• ХОЛБОО БАРИХ
  • СУРТАЛЧИЛГАА БАЙРШУУЛАХ
  • БИДНИЙ ТУХАЙ
USD
3500

09 сарын 30
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхийд
  • Спорт
  • Боловсрол
  • Эрүүл мэнд
  • Урлаг
  • Kids
  • Бусад
    • Chinese news
    • English
    • Entertainment
    • Like
    • Russian news
    • Боловсрол
    • Дуу
    • Дэлхий
    • Зөвлөгөө
    • Нийгэм
    • Нийтлэл
    • Спорт
    • Танин мэдэхүй
    • Улс төр
    • Уран зохиол
    • Урлаг
    • Шар мэдээ
    • Шүлэг
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Ярилцлага
    • Ярилцлага - kids
    • Үлгэр
    • Өгүүллэг

Ялалтын баярын парад дэлхий нийтийн анхаарлын төвд байна 2022 / 05 / 07

Нийтлэгдсэн огноо: 2022-05-07 14:21:00

ОХУ-ын Украинд явуулж буй дайн үргэлжилж байгаа энэ үед Улаан талбай дээр болох энэ жилийн Ялалтын баярын парад өмнөх жилүүдийнхээс ч илүү ач холбогдолтой болох нь тодорхой болоод байна. Дэлхий дахины анхаарал Москва дээр төвлөрч, бүгд Украины асуудал дээр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хийх дараагийн нүүдлийг хүлээж байна гэхэд хилсдэхгүй юм.

Жил бүрийн тавдугаар сарын 9-ны өдөр ОХУ-ын хуанлийн хамгийн чухал өдрүүдийн нэг бөгөөд Орос даяар Дэлхийн 2-р дайнд Зөвлөлт Холбоот улс Германы нацистуудыг ялсны баярыг тэмдэглэдэг. 

Энэ жилийн Ялалтын баярын өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оросууд Украинд ялалт байгуулсан гэсэн мэдээ дуулгахаар төлөвлөсөн ч ОХУ-ын Украинд явуулж буй дайн нь төлөвлөгөөний дагуу явагдахгүй байгаа нь мөн оросууд одоог хүртэл Донбассын бүс нутгийг хяналтандаа бүрэн авч чадаагүй нь асуудал болоод байна.

Улс төрийн шинжээчдийн хэлж байгаагаар В. Путины дайснууд ч тэр дэмжигчид нь тэр бүгд В. Путиныг ямар нэг алхам хийхийг хүлээж байна. Оросын төрийн тэргүүн ямар нэг чухал мэдэгдэл хийхгүй бол энэ нь түүний улс төрийн талбар дахь ялагдал болно хэмээн ажиглагчид үзэж байна.

ОХУ-ын иргэдийн дунд явуулсан санал асуулгын дүнгээр оросуудын дийлэнх нь ОХУ Украин руу дайрсан явдлыг дэмжиж байна гэж гарсан ч олон улсын ажиглагчид эрх баригчдын эсрэг үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө дарамт шахалтанд өртдөг тус улсад судалгааны агентлагууд үнэн зөв мэдээлэл өгч байгаа эсэхэд эргэлзэж байна.

ОХУ Украин руу довтолсон эхний хэдэн долоо хоногт ОХУ-ын томоохон хотуудад дайныг эсэргүүцсэн иргэдийн жагсаал цуглаан зохион байгуулагдсан ба ОВД-Инфо байгууллагаас мэдээлснээр тэдгээр жагсаал цуглааны үеэр 15 мянга гаруй хүн баривчлагдсан билээ. ОХУ-ын эрх баригчдын хэлж байгаагаар ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн

Украины зүүн хязгаарт амьдарч буй орос хэлээр ярьдаг, Оросыг дэмжигчдийг Украины эрх баригчдын аюул дарамтаас аврах зорилготойгоор Украин руу дайрсан. Ерөнхийлөгч В. Путин ОХУ-ыг нэг талаас хамгаалагч нөгөө талаас хохирогч, Украин болон барууны орнууд нь түрэмгийлэгч, өдөөн хатгагч болгон харагдуулах бодлого баримталж байгааг олон улсын шинжээчид онцолж байна.

Оросын телевизийн сувгууд Ялалтын баярын өдөр ойртож байгаатай холбогдуулан АНУ болон Европын улс орнуудыг буруушаасан мэдээ мэдээлэл цацах нь нэмэгдэж, барууны орнууд Дэлхийн 3-р дайныг эхлүүлэхээр өдөөн хатгаж байна гэсэн утга агуулга бүхий мэдээллийг иргэдэд хүргэж байна.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа

ikhmongol.mn

 

холбоотой мэдээ

...
Сүмд гарсан халдлагын улмаас 27 хүн нас барлаа
...
АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Оросууд нөлөөлсөн эсэхийг тогтоох тусгай комиис байгуулна
...
SAMSUNG группийн талийгаач захирлын зөвхөн 4 том компанийн хувьцааг өвлөн авахад улсад 10 их наяд гаруй воны татвар төлөх шаардлагатай
...
163,41 каратын алмаз дуудлага худалдаагаар хамгийн дээд үнэ тогтоолоо

Сэтгэгдэл

  • Нийт сэтгэгдэл 0
  • ШИНЭ
  • ИХ УНШСАН
Эрүүл биеийн соёл
2023-09-28 12:25:00
Эгч дүү хоёр - Алёнушка, Иванушка (Орос ардын үлгэр)
2023-09-27 17:15:00
Автобусанд ахмад настнаас гадна сурагчдад сандал тавьж өгч болно
2023-09-27 14:32:00
X зууны монголчууд Ю.Цэдэнбалын хувь хүний шинжийн тухай дурссан нь
2023-09-27 14:25:00
Францын шүүх Азийн хөлбөмбөгийн холбооны экс ерөнхийлөгч Мохамед бин Хамманыг баривчлах тушаал гаргалаа
2023-09-27 14:20:00
Бүсгүй хүн гурван заяанд төрсөн байдаг
Амны бэлэгтэй бай
Суудлын мэдрэлийн өвчний үед хийх "Эрвээхэй" дасгал
Хүзүүний овгороос хэрхэн салах вэ
Танд муу санасан хүнд зөвхөн сайн сайхныг хүс...
Ikhmongol.mn
Вэв сайт гүйцэтгэсэн Цаст солюшн - 93153030