 Ерөнхий сайд солигдсон.

В.Черчиллээс Б.Жонсон хүртэл. Зарим нь хатан хааныг биширдэг, зарим нь түүний хаанчлалын бодлоготой санал нийлэхгүй байгаа ч хэн ч хайхрамжгүй ханддаггүй.

Их Британийн хамгийн удаан хаан ширээнд суусан энэ хүний зарим ишлэлийг энд оруулав.

Уйтгар гуниг бол бидний хайрын төлөө төлөх ёстой үнэ юм.

Өөрийгөө хэтэрхий нухацтай авч үзэхгүй байцгаая. Бидний хэн нь ч мэргэн ухааныг дангаар эзэмшдэггүй.

Сайхан дурсамж бол бидний аз жаргалын хоёр дахь боломж юм.

Манай дэлхий бол хамгийн таатай газар биш. Эрт орой хэзээ нэгэн цагт эцэг эх чинь чамайг орхих болно, хэн ч чамайг болзолгүйгээр хамгаалахгүй. Та өөрийнхөө төлөө зогсож сурах хэрэгтэй.

Би ард түмнээ тулалдаанд уриалахгүй, хууль ч бичдэггүй. Гэхдээ би ямар нэгэн зүйл хийх чадвартай хэвээр байна. Би эдгээр хуучин арлууд болон Их Британийн ард түмэнд зүрх сэтгэл, чин бишрэлээ өгч чадна.

Би амжилтанд хүрэх ганц томьёо мэдэхгүй ч манлайллын зарим шинж чанарууд нь бүх нийтийн шинж чанартай байдаг тул та өөрийн хүчин чармайлт, авьяас чадвар, санаа, урам зоригоо нэгтгэж хамтран ажиллах хэрэгтэй гэдгийг олон жилийн туршид ойлгосон.

Нөхөр маань олон жилийн турш миний хүч чадал байсан бөгөөд би түүнд өртэй. Бусад гэр бүлийн нэгэн адил бид ч гэсэн гэр бүлийн хэрүүл маргаантай байдаг.

Үзэн ядах, устгах амархан. Шинэ зүйл бүтээж, түүнийгээ дээдлэх нь хамаагүй хэцүү.

Би чөлөөт сэтгэлгээтэй болсондоо баяртай байна. Зарим хүмүүс үүнд дургүй байдаг ч би ийм л хүн.

Ажил бол бидний дэлхий дээрх байр сууриа олж авах үнэ юм.

Дэлхийн сүүлийн хоёр дайны авчирсан зовлон зүдгүүрийг хором ч мартахгүй байж л 1945 оноос хойш Европт байгуулсан энх тайвны үнэ цэнийг ухаарч чадна.

Жинхэнэ эх оронч үзэл нь бусдын эх оронч үзлийг ойлгоход саад болохгүй.

Энэ талыг баримтлах нь ямар их аз жаргал вэ!

Эх сурвалж: У камина.сом

Р.Сайхан-Уул

 

холбоотой мэдээ

...
Эр хүн та өөрийгөө хайрлаарай
...
Кесарев хагалгааны түүх
...
Хиймэл хөхийг хэрхэн сонгож худалдан авах вэ?
...
АНУ, НАТО гийн эвслийн зүгээс цэргийн ажиллагаа болон бөмбөгдөлтөнд өртөж байсан улсууд

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030