• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

06 сарын 01
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Жагдалын Лхагва - Өтөлж дээ /Өгүүллэг/ 2022 / 03 / 05

Нийтлэгдсэн огноо: 2022-03-05 18:20:00

ӨТӨЛЖ ДЭЭ

Гадаадад суралцсаныхаа анхны жил зуны амралтаараа хөдөө гэртээ ирлээ. Днеприйн хөвөөнд арваад сар болохдоо ногоон модонд нүд цадаж, улаан шөлөнд ходоод дассан говийн хүүд гандуухан зуны шаргал толгод бүлээсгэсэн халуун салхи урьд үзээгүй юм шиг сонин, айл саахалтынхан цуглаж ирээд миний цагаан болсныг гайхан:

-Пээ чи минь өвс идэж, ус ууж яваад ирээ юу даа хэмээн мар мар хөхрөлдөнө. Нар салхинд чанагдан борлоод ширүүн галын боорцог шиг болсон хүмүүсийн дунд чийгтэй газар байшин саванд бүгж байгаад ирсэн миний царай их л содон, дэвсгэр дор ургасан ногоо шиг өлөн цагаан юм байсан байх даа.

Чихрийн эрээн уутнаас ижий минь гар салгахгүй шахам өнжихдөө хэдэн гэрийн арваад хүүхдийн хорхойг нэг удаа ч болов дарав бололтой, холын дэлгүүрээс зориуд түүвэрлэн цуглуулж авчирсан шилмэл чихрийн цаас үнээний зэл, морины уяа хоёрын хоорондох зайг дүүргэв.

Аав, Сүх гуай хоёр, гэрийн сүүдэрт гудас дэлгэн тухалж, миний авчирсан хорилко хэмээх чинжүүтэй дарсны хатууг гайхна. Эгч гадаа зуухан дээр мах чанаж, хөмүүлээр амталсан бор зайдас, галын хайчаар хавчин гуулин түмпэнд гаргаад сүүдэрт авчирч тавихад аав, Сүх гуай хоёр нэг их өлсөж зүдэрсэн хүн хооллох гэж байгаа юм шиг,

-Ид, ид! Хүү л ид! Хэмээн шахаж шавдуулна. Мах идэж гавихгүй болохоор аав,

-Хүүд хоормог хийж өг. Гэдсийг нь цайлгаж, өнгөр суулгахгүй бол ходоод нь агшчихаад хоол орохоо больчихож хэмээн мэдэмхийрэв.

-Зөвлөлтөд сүү тарагнаас элбэг юм байхгүй. Өвөл зунгүй өглөө оройгүй түүгээр чинь хооллож байдаг гэвэл, Сүх гуай,

-Үгүй ээ мөн хачин аа! Бид чинь дэлэнт малынхаа дэргэд байж хар цай уучих гээд байхад, хот газрын шороон түмэн амьтныг юугаараа тэжээдэг хэрэг вэ? гэхэд шалигүй халамцсан аав:

-Чи ер нь хөдөөний хоёр муу өвгөнийг амархан хуурчихна гэж бодоогүй биз. Хоормог уу, өрөм ид гэж захирав.

Гэрийн сүүдэр дорно зүг сунах тусам чинжүүтэй архи лонхны ёроол руу уруудаж, шингэж байгаа нарны туяа аав, Сүх гуай хоёрын царайнд тунан хорогдох мэт улааран гийж байлаа. Тэр хоёр айл саахалтын хүүхдүүдийг талцан барилдуулж байснаа аав гэнэт босч ирээд,

-За хүүтэйгээ нэг барилдчихъя гээд дээлийнхээ хормойг шууж бүсэндээ хавчуулаад нуруу цээжээ хөдөлгөн намайг хүлээж зогсов. Аав залуудаа сумын наадамд зодоглодог, адуу шиг чанга хөлтэй, дөч гарсан хойноо ч хоёр гурван даваатай эр байлаа. Бид хоёр гурван жилийн өмнө нэг барилдсан юм. Тэгэхэд би арван тавтай, аавыг хаячих юмсан гэж мөн их мэрийж билээ. Би хамаг мэхээ угсруулж, чадах болгоноо хийсэн боловч аав инээгээд л тогтоод байсан. Хариу мэх ч хийгээгүй. Сүүлдээ худлаа унаж өгсөний нь мэдсэн боловч урамшуулах гэсэн сэтгэлийг нь бодоод би хаячихсан хүн шиг царай гаргаад өнгөрч билээ.

Гэтэл одоо аав маань намайг унагах гэж байдаг чадлаа гарган чармайж байгааг мэдэнгүүт, өрөвдөхдөө ханасан барьцаа тавьж суйлдаг талруу нь цөмөрч гишгэвэл хашир ч дархан мэхээ хийж, би жаал эсэргүүцсэн дүр үзүүлж байгаад суучихлаа.

Аав их амьсгаадавч нүд нь баяртай гялалзана. Миний худлаа унаж өгснийг мэдээгүй л болохоор өтөлж дээ, хөөрхий!

 

холбоотой мэдээ

...
Жагдалын Лхагва - Арван долоотой байхад /Өгүүллэг/
...
Үл тайлагдах ертөнц /Өгүүллэг/
...
Жагдалын Лхагва - Өтөлж дээ /Өгүүллэг/
...
П.Дэлгэржаргал - Бөгтөр охин /өгүүллэг/

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Г.Одонцэцэг: Харшлын өвчин цусанд хор үүсгээд байгаа учраас цус, цөсийг цэвэршүүлэх, шар усыг дарах эмчилгээ хийдэг
2023-05-31 17:31:00
Хятадад лалын сүмийг нураах гэсэн цагдаа нар иргэдийн эсэргүүцэлтэй тулжээ
2023-05-31 13:13:00
Жинхэнэ манлайлагчдын өдөр тутамдаа ашигладаг харилцааны 10 нууц арга барил
2023-05-31 13:10:00
Таны бусдаас онцгойлон нууцлах ёстой 4 гол зүйл
2023-05-31 12:50:00
Сул дорой хүн гэж аливааг ЧАДАХГҮЙ биш, харин ХҮСЭХГҮЙ байгаа нэгнийг хэлнэ
2023-05-31 12:40:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030